![]() |
| Хорин гурав дахь айлдвар |
Миний дуу хоолой хадаж, Миний нүд галаар зурсхийн Би газар дэлхийг бүхэлд нь харж, хорвоо ертөнцийг тэр аяар нь ажиглана. Бүх хүн төрөлхтөн Надад залбирч, Над руу харж, Надаас уур хилэнгээ зогсоохыг гуйж, дахин Миний эсрэг тэрслэхгүй гэж тангараглаж байна.
Би Өөрийн хаант улсын “дотоод өрөөг” өдрөөс өдөрт чимэглэснээр хэн ч хэзээ нэгэн цагт гэнэт Миний ажлыг тасалдуулж Миний “ажлын өрөө” рүү нэвтрэхгүй болгоно. Бүхий л хүн төрөлхтөн “хөөгдөж”, “байр сууриа алдаж” тэгснээрээ өөрсдийнхөө амьдралд мухардалд орж, Сатаны эзэмшдэг “цөл” рүү унаж ч магадгүй гэдгээс эмээж Надтай хамтран ажиллахын төлөө хамаг байдгаараа хичээж байна. Хүний айдсын улмаас Би түүнийг өдөр болгон тайтгаруулж, түүнд өдөр бүр хайрыг мэдрүүлж, өдөр тутмын амьдралд нь зааварчилгаа өгч байдаг. Хүн төрөлхтөн бүгдээрээ дөнгөж төрсөн нялх хүүхэд шиг байдаг; сүү өгөхгүй л бол тэд энэ дэлхийг орхиж, дахин харагдахаа болино. Хүн төрөлхтний гуйлтын дунд Би хүний ертөнцөд ирж, тэр даруйдаа хүн төрөлхтөн гэрэл гэгээтэй ертөнцөд амьдарч, дахиж “өрөөнд” хашигдан диваажин руу залбиран хашхирахгүй болдог. Тэд Намайг харангуутаа л шууд өөрсдийн зүрх сэтгэлд хадгалагдаж байсан “гомдлоо” тайлан, Миний өмнө амаа ангайж, Надаас өөрсдөд нь хоол унд өгөхийг гуйна. Гэхдээ дараа нь “тэдний айдас багасаж, тайван байдалд орж”, Надаас юу ч гуйхаа байдаг, харин гүн нойронд автаж эсвэл Миний оршин тогтнолыг үгүйсгэн өөрсдийн хэрэг явдлыг анхаарч эхэлдэг. Хүн төрөлхтний “орхилтоос”, “сэтгэл хөдлөл” -гүй хүмүүс өөрсдийнхөө “шударга хууль ёсыг” Надад хэрхэн хэрэгжүүлдэг нь тодорхой харагддаг. Тиймээс хүнийг тааламжгүй талаас нь хараад Би чимээгүйхэн одож, дахиж түүний чин сэтгэлийн гуйлтанд нь хурдан ирэхгүй. Өөрт нь ч мэдэгдэхгүйгээр хүний зовлон өдрөөс өдөрт ихсэж байдаг, тиймээс өөрсдийнхөө хүнд хүчир ажил дунд Миний оршин тогтнолыг гэнэт мэдэх үедээ тэр цөхрөлтгүй шаргуугаар Намайг заамдан авч, Намайг өөрийн гэрт зочин мэт оруулдаг. Гэхдээ тэр Надад зориулан тансаг сайхан хоол бэлдэн барьлаа ч хэзээ ч Намайг өөрийнхнийх нь нэг гэж авч үздэггүй, үүний оронд хариугүй бага тусламж авахын тулд Надтай зочин мэт харьцдаг. Тиймээс энэ үед хүмүүс өөрсдийн хөөрхийлөлтэй байдлыг шуудхан Миний өмнө үзүүлж, Миний “гарын үсгийг” авна гэж найддаг ба яг л өөрийнх нь ажилд зээл хэрэг болсон нэгэн шиг тэр бүхий л чадлаараа Намайг үнэмшүүлэхийг оролддог. Би хүний дохио зангаа, үйл хөдлөл бүрээс хүний цаад зэрмэгхэн санааг ч алдалгүй барьж авдаг: ийм байтал тэр Намайг хүний нүүрний илэрхийллийн ард нуугдсан санаархлыг хэрхэн уншихыг мэддэггүй эсвэл үгнийх нь ард юу нуугдаж байгааг мэддэггүй аль эсвэл хүний зүрх сэтгэлийн гүнийг хэрхэн харахаа мэддэггүй гэж боддог. Тэгээд хүн Намайг өөрт тохиолдсон бүх зүйлсээр нэг нэгэнгүй ямар ч алдаа дутагдалгүйгээр ярьж орхисныхоо дараа Миний өмнө өөрийн хүсэлтийг тавьдаг. Би хүний үйл, үйлдэл бүрийг үзэн яддаг. Хүн төрөлхтөн Миний эсрэг санаатайгаар дайсагнаж, зориудаар Миний уур хилэнг татаж байгаа мэт хүн төрөлхтний дундаас Надад хайрлагдахаар ажил хийсэн нэг ч хүн байхгүй: Тэд бүгд Миний өмнө урагш хойш алхалж, Миний нүдний өмнө өөрсдийн хүслийг өөгшүүлдэг. Хүн төрөлхтөн дунд Миний төлөө амьдардаг нэг ч хүн байхгүй ба иймд бүх хүн төрөлхтний оршин тогтнол нь үнэ цэнэгүй, утга учиргүй, иймд хүн төрөлхтөн дэмий хоосон амьдарч байна. Гэсэн хэдий ч хүн төрөлхтөн сэрэхээс татгалзаж, дэмий хоосон байдалдаа цөхрөлтгүй үргэлжлүүлж, Миний эсрэг тэрсэлсээр байдаг.
Давж туулсан шалгалт бүхэндээ хүн төрөлхтөн Намайг нэг ч удаа баярлуулаагүй. Өөрсдийн харгис хорт муу санаанаасаа болж хүн төрөлхтөн Миний нэрэнд гэрчлэл хийхээр зорьдоггүй; оронд нь Миний хоолыг идэх зуураа “өөр замаар гүйдэг”. Хүмүүсийн зүрх сэтгэл бүрэн Над руу эргээгүй учраас Сатан түүнийг яр шарханд нэрвэгдэж, бохир заваанд баригдтал нь гишгэлдэг. Гэвч хүмүүс өөрсдийнх нь дүр төрх ямар үзэшгүй муухай болсныг анзаарахгүй хэвээр: Тэд Миний ардуур Сатаныг шүтсэн хэвээр. Энэ л шалтгаанаар Би уур хилэнтэйгээр хүнийг ёроолгүй гүнд хаяж, түүнийг өөрийгөө хэзээ ч чөлөөлж чадахааргүй болгоно. Өрөвдөлтэй уйлаан дундаа ч хүн өөрийн оюун санааг шинэчлэхийг хүсэхгүй, эцсээ хүртэл Намайг эсэргүүцэх санаа өвөрлөж, Миний уур хилэнг санаатайгаар өдөөдөг. Түүний хийсэн зүйлийн дагуу Би түүнтэй нүгэлтэн шиг харьцаж халуун дулаанаар хүлээж авахаас татгалзана. Анхнаасаа л тэнгэрэлч нар хувирашгүй сэтгэлээр амсхийлгүй Надад үйлчилж, дуулгавартай байж ирсэн, харин хүн Надаас биш, Сатанаас төрсөн мэт үргэлж яг эсрэгээр нь хийдэг. Тэнгэрэлчүүд өөр өөрийн зохих байрандаа бүгд Надад өөрсдийн чин үнэнч зүтгэлээ Надад өргөн барьдаг; Сатаны хүчний нөлөөнд авталгүй, тэд зөвхөн өөрсдийн үүргийг бүрэн биелүүлэхийн төлөө чармайдаг. Тэнгэрэлч нараар услуулан тэжээгдэж Миний үй олон хөвгүүд болон ардууд хүчтэй, эрүүл саруул болж өсөн торнидог, тэдний дунд сул дорой нэг ч хүн байхгүй. Энэ бол Миний хийж байгаа зүйл бөгөөд Миний гайхамшиг юм. Их буу удаа дараалан галлаж Миний хаанчлалын шав тавигдсаныг тэмдэглэхэд, тэнгэрэлч нар хэмнэлтэйгээр алхлан, Миний индэрийн өмнө ирж, Миний өмнө мэдүүлгээ өргөнө, учир нь тэдний зүрх сэтгэл бузар хольц, хуурамч шүтээнээс ангид тул Миний байцаалтаас зугтдаггүй.
Хар салхины давалгаанд тэнгэр агшин зуур бууж ирээд бүхий л хүн төрөлхтний амьсгааг боогдуулахад хүн төрөлхтөн дахиж Намайг өөрсдийнхөө хүссэнээр дуудаж чадахгүй. Үүнийг ч мэдэхгүйгээр бүх хүн төрөлхтөн сүйрнэ. Модод салхинд нааш цааш ганхаж, үе үе мөчрүүдийн исгэрэх чимээ сонсогдож, бүх гандаж хатсан навчис цааш үлээгдэн туугдана. Газар дэлхий гэнэт эзгүйрэн хоосорч хүмүүс бие биеэ чанга тэврэн, юу юугүй тэдний биеийг нэрвэх намар цагийг даган ирэх гай гамшгийг тогтоон барих гэж хичээнэ. Толгод дээр шувууд уй гашуугаа хэн нэгэнд донгодох мэт нааш цааш нисэж; чөмөг царцам, үс арзайлгам дуугаар уулын агуйд арслан архирч хүмүүсийг айлган, хүн төрөлхтний төгсгөлийг ёрлосон муу ёрын мэдрэмж байгаа мэт байдаг. Тэднийг тааламжтайгаар хаяхыг минь хүлээхийг хүсэхгүйгээр бүх хүмүүс тэнгэр дэх Захирагч Эзэнд чимээгүйхэн залбирдаг. Гэвч бяцхан горхины усны урсах чимээ яаж догшин салхийг хаах билээ? Яаж энэ догшин салхи хүмүүсийн шившлэгийн чимээнээр зогсох билээ? Аянгын дууны зүрх сэтгэлд орших уур хилэн хүмүүсийн хулчгар байдлаас болж яаж намдах билээ? Хүн салхинд нааш цааш ганхдаг; тэрээр борооноос өөрийгөө халхлахын тулд нааш цааш гүйдэг; мөн Миний уур хилэн дор хүн төрөлхтөн дагжин чичирч, Би цээж рүү нь цаг үргэлжид чиглэсэн бууны хошуу мэт, тэр Миний дайсан, гэхдээ Миний найз ч юм шиг биед нь гараа хүргэхвий гэхээс асар их айдаг. Хүн хэзээ ч Миний түүнд хандаж ирсэн чин санаа зорилгыг илрүүлж, Миний чин зорилгыг хэзээ ч ойлгож байгаагүй, тиймээс ч мэдэхгүйгээсээ болж тэр Надад халдаж, мэдэхгүйгээсээ болж Надтай тэрсэлдэг, гэсэн атлаа утга учиргүйгээр Миний хайрыг мөн үзсэн. Миний уур хилэн дундаас Миний царайг харна гэдэг хүний хувьд хэцүү. Би өөрийн уур хилэнгийн хар үүлэнд далдлагдаж, тэнгэрийн аянгын дуун дунд, бүх орчлон ертөнц дээрээс өөрийн өршөөлийг хүнд илгээхээр зогсож байна. Хүн Намайг мэддэггүй учраас Би түүнийг Миний санаа зорилгыг ойлгоогүйнх нь төлөө гэсгээдэггүй. Хүмүүсийн нүдээр бол Би Өөрийн уур хилэнг үе үе гаргаж, инээмсэглэлээ үе үе харуулж байгаа харагддаг, гэвч Намайг харах үедээ ч гэсэн тэр Миний зан чанарыг бүхэлд нь хэзээ ч хараагүй, хэтэрхий мэдрэмжгүй хатуу сэтгэлтэй өссөн тул одоо ч гэсэн тэр эвэр бүрээний баясгалант дууг сонсох чадваргүй хэвээр байдаг. Яг л Миний дүр төрх хүний ой дурсамжид, Миний бие хэлбэр түүний бодолд байгаа мэт. Хүмүүсийн тархи хэтэрхий үгүйрч хоосорсон болохоор хүн төрөлхтний хөгжлийн хувьслын явцад Намайг үнэхээр харсан нэг ч хүн байгаагүй. Намайг судлан шинжилсэн бүх хүний хувьд ч тэр, хүн төрөлхтний шинжлэх ухаан хэтэрхий болхи тул, одоог хүртэл эрдэм шинжилгээний судалгаа нь шийдвэрлэх үр дүнд хүрээгүй. Тиймээс “Миний дүр төрх” -ийн тухай сэдэв үргэлж юу ч үгүй хоосон хэвээр байсаар ирсэн бөгөөд энэ хоосон зайг нөхөж, дэлхийн амжилтуудыг эвдэх нэг ч хүн байгаагүй, учир нь хүн төрөлхтний хувьд одоо бат бэх байдлаа хадгалах чадвартай байна гэдэг нь асар их гай зовлонгийн дунд аль хэдийн хэмжээлшгүй их тайтгарал юм.
“Үг нь махбодоор илэрсэн” номоос
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

No comments:
Post a Comment