Showing posts with label Библи,Ариун Сүнс,үнэн,төгс,Эзэн Есүс,Бурханы нэр,. Show all posts
Showing posts with label Библи,Ариун Сүнс,үнэн,төгс,Эзэн Есүс,Бурханы нэр,. Show all posts

2019/10/13

Нигүүлслийн эрин үед Бурхан яагаад Есүс гэдэг нэрийг авсан бэ?

Ариун Сүнс Есүсийн нэрийн дор гэрчилж эхэлсэн бөгөөд Еховагийн нэр дахин дурдагдахаа больж, үүний оронд Ариун Сүнс, Есүсийн нэрийн дор үндсэндээ шинэ ажлыг эхлүүлсэн. Түүнд итгэсэн хүмүүсийн гэрчлэл Есүс Христийн төлөө байсан ба тэдний хийсэн ажил ч бас Есүс Христийн төлөө байсан юм. Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийн төгсгөл нь, голдуу Еховагийн нэрийн дор явагдсан ажил дууссан гэсэн утгатай байсан. Үүний дараа Бурханы нэр цаашид Ехова байхаа больсон; үүний оронд Тэр Есүс гэж нэрлэгдсэн бөгөөд энэ үеэс Ариун Сүнс үндсэндээ Есүсийн нэрийн дор ажлаа эхэлсэн билээ. … Яагаад Ехова Есүс хоёр нэг мөртлөө Тэд өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгддэг вэ? Энэ нь Тэдний ажлын эрин үеүд өөр учраас биш гэж үү? Ганцхан нэр Бурханыг Өөрийг нь бүхэлд нь төлөөлж чадах уу? Ийм байдлаар, Бурхан өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгдэх ёстой бөгөөд эрин үеийг өөрчилж, эрин үеийг төлөөлөхийн тулд нэрийг ашиглах ёстой. Учир нь ямар ч нэр Бурханыг Өөрийг нь бүрэн төлөөлж чадахгүй бөгөөд нэр болгон нь тухайн эрин үе дэх Бурханы зан чанарын түр зуурын талыг л төлөөлж чаддаг; энэ нь зөвхөн Түүний ажлыг төлөөлөх хэрэгтэй байдаг. Тиймээс бүхий л эрин үеийг төлөөлөхийн тулд Түүний зан чанарт тохирсон ямар ч нэрийг Бурхан сонгож болно. Энэ нь Еховагийн эрин үе эсвэл Есүсийн эрин үе эсэхээс үл хамааран эрин үе болгоныг нэр төлөөлдөг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас

Христийн магтан дуу “Хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулагтун” Lyrics

Христийн  магтан дуу  “Хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулагтун” (Lyrics) Бурхан бүх үндэстэн ястангууд, бүх улс орон, мөн бүхий...