2018/01/28

Ажил ба оролт (1)

Ажил ба оролт (1)
Ажил ба оролт (1)


Хүн төрөлхтөн амьдралын зөв зам дээр алхаж эхэлсэн цагаас хойш олон зүйл тэдний хувьд ойлгомжгүй хэвээр үлдсэн. Тэд Бурханы ажлын талаар болон өөрсдийн хийх ёстой ихээхэн ажлын талаар бүрэн ойлгохгүй будилсаар байдаг.
Нэг талаар энэ нь тэдний дадлага туршлагын гажуудал болон тэдний хүлээн авах чадвар хязгаартайн улмаас болдог; нөгөө талаас энэ нь Бурханы ажил хүмүүсийг хараахан энэ түвшинд хүргээгүйд оршиж байна. Иймээс л хүн бүхэн хамгийн сүнслэг асуудлуудын талаар эргэлзээтэй байдаг. Чи юунд орох ёстойгоо мэдэхгүй байгаагаар зогсохгүй; Бурханы ажлын талаар бүр ч илүү мэдлэггүй байдаг. Энэ бол чиний жирийн нэг дутагдалтай тал гэхээс илүү: Энэ бол шашны ертөнц дэх бүх хүмүүсийн асар том өө сэв юм. Хүмүүс яагаад Бурханыг мэддэггүйн гол түлхүүр энд оршдог ба иймээс энэхүү өө сэв нь Түүнийг эрж хайдаг бүх хүмүүсийн хуваалцдаг нийтлэг дутагдал билээ. Нэг ч хүн хэзээ нэгэн цагт Бурханыг мэдэж, Түүний жинхэнэ царайг хараагүй. Үүний улмаас Бурханы ажил уул толгодыг хөдөлгөж, тэнгис далайг ширгээх мэт хэцүү бэрх болсон билээ. Хэчнээн хүн Бурханы ажлын төлөө өөрсдийн амиа золиослосон бэ; хэчнээн хүн Түүний ажлын улмаас хаягдсан бэ; Түүний ажлын төлөө хэчнээн хүн үхтлээ тарчилсан бэ; хэчнээн хүний нүд Бурханы хайрын нулимсаар дүүрч, ёс бусаар нас барсан бэ; хэчнээн хүн харгис хэрцгий, зэрлэг балмад хавчилт шахалттай тулгарсан бэ...? Энэ бүх эмгэнэлтэй үйл явдал болоод өнгөрдөг - энэ бүхэн нь Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг хомс учраас болж байгаа биш гэж үү? Бурханыг мэддэггүй хүн хэрхэн Түүний өмнө очиж чадах юм бэ? Бурханд итгэдэг боловч Түүнийг хавчин шахдаг хүн хэрхэн Түүний өмнө очиж чадах юм бэ? Эдгээр нь зөвхөн шашны ертөнц дэх хүмүүсийн хангалтгүй байдал биш харин та нарт ч, тэдэнд ч нийтлэг байдаг зүйл юм. Хүмүүс Бурханыг мэдэлгүйгээр Түүнд итгэдэг; ганцхан энэ шалтгааны улмаас тэд зүрх сэтгэлдээ Бурханыг хүндэлдэггүй ба зүрх сэтгэлдээ Түүнээс айж эмээдэггүй. Энэ урсгал дотор өөрсдийн төсөөлсөн ажлаа хийж, Бурханы ажлыг хийхдээ өөрсдийн шаардлага, ташуурсан хүслийн дагуу явдаг тийм агуу сүр жавхлан, нөхцөл байдалтай хүмүүс хүртэл байдаг. Олон хүмүүс зэрлэгээр үйлдэж, Бурханыг огт хүндлэхгүйгээр зөвхөн өөрийн хүслээ л дагадаг. Эдгээр нь хүмүүсийн хувиа хичээсэн зүрх сэтгэлийн төгс биелэл биш гэж үү? Эдгээр нь хүмүүст байдаг хэт их хууран мэхлэлтийн бүрэлдэхүүн хэсгийг илэрхийлэхгүй байна гэж үү? Хүмүүс үнэндээ гоц ухаантай байж болно, гэвч тэдний авъяас билиг Бурханы ажилд ямар байр суурь эзлэх вэ? Хүмүүс үнэндээ Бурханы ачаанд санаа тавьж болох юм, гэвч тэд хэтэрхий хувиа хичээн ажиллаж болохгүй. Хүмүүсийн үйл хэрэг үнэхээр бурханлаг гэж үү? Хэн зуун хувийн баталгаатай вэ? Бурханд гэрчлэл хийж, Түүний алдрыг өвлөн авахын тулд Бурхан хүмүүсийг онцлон үзэж, өөд нь татаж байгаа юм; тэд яаж үнэ цэнэтэй байж чадах юм бэ? Бурханы ажил дөнгөж эхэлсэн ба Түүний үг дөнгөж яригдаж эхэлсэн. Энэ мөчид хүмүүс өөрсдийнхөө талаар сайныг мэдэрдэг; энэ нь ердөө л доромжлолыг өөртөө татаж байгаа хэрэг биш гэж үү? Тэд хэтэрхий өчүүхнийг ойлгодог. Хамгийн чадварлаг онолч, хамгийн уран үгтэй илтгэгч нар хүртэл Бурханы бүхий л баялаг байдлыг дүрсэлж чаддаггүй, тэгвэл та нар үүнээс хэчнээн дор байх вэ? Та нар өөрийн үнэ цэнийг тэнгэрээс дээш тавихгүй байсан нь дээр, үүний оронд өөрийгөө Бурханы хайрыг эрж хайдаг тэдгээр ухаалаг хүмүүсийн хамгийн муугаас нь ч дорд хэмээн үз. Өөрийгөө бусад бүх хүнээс нэг төө доогуурт үзэх нь та нарын орох учиртай зам юм. Яагаад өөрийгөө маш өндөрт тооцно гэж? Яагаад өөрийгөө тийм өндрөөр үнэлнэ гэж? Амийн урт аянд та нар эхний хэдхэн алхмаа л хийсэн. Та нарын харсан зүйл бол бүхэл бүтэн Бурхан биш зөвхөн Бурханы гар юм. Энэ нь та нарыг Бурханы ажлын илүү ихийг харж, өөрсдийн орох ёстой зүйлийг илүү их нээх ёстойг илтгэж байна, учир нь та нар хэтэрхий бага өөрчлөгдсөн билээ.
Хүнийг хүн болгож, зан чанарыг нь өөрчлөхдөө Бурханы ажил хэзээ ч зогсдоггүй, учир нь тэд хэтэрхий олон талаар дутмаг бөгөөд Түүний тогтоосон стандартаас хамаагүй хол байдаг. Иймээс Бурханы нүдэнд та нар үүрд, Түүнд таалагдах маш цөөхөн элементийг агуулсан дөнгөж төрсөн нярай хүүхдүүд байх болно, учир нь та нар бол ердөө Бурханы гар дахь бүтээлүүд билээ. Хэрвээ хүн бардам маадгар зантай болбол Бурхан дургүйцэхгүй гэж үү? Өнөөдөр та нар Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна гэдэг нь та нарын махан биетэй хамаатайгаар хэлэгдсэн, гэхдээ Бурханы эсрэг тэмцэлдсэнээр та нар дэвжээн дээр үргэлж ялагдах болно. Хүний махан бие хэзээ ч ялалтыг мэдээгүй. Зөвхөн Ариун Сүнсний ажлаар л дамжуулан хүн алдаагаа зассан онцлог чанартай байх боломжтой. Үнэн хэрэгтээ Бурханы бүтээл дэх тоо томшгүй олон зүйлсээс хүн хамгийн дорд нь юм. Хэдий тэр бүх зүйлсийн эзэн нь боловч тэдгээрийн дундаас Сатаны заль мэхэнд автсан цорын ганц зүйл бөгөөд үүний завхруулалтанд эцэс төгсгөлгүйгээр урхидуулдаг цорын ганц зүйл нь хүн билээ. Хүн хэзээ ч өөрийгөө захирч байгаагүй. Ихэнх хүмүүс Сатаны бохир, заваан газарт амьдарч, түүний доог тохуу дунд шаналж байна; энэ нь тэднийг хүний ертөнц дэх бүх муу ёр, бүх зовлон бэрхшээлийг туулж, хагас үхлүүд байдалтай болтол нь ийм маягаар тохуурхдаг. Тэднээр тоглосныхоо дараа Сатан тэдний хувь заяаг төгсгөдөг. Иймээс хүмүүс бүхий л амьдралынхаа турш эргэлзээн дунд төөрч, Бурханы тэдэнд зориулан бэлдсэн сайхан зүйлүүдийг хэзээ ч эдэлдэггүй харин үүний оронд Сатанд хорлогдож, навсайн салбарч үлддэг. Өнөөдөр тэд Бурханы ажлыг анхаарах сөхөөгүй маш сул дорой, үлбэгэр болжээ. Хэрвээ хүмүүс Бурханы ажилд анхаарлаа хандуулах сөхөөгүй бол тэдний дадлага туршлага олон хэсгүүдэд хуваагдан, бүрэн бус хэвээр үлдэн үүрд мөхөх ба тэдний оролт нь үүрд хоосон зай байх болно. Бурхан дэлхийд ирснээс хойших хэдэн мянган жилд, өндөр дээд зорилготой олон тооны хүмүүс, Түүний ажлыг хийхийн тулд олон жилийн туршид Бурханаар ашиглагдсаар ирсэн; гэхдээ Түүний ажлыг мэддэг хүмүүс маш цөөхөн, бараг байхгүй байсан. Энэ шалтгааны улмаас тоо томшгүй олон хүн Түүний ажлыг хариуцахын зэрэгцээ Бурханыг эсэргүүцэх үүрэг гүйцэтгэдэг, учир нь Түүний ажлыг хийхийн оронд тэд үнэндээ Бурханы олгосон байр суурин дээр хүний ажлыг хийдэг юм. Үүнийг ажил гэж нэрлэж болох уу? Тэд хэрхэн орж чадах вэ? Хүн төрөлхтөн Бурханы нигүүлслийг авч, булж орхисон. Үүнээс болж олон үе удам өнгөрсний дараа ч Түүний ажлыг хийдэг хүмүүс өчүүхэн оролттой байдаг. Тэд ер Бурханы ажлын талаар мэдэж байгаагаа ярьдаггүй, учир нь тэд Бурханы мэргэн ухаанаас хэтэрхий багыг ойлгодог. Хэдийгээр Бурханд үйлчилдэг олон хүмүүс байдаг ч тэд Түүний хэр агуу болохыг харж чаддаггүй, ийм учраас л тэд бусдаар тахин шүтүүлэхийн тулд өөрсдийгөө Бурхан мэт өргөмжилдөг.
Маш олон жилийн туршид Бурхан бүтээл дотроо нуугдмал байсан; маш олон хавар, намруудад манангийн араас ажигласаар ирсэн; маш олон өдөр, шөнийн турш гуравдагч тэнгэрээс доош харсан; маш олон сар, жилүүдийн туршид хүмүүсийн дунд алхсан билээ. Тэр олон хүйтэн өвлийн турш чимээгүйхэн хүлээж бүх хүмүүсийн дээр сууж байсан. Тэр хэзээ ч хэнд ч Өөрийгөө ил тодоор харуулаагүй, бас нэг ч чимээ гаргалгүй тэмдэг дохиогүйгээр явж, чимээгүйгээр буцан ирж байсан. Хэн Түүний жинхэнэ царайг мэдэх билээ? Тэр хэзээ ч хүнтэй ярьж байгаагүй, хэзээ ч хүний өмнө гарч ирээгүй. Бурханы ажлыг хийх нь хүмүүст хэр амархан байх вэ? Түүнийг мэдэх нь бүх зүйлийн дотроос хамгийн хэцүү нь гэдгийг тэд ухаараагүй. Өнөөдөр Бурхан хүнтэй ярьсан, гэвч хүн хэзээ ч Түүнийг мэдээгүй, учир нь түүний амийн оролт хэтэрхий хязгаарлагдмал бөгөөд гүехэн. Түүний өнцгөөс харахад, хүмүүс Бурханы өмнө гарахад огтхон ч тохирохгүй. Тэд Бурханы талаар маш бага ойлголттой бөгөөд Түүнээс хэтэрхий их холдсон. Цаашлаад тэдний Бурханд итгэдэг зүрх сэтгэл хэтэрхий ярвигтай бөгөөд тэд Бурханы дүр зургийг өөрсдийн сэтгэлийн гүнд хадгалдаггүй. Үүний үр дүнд Бурханы хичээнгүй чармайлт, Түүний ажил нь яг л элсэн дор булагдсан алт шигээр хурц гэрэл цацруулж чаддаггүй. Бурханы хувьд эдгээр хүмүүсийн хэв чанар, учир шалтгаан, үзэл бодол нь туйлын жигшүүртэй юм. Тэдний аливааг хүлээн авах чадвар нь дорой хатуу сэтгэлтэй болтлоо мэдрэлээ алдаж, доройтон дордож, хэтэрхий боол шиг, сул дорой, сэтгэлийн тэнхээгүй болсон тэднийг морь малыг хөтөлдөг шигээр л дөрлөх хэрэгтэй. Өөрсдийн сүнсний оролт эсвэл Бурханы ажил дахь оролтын тухайд тэд өчүүхэн төдий ч анхаарал хандуулдаггүй ба үнэний төлөө зовох өчүүхэн ч шийдвэрийг эзэмшдэггүй. Ийм төрлийн хүний хувьд Бурханаар төгс болгуулах нь амархан биш байх болно. Тиймээс та нар энэ өнцгөөс өөрсдийн оролтыг тодорхойлох нь чухал бөгөөд өөрийн ажил болон өөрийн оролтоор дамжуулан та нар Бурханы ажлыг мэдэж авахаар зорих хэрэгтэй.
"Үг нь махбодоор илэрсэн" номоос
Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс дагалдагч нартаа “Хэрэв Би явж та нарт байр бэлдвэл, Би дахин ирээд та нарыг Өөртөө авна; Би хаана байна, та нар мөн тэнд байна.” (Иохан 14:3) хэмээн амласан. Тэрээр мөн, “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно.” (Матай 24:27) гэж зөгнөсөн билээ. Эцсийн өдрүүдэд, Өөрөө амлаж, урьдчилан хэлсэнчлэн Бурхан дахин бие махбодтой болж дэлхий ертөнцийн Зүүн зүг болох Хятадад, Есүсийн хийсэн золин аврах ажлын суурин дээр үгийг ашиглан шүүлт, гэсгээлт, байлдан дагуулалт болон авралын ажлыг хийхээр бууж ирсэн. Үүгээр, “Шүүлт Бурханы гэрээс эхэлнэ” мөн “Чуулгануудад хандаж Сүнсний хэлснийг чихтэй бүхэн сонсог!” гэсэн Библийн зөгнөл биеллээ олдог. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил Нигүүлслийн эрин үеийг төгсгөж Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн. Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ Хятадын эх газарт хурдацтай тархсан учраас Төгс Хүчит Бурханы Чуулган бий болсон юм.

No comments:

Post a Comment

Христийн магтан дуу “Хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулагтун” Lyrics

Христийн  магтан дуу  “Хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулагтун” (Lyrics) Бурхан бүх үндэстэн ястангууд, бүх улс орон, мөн бүхий...