Showing posts with label Төгс Хүчит Бурханы Чуулган. Show all posts
Showing posts with label Төгс Хүчит Бурханы Чуулган. Show all posts

2019/03/22

Цор ганц Бурхан Өөрөө VII (Дөрөвдүгээр хэсэг)



Дөрөвдүгээр хэсэг

Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж (I)

Бид эдгээрийг ярьсан нь ямар зорилготой вэ? Бурхан бүхнийг бүтээсний цаадах зүй тогтлыг хүмүүсээр судлуулах зорилготой гэж үү? Аль эсвэл, хүмүүсийг одон орон юм уу газар зүйд сонирхолтой болгох зорилготой гэж үү? (Үгүй.) Тэгвэл ямар зорилготой гэж? Хүмүүст Бурханы үйл хэргийг ойлгуулах зорилготой. Бурханы үйлдлүүдээс хүмүүс, Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж мөн гэдгийг нотолж, баталж чадна. Хэрвээ чи энэ зүйлийг ойлгож чадвал өөрийн зүрх сэтгэл дэх Бурханы байр суурийг үнэхээр баталж, Бурхан бол тэнгэр, газар, бүх зүйлийг Бүтээсэн цор ганц Бурхан Өөрөө мөн гэдгийг баталж чадна. Тэгэхээр бүх зүйлийн зүй тогтлыг ойлгож, Бурханы үйл хэргийг мэдэх нь Бурханы талаарх ойлголтод чинь ашиг тустай юу? (Тийм.) Хэр ашиг тустай вэ? Нэгдүгээрт, Бурханы энэ үйл хэргийг ойлгох үедээ чи одон орон ба газар зүйг сонирхсон хэвээр байна гэж үү? Чи Бурхан бүхнийг Бүтээсэн гэдэгт эргэлзэж, тээнэгэлзсэн зүрх сэтгэлтэй байсаар байна гэж үү? Чи судлах хандлагатай байж, Бурхан бол бүхний Бүтээгч мөн гэдэгт эргэлзсээр байх уу? (Үгүй.) Чи Бурхан бүхнийг бүтээсэн гэдгийг баталж, цаашлаад Бурхан бүхнийг бүтээсэн зарим зүй тогтлыг мэдэх чадвартай болсны дараа Бурхан бүхнийг хангадаг гэдэгт үнэн зүрхнээсээ итгэх үү? (Тийм.) “Хангах” гэдгийг ямар нэгэн утгатай хэлж байна уу, эсвэл онцгой нөхцөл байдалд хэлж байна уу? Бурхан бүхнийг хангах гэдэг нь маш өргөн утга учир болон цар хүрээнд хэлсэн юм. Бурхан хүмүүсийн өдөр тутмын хоол ундыг л хангадаг юм биш, харин хүмүүсийн хардаг болон харж чаддаггүй зүйлийг бүгдийг нь оролцуулаад хэрэгтэй бүхнээр нь хүн төрөлхтнийг хангадаг. Бурхан хүн төрөлхтөнд хэрэгтэй амьдрах орчныг тогтоон барьж, удирдаж, захирдаг. Ѳөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн ямар улиралд ямар орчин хэрэгтэй байна, Бурхан түүнийг бэлдсэн байдаг. Хүн төрөлхтөн оршин тогтноход ямар уур амьсгал, дулааны хэм хэрэгтэй байна, тэр бүхэн Бурханы хяналтад байдаг бөгөөд энэ зүй тогтлын аль нь ч өөрөө бий болдоггүй, санаандгүй үүсдэггүй; тэдгээр нь Бурханы захиралт ба үйл хэргийн үр дүн юм. Бурхан Өөрөө энэ бүх зүй тогтлын эх сурвалж бөгөөд бүх зүйлийн амийн эх сурвалж билээ. Чи үүнд итгэдэг ч бай, үгүй ч бай, үүнийг хардаг ч бай, үгүй ч бай, ойлгодог ч бай, үгүй ч бай, энэ бол маргашгүй баттай үнэн мөн.

2019/03/19

Цор ганц Бурхан Өөрөө VII (Хоёрдугаар хэсэг)



Хоёрдугаар хэсэг

Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж (I)

Өнөөдөр Би та нартай шинэ сэдвийн талаар нөхөрлөх болно. Ямар сэдэв байх вэ? Сэдвийн нэр нь “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж”. Нэлээд том сэдэв байгаа биз? Та нарын хувьд энэ нь хүрэхийн аргагүй юм шиг санагдаж байна уу? Хүний хувьд энэ сэдэв сонсоход хол хөндий санагдаж болох юм, гэхдээ “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэдгийг Бурханыг дагадаг хүмүүс бүгд ойлгох ёстой. Яагаад гэвэл, хүн бүр Бурханыг мэдэж, Түүнийг хангалуун байлгаж, Түүнийг хүндлэх чадвартай байхад энэ сэдэв салшгүй хамаатай. Тэгэхээр энэ сэдвийг ярилцах ёстой. Зарим хүн урьд нь энэ сэдвийн талаар суурь ойлголттой байсан байж болох юм, эсвэл зарим нь үүнийг мэддэг байсан байх. Зарим хүн зүрх сэтгэлдээ энэ тухай хэтэрхий энгийн мэдлэгтэй, эсвэл өнгөцхөн ойлголттой байж болох юм. Бусад нь энэ тухай зарим нэг онцгой туршлагатай байдаг; өөрсдийн өвөрмөц туршлагын улмаас зүрх сэтгэлдээ тэд энэ тухай гүнзгий ойлголттой болсон байдаг. Гэхдээ үүний тухай мэдлэг гүн ч бай, өнгөцхөн ч бай, та нарын хувьд энэ нь өрөөсгөл бөгөөд хангалттай тодорхой биш. Иймээс энэ сэдвийг ярилцах ёстой бөгөөд үүний зорилго нь та нарт илүү тодорхой, гүн гүнзгий ойлголт өгөх явдал юм. Энэ сэдвийн талаар та нартай нөхөрлөхдөө Би нэгэн онцгой арга буюу өмнө нь хэрэглэж байгаагүй, та нарт жаахан сонин, эсвэл бага зэрэг таагүй санагдаж магадгүй аргыг ашиглана. Гэхдээ сонсоныхоо дараа та нар ямар арга байсныг нь мэдэх болно. Та нар түүх сонсох дуртай юу?

2019/03/13

Бурханы зан чанар болон Түүний ажлын үр дүнг хэрхэн мэдэх вэ (Хоёрдугаар хэсэг)



Бурханы замаар алхах: Бурханаас эмээж, муугаас зайлах
Та нарын тэмдэглэж авах ёстой хэллэг байдаг. Энэ хэллэг нь маш чухал гэж Би итгэдэг, учир нь Миний хувьд энэ үг өдөр болгон тоо томшгүй удаа сэтгэлд минь орж ирдэг. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл Би хэн нэгэнтэй нүүр тулах бүрдээ, Би хэн нэгний түүхийг сонсох болгондоо, Би хэн нэгний дадлага туршлага эсвэл Бурханд итгэх тэдний сэтгэгдлийг сонсох болгондоо, энэ хүн нь Бурханы хүсдэг төрлийн, Бурханд таалагддаг төрлийн хүн мөн үү, биш үү гэдгийг цэгнэхийн тулд Би энэ хэллэгийг үргэлж ашигладаг. Тэгвэл энэ хэллэг нь юу вэ? Одоо та нар бүгд хүсэн хүлээж байгаа. Би энэ хэллэгийг илчлэх үед та нарын урам хугарч магадгүй, учир нь олон жилийн турш үнэнч мэт дүр үзүүлсээр ирсэн хүмүүс байгаа. Гэхдээ Миний хувьд Би хэзээ ч, ямар ч дүр үзүүлээгүй. Энэ хэллэг Миний зүрх сэтгэлд оршдог. Тэгвэл энэ хэллэг нь юу вэ? Энэ бол “Бурханы замаар алхах: Бурханаас айж, муугаас зайлах” юм. Энэ нь хэтэрхий энгийн хэлц үг биш гэж үү?

2019/03/11

Бурханы зан чанар болон Түүний ажлын үр дүнг хэрхэн мэдэх вэ (Нэгдүгээр хэсэг)



Эхлээд магтан дуу дуулцгаая: Хаанчлалын сүлд дуу (I) Хаанчлал дэлхий дээр бууж ирсэн
Дагаж дуулах: Хүмүүс Бурханд баяртайгаар алга ташиж, хүмүүс Түүнийг магтан алдаршуулж, тоо томшгүй олон дуу хоолой нэг жинхэнэ Бурханы талаар ярьж, хаанчлал дэлхий дээр бууж ирсэн билээ.
1. Хүмүүс Бурханд баяртайгаар алга ташиж, хүмүүс Түүнийг магтан алдаршуулж, тоо томшгүй олон дуу хоолой нэг жинхэнэ Бурханы талаар ярьж, тоо томшгүй олон хүмүүс Түүний үйл хэргийг харж байна. Хаанчлал дэлхий дээр бууж ирсэн ба Бурханы хүн баян бөгөөд өгөөмөр, баян бөгөөд өгөөмөр. Хэн үүнд баярлан хөөрөхгүй байх вэ (хэн үүнд баярлан хөөрөхгүй байх вэ)? Хэн үүний төлөө бүжиглэхгүй байх вэ (хэн үүний төлөө бүжиглэхгүй байх вэ)? Сион (Сион), Сион (Сион), Бурханыг алдаршуулахын тулд ялалтын тугаа өргө! Бурханы ариун нэрийг түгээхийн тулд ялалтын дуугаа дуул!

2019/03/07

Христийн сүмийн хүүхдийн Бүжиг “Хүний Хүү илэрлээ” Эзэн Есүсийн хоёр дахь ирэлтийг магтан дуулъя


Христийн сүмийн хүүхдийн Бүжиг “Хүний Хүү илэрлээ” Эзэн Есүсийн хоёр дахь ирэлтийг магтан дуулъя Ертөнцийн зүүн зүгээс (зүүн ... зүгээс...) Гэрлийн туяа цацарч (цацарч... цацарч...) Баруун зүгийг тэр чигт нь гэрэлтүүлдэг. Хүний Хүү газар дээр бууж ирлээ. Аврагч эргэн ирлээ, Тэр бол Төгс Хүчит Бурхан. Үнэнийг Тэр илэрхийлж, шинэ эринийг эхлүүллээ. Хүний Хүү илэрлээ. (Тийм гэж үү?) Бурхан ирлээ. (Өө!) Хүмүүст Тэр мөнх амийн замыг авчирдаг (мөнх амийн замыг авчирдаг). Шинэ тэнгэр, шинэ газар, шинэ эрин үе, шинэ хүн төрөлхтөн, шинэ зам, шинэ амьдрал. Шинэ Иерусалим газар дээр бууж ирлээ.

2019/03/03

Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”тавдугаар хэсэг(Монгол хэлээр)



Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III” тавдугаар хэсэг (Монгол хэлээр)
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Эзэн Есүс Лазарыг үхлээс буцаан авчрахдаа: ‘Лазар, гараад ир’ гэсэн нэг мөрийг л хэрэглэсэн. Тэр үүнээс өөр юм хэлээгүй—эдгээр үг нь юуг төлөөлж байсан бэ? Тэдгээр нь, Бурхан яриагаараа дамжуулан, үхсэн хүнийг амилуулахыг оролцуулаад юуг ч хийж чадна гэдгийг төлөөлж байсан. Бурхан бүх зүйлийг бүтээхдээ, дэлхий ертөнцийг бүтээхдээ Тэр үгээр л үүнийг хийсэн. Тэр аман тушаал, эрх мэдэлтэй үгийг ашигласан бөгөөд тэр даруй бүх зүйлс бүтээгдсэн. Энэ нь ингэж гүйцэтгэгдсэн. Эзэн Есүсийн хэлсэн ганц мөр нь тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээх үеийн Бурханы хэлсэн үгтэй яг адилхан байсан; энэ нь Бурханы эрх мэдлийг, Бүтээгчийн чадварыг адил тэнцүү эзэмшиж байсан. Бурханы амнаас гарсан үгийн улмаас бүх зүйлс бүрэлдэн тогтсонтой яг адилаар Эзэн Есүсийн амнаас гарсан үгийн улмаас Лазар булшнаасаа алхан гарч ирсэн юм. Энэ нь Өөрийн махбод болсон биеэр батлан харуулж, гүйцэтгэсэн Бурханы эрх мэдэл байсан билээ. Ийм төрлийн эрх мэдэл болон чадвар нь Бүтээгчид болон Бүтээгчийн биеллээ олсон хүний Хүүд харьяалагдаж байсан. Энэ нь Лазарыг үхлээс буцаан авчирснаар Бурханы хүн төрөлхтөнд заасан ойлголт юм. ”

2019/03/02

Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай

Би та нарын дунд ихээхэн ажил хийсэн ба мэдээж бас өдий төдий айлдвар айлдсан. Гэсэн ч Миний үг болон Миний ажил эцсийн өдрүүд дэх ажлын маань зорилгыг бүрэн биелүүлээгүй гэж Надад өөрийн эрхгүй санагддаг. Учир нь, эцсийн өдрүүдэд Миний ажил тодорхой нэг хүн юмуу, эсвэл тодорхой хүмүүсийн төлөө биш, харин Өөрийн төрөлхийн зан чанарыг харуулахын төлөө байдаг билээ. Гэсэн ч тоо томшгүй олон учир шалтгааны улмаас—магадгүй цаг хомс байдгаас, эсвэл ажлын завсар чөлөөгүй хуваариас болоод—Намайг өчүүхэн төдий ч мэдэж авах боломжийг Миний зан чанар хүнд олгосонгүй. Тиймээс Өөрийн ажилд шинэ хуудас нээхийн тулд Би шинэ төлөвлөгөө рүүгээ, Өөрийн эцсийн ажил руу алхдаг, ингэснээр Намайг харсан бүхэн цээжээ дэлдэж, Миний оршин тогтнолоос болж тасралтгүй цурхиран уйлах болно. Яагаад гэвэл, Би хүн төрөлхтний төгсгөлийг дэлхийд авчирдаг бөгөөд энэ мөчөөс эхлээд Би хүн төрөлхтний өмнө Өөрийн бүх зан чанарыг ил болгоно, ингэснээр Намайг мэддэг бүхэн, мэддэггүй бүхэн нүдээ хужирлаж, Би үнэхээр хүний ертөнцөд ирсэн ба бүх зүйл өсөн үрждэг газар дэлхийд ирсэн гэдгийг харж болох юм. Энэ бол Миний төлөвлөгөө, энэ бол хүн төрөлхтнийг бүтээснээс хойших Миний цорын ганц “өчиг” юм. Та нар Миний хөдөлгөөн бүрд анхаарлаа бүрэн хандуулахыг Би хүсэж байна, учир нь Миний саваа хүн төрөлхтөнд, Намайг эсэргүүцдэг бүх хүмүүст дахин нэгэнтээ ойртож байна.

2019/02/21

Ариун Сүнсний үг “Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд”-Арван нэг дэх айлдвар



Ариун Сүнсний үг “Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд”-Арван нэг дэх айлдвар
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бүх хүн төрөлхтнөөс хэн нь Төгс Хүчитийн нүдэнд анзаарагддаггүй вэ? Хэн Төгс Хүчитийн урьдаас тогтоосон тавилангаар амьдардаггүй вэ? Хэний төрөлт ба үхэл өөрсдийнх нь сонголтоос болдог вэ? Хүн өөрийн хувь заяаг хянадаг уу? Олон хүн үхэхийг хүсдэг ч энэ нь тэднээс хол байдаг; олон хүн амьдралдаа хүчтэй байхыг хүсэж, үхлээс айдаг ч тэдэнд мэдэгдэлгүйгээр үхэх өдөр нь ойртож, тэднийг үхлийн ангал руу доошлуулж байдаг; олон хүн тэнгэр лүү харж, гүнзгий санаа алддаг; олон хүн асар их уйлж, цурхиран гасалдаг; олон хүн шалгалт дунд унадаг; мөн олон хүн уруу таталтын олзлогдогсод болдог.” “Өдөр болгон олон хүний үйлдэл бүрийг Би ажигладаг ба өдөр болгон олон хүний зүрх сэтгэл, оюун ухааныг хянадаг; хэзээ ч хэн ч Миний шүүлтээс зугтаж байгаагүй, хэзээ ч хэн ч Миний шүүлтийн бодит байдлаас салж чадахгүй.”

2019/02/15

Эзэн Есүс эргэн ирэх үедээ хэлсэн үг “Итгэгчид ямар үзэл бодолтой байх учиртай вэ ”



Эзэн Есүс эргэн ирэх үедээ хэлсэн үг “Итгэгчид ямар үзэл бодолтой байх учиртай вэ ”
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Өнгөрсөн үед, олон хүн итгэл найдварынхаа төлөө хүний хүсэл эрмэлзэл болон үзлээр хөөцөлдсөн. Эдгээр асуудлуудыг одоо хэлэлцэхгүй. Гол зүйл нь та бүхнийг Бурханы өмнө энгийн нөхцөл байдалтай байлгах хэрэгжүүлэлтийн замыг олж, Сатаны нөлөөний дөнгөнөөс аажмаар ангижрах явдал, ингэснээр та нар Бурханаар авахуулж Бурханы та нараас хүссэн зүйлийг газар дээр амьдран харуулж чадах юм. Зөвхөн энэ л Бурханы хүслийг биелүүлж чадна. ”

2019/02/10

God Himself, the Unique X



God Is the Source of Life for All Things (IV) Part One

Today, we are communing a special topic. For each and every one of you, there are only two main things that you need to know, experience and understand—and what are these two things? The first is people’s personal entry into life, and the second relates to knowing God. Today I give you a choice: Choose one. Would you like to hear about a topic that relates to people’s personal life experience, or would you like to hear one about knowing God Himself? And why do I give you such a choice? Because, today, I have in mind to commune some new things to you about knowing God. But, irrespective, I’ll first let you choose between the two things that I just spoke of. (I choose the one about knowing God.) (We think that communing the knowledge of God is better, too.) Do you think what we’ve been communing recently about knowing God is attainable? (When God held the first communion, we didn’t feel it was. After that, God held several more communions, and when we went back over the first communion, in the environments created by God, the brothers and sisters paid attention to experiencing in this area.) It’s fair to say that it is beyond most people’s reach. You might not be convinced by these words. Why do I say this? Because when you were listening to what I was saying before,

2019/02/02

Ариун Сүнсний үг “Цор ганц Бурхан Өөрөө IV Бурханы ариун байдал (I)” Хоёрдугаар хэсэг(Монгол хэлээр)



Ариун Сүнсний үг “Цор ганц Бурхан Өөрөө IV Бурханы ариун байдал (I)” Хоёрдугаар хэсэг (Монгол хэлээр)
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бурхан ажиллаж, Бурхан хүнд анхаарал тавьж, хүнийг онцлон үздэг ба Сатан Түүний алхам бүрийг салахгүй мөрддөг. Бурханы дэмжиж тэтгэж байгаа хэнийг ч Сатан мөн л харж, ардаас нь цаг ямагт дагаж байдаг. Хэрвээ Бурхан энэ хүнийг хүсэж байвал, Сатан Бурханд саад болохын тулд өөрийн чадах бүхнийг хийж, өөрийн далд зорилгод хүрэхийн төлөө Бурханы ажлыг уруу татаж, зовоож, сүйрүүлэхээр янз бүрийн хорон арга ашиглах болно. Түүний зорилго юу вэ? Бурханд хэн нэгэн хүн байхыг тэр хүсдэггүй; тэр Бурханы хүсэж байгаа бүх хүмүүсийг эзэмдэж, хянаж, удирдахыг хүсдэг ба ингэснээр тэд түүнд шүтэн мөргөж, түүнтэй хамт муу үйлийг үйлдэх юм. Энэ нь Сатаны муу ёрын сэдэл биш гэж үү? …Сатан Бурхантай дайтаж, Түүний араас цаг ямагт мөрддөг. Түүний зорилго нь Бурханы хийхийг хүсэж байгаа бүх ажлыг нурааж, Бурханы хүсэж байгаа хүмүүсийг эзэмдэн хянаж, Бурханы хүсэж байгаа хүмүүсийг бүрмөсөн устгах юм. Хэрвээ тэднийг устгахгүй бол тэд Сатанд ашиглуулахын тулд түүний эзэмшилд орох учиртай—энэ бол түүний зорилго.”

2019/02/01

Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III Хоёрдугаар хэсэг”Монгол хэлээр



Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III Хоёрдугаар хэсэг” Монгол хэлээр
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Түүний ажил болон Түүний хийдэг зүйлд ямар ч хориотой зүйл байдаггүй бөгөөд энэ нь ямар ч хүн, зүйл эсвэл объектоор хязгаарлагдахгүй, үүнийг ямар ч дайсагнагч хүчин тасалдуулж чадахгүй. Өөрийн шинэ ажилдаа Тэр үргэлжид-ялагч Хаан байх ба ямар нэгэн дайсагнагч хүчин болон хүн төрөлхтний бүх тэрс үзэл болон эндүүрэл төөрөгдөл нь бүгд Түүний хөлийн тавиур дор гишгэлэгддэг. Өөрийн ажлын ямар шинэ үе шатыг Тэр хэрэгжүүлж байгаа нь хамаагүй, энэ нь хүн төрөлхтний дунд өрнөж, өргөжих ёстой бөгөөд энэ нь, Түүний агуу ажил дуусах хүртэл бүхий л орчлон ертөнц дээр саадгүйгээр хэрэгжих ёстой. Энэ бол Бурханы төгс хүчит байдал, мэргэн ухаан бөгөөд Түүний эрх мэдэл, хүч чадал билээ. ”

2019/01/26

Сайн мэдээний Кино “Аюул дунд өргөгдсөн нь”киноны хэсэг “Бурхан хүн Онолын”төөрөгдлийг ил болгох нь



Сайн мэдээний Кино “Аюул дунд өргөгдсөн нь”киноны хэсэг: “Бурхан-хүн Онолын”төөрөгдлийг ил болгох нь (Монгол хэлээр)
Шашны ертөнцөд, Бурхан хүн болсон, хүн Бурхан болж болно гэж итгэдэг зарим урсгал байдаг. Энэ онол нь хүнийг бүтээх үеийн Бурханы санаа зорилготой нийцдэг үү? Төгс Хүчит Бурхан, “Эцсийн эцэст Бурхан бол Бурхан, хүн бол хүн. Бурханд Бурханы мөн чанар байдаг ба хүнд хүний мөн чанар байдаг” (“Үг нь махбодоор илэрсэн” номоос) гэж хэлдэг. Бурхан бол Бүтээгч. Хүмүүсийн хувьд, бид зөвхөн бүтээгдсэн зүйлс. Бид хүний мөн чанар болон Бурханы мөн чанарыг эн тэнцүү дурдаж болохгүй, тэгвэл хүн яаж Бурхан болж чадах юм бэ?


2019/01/24

Бурханы ажлыг туулдаг хүн л Бурханд үнэхээр итгэдэг



Хэдийгээр олон хүн Бурханд итгэдэг ч Бурханд итгэх итгэл гэж юу болохыг, мөн Түүний зүрх сэтгэлийн хойноос явахын тулд юу хийх ёстойгоо цөөн хүн л ойлгодог. Яагаад гэвэл, хүмүүс “Бурхан” гэдэг үг, “Бурханы ажил” гэх мэт хэлцтэй танил боловч Бурханы ажлыг мэдэх нь бүү хэл, Бурханыг ч мэддэггүй. Бурханыг мэддэггүй тэр бүх хүн будилсан итгэлтэй байдагт гайхах зүйлгүй юм. Бурханд итгэх нь тэдний хувьд хэтэрхий танил бус, хэтэрхий хачин учраас хүмүүс Бурханд итгэх итгэлийг нухацтай авч үздэггүй. Ийм байдлаар тэд Бурханы шаардлагад нийцэж чаддаггүй. Өөрөөр хэлбэл хэрвээ хүмүүс Бурханыг мэддэггүй, Түүний ажлыг мэддэггүй бол Бурханы хүслийг биелүүлж чадах нь бүү хэл, Бурхан ашиглахад тохирохгүй билээ. “Бурханд итгэх итгэл” гэдэг нь Бурхан байдаг гэж итгэх явдал; энэ нь Бурханд итгэх итгэлийн хамгийн энгийн ухагдахуун юм. Нэмж хэлэхэд, Бурхан байдаг гэж итгэх нь үнэхээр Бурханд итгэхтэй адилгүй; харин ч энэ нь шашны өнгө аяс ихтэй энгийн итгэл билээ. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Бурхан бол бүх зүйлийн дээд эрх хэмээх итгэл дээр үндэслэн Бурханы үг ба ажлыг мэдэрнэ гэсэн үг юм. Иймээс та нар ялзармал зан чанараасаа чөлөөлөгдөж, Бурханы хүслийг биелүүлж, Бурханыг мэдэж авах болно. Зөвхөн тийм аяныг туулснаар л чамайг Бурханд итгэдэг гэж хэлж болно. Гэсэн ч хүмүүс Бурханд итгэх итгэлийг ихэвчлэн маш энгийн, хөнгөн хуумгай зүйл мэтээр үздэг. Тийм хүмүүсийн итгэл нь утга учиргүй бөгөөд Бурханы сайшаалыг хэзээ ч олж авч чадахгүй, учир нь тэд буруу замаар алхаж байгаа. Өнөөдөр ч гэсэн хоосон сургаал, бичиг үсгэн дэх Бурханд итгэдэг хүмүүс байдаг. Бурханд итгэх итгэл нь ямар ч мөн чанаргүй бөгөөд Бурханы сайшаалыг хүртэх чадваргүй гэдгээ тэд мэддэггүй ба Бурханаас ирэх амар амгалан болоод арвин их нигүүлслийн төлөө залбирсаар байдаг. Бид зогсоод, өөрсдөөсөө ингэж асуух ёстой: Бурханд итгэх нь үнэхээр ертөнц дээрх хамгийн амархан зүйл байж болох уу? Бурханд итгэнэ гэдэг Бурханаас их нигүүлслийг хүлээн авахаас хэтрэхгүй гэсэн үг үү? Бурханд итгэдэг боловч Түүнийг мэддэггүй, Бурханд итгэдэг ч Түүнийг эсэргүүцдэг хүмүүс Бурханы хүслийг үнэхээр биелүүлж чаддаг гэж үү?

2019/01/23

Бодит түүхийн хүүрнэл жүжиг “Бурханы жинхэнэ хайр” Бурханы хайр хүний зүрх сэтгэлийг дулаацуулдаг


Бодит түүхийн хүүрнэл жүжиг “Бурханы жинхэнэ хайр” Бурханы хайр хүний зүрх сэтгэлийг дулаацуулдаг Гол дүрийн баатар энэ газар дэлхий дээр өөрийн байх газрыг олохын тулд ертөнцийн чиг хандлагыг дагахаас аргагүйд хүрч, алдар нэр, байр суурийн төлөө тэмүүлж, шамдан зүтгэж байв. Амьдрал нь нэн хоосон, зовлонтой байлаа. Харин Төгс Хүчит Бурханд итгэснийхээ дараа тэр Төгс Хүчит Бурханы үгээс хүний амьдралын утга учрыг ойлгон, баяр баяслаар дүүрч, Бурханыг даган, үүргээ биелүүлэв. Гэсэн хэдий ч, зүрх сэтгэл нь алдар нэр, байр суурийн хяналтан дор байсан тул үүргээ гүйцэтгэхдээ тэрээр үргэлж өөрийн санаанд нийцүүлэн хийж, дур зоргоороо, захирангуй байв. Энэ шалтгааны улмаас ах эгч нар түүнийг засаж, харьцжээ. Эхлээд тэр марган, бууж өгсөнгүй. Бурханы үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан тэр өөрийн завхралын тухай үнэнийг мэдэх болов. Гэвч тэрээр Бурханы санаа зорилгыг ойлгоогүй тул Бурханыг буруугаар ойлгон, Бурхан өөрийг нь аврахгүй гэж боджээ. Тэр үед Бурханы үг бага багаар түүнийг гэгээрүүлж, замчилж, хүнийг аврах Бурханы чин санаа зорилгыг ойлгуулсан бөгөөд тэрээр хүн төрөлхтнийг гэх Бурханы жинхэнэ хайрыг мэдэрсэн байна ...

2019/01/22

Христийн сүмийн кино “Сайн мэдээний элч” Загалмай үүрч хаанчлалын сайн мэдээг түгээх (Монгол хэлээр)



Христийн сүмийн кино “Сайн мэдээний элч” Загалмай үүрч хаанчлалын сайн мэдээг түгээх (Монгол хэлээр)
Чен Ишин Эзэнд хорь гаруй жил итгэсэн бөгөөд урам зоригтойгоор Эзэний төлөө ажиллаж, номлодог. Тэр Хятадын Коммунист засгийн газарт баривчлагдаж, дөрвөн жилийг шоронд өнгөрөөсөн юм. Тэр Эзэний төлөө гэрчлэлд зогсчээ. Гэвч чуулган улам бүр эзгүйрч байгаа гунигтай нөхцөл байдал түүнийг төөрөгдөл, шаналалд оруулдаг. Дараа нь тэр эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы сайн мэдээг азаар сонсдог бөгөөд эцэст нь Эзэнтэй дахин нэгддэг. Баяр баясгалангаар дүүрэн тэрээр Эзэний эргэн ирэлтийн сайн мэдээг чуулганыхаа бусад ах эгч нартай хуваалцсан ч хариуд нь гүтгэлэг, доромжлол, хөөгдөлт, цохилт амсана чинээ санасангүй... Чен Ишин хүн төрөлхтнийг аврах Бурханы яаралтай хүслийг Төгс Хүчит Бурханы үгээс хардаг бөгөөд хаанчлалын сайн мэдээг түгээх нь Бурханы даалгавар, ялангуяа бүтээл нэг бүрийн хариуцлага, хүлээсэн үүрэг гэдгийг ухаардаг... Сүүлийн жилүүдэд тэр сайн мэдээ түгээж, Бурханд гэрчлэл хийхийн тулд мужаас муж, хотоос хот руу явсан бөгөөд энэ хугацаандаа шашны хүрээний байнгын дарамт, гололт, түүнчлэн сатанч Хятадын Коммунист дэглэмийн мөрдлөг, дарангуйллыг амсчээ. Хэдийгээр сул дорой байсан ч гашуун туршлагаараа дамжуулан тэр, шашны ертөнцийг антихристүүд болон хуурамч хоньчид хянадаг гэсэн үнэнийг олж хардаг.Тэрээр бас, Бурханд итгэх зуураа Бурханыг эсэргүүцдэг шашны хүрээний мөн чанар болон хүн төрөлхтнийг гэсэн Бурханы хайр, авралыг хардаг. Төгс Хүчит Бурханы үгийн заавар болон Бурханы хайрын дэмжлэгтэйгээр тэр Бурханы даалгаврыг үүрч, аюулаас айхгүйгээр зоригтойгоор урагш тэмүүлдэг...

2019/01/19

Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II 3-р хэсэг” (Монгол хэлээр)



Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II 3-р хэсэг” (Монгол хэлээр)
Энэ видео доторх Бурханы үгийг “Үг нь махбодоор илэрсэн” номоос авсан. Үүнд,
“Бурхан зөвхөн Түүний үгэнд дуулгавартай байж, Түүний тушаалыг дагаж чадах хүмүүсийн талаар анхаардаг
Бурхан санаа тавьдаг хүмүүстээ асар их өршөөнгүй байдаг ба Өөрийн жигшиж, голдог хүмүүст гүнээ хилэгнэж байдаг
Бурханы зан чанар хэзээ ч хүнээс нуугдмал байгаагүй—хүний зүрх сэтгэл Бурханаас хөндийрсөн ” гэх агуулгуудыг багтаана.
Эцсийн өдрүүдийн хүмүүс Бурханы уур хилэнг зөвхөн Түүний үгнээс л харах бөгөөд Бурханы уур хилэнг жинхэнээр амсахгүй

2019/01/18

Христийн сүммйн кино “Ялалтын Дуу” киноны хэсэг: ялагчид яаж бий болдог вэ? (Монгол хэлээр)



Христийн сүммйн кино “Ялалтын Дуу” киноны хэсэг: ялагчид яаж бий болдог вэ? (Монгол хэлээр)
Илчлэлийн Номд зөгнөсөн 144,000 ялагчдыг бүтээх явдлын цаадах түүхийг та мэдэх үү? Хятадын Коммунист Намд, Бурханы сонгосон хүмүүсийг улайран дарж, дарангуйлж, хавчихыг Бурхан зөвшөөрч байгаагийн учрыг та мэдэх үү? Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн, “Бурханы ялагч гэж нэрлэдэг хүмүүс нь Сатаны нөлөө болон Сатаны бүслэлт дор, өөрөөр хэлбэл харанхуйн хүчний дотор байх үедээ ч гэрчлэлд зогсож, өөрсдийн итгэлээ хадгалж, Бурханд өөрсдийгөө зориулдаг хүмүүс юм. Хэрэв чи юу ч болж байсан бай цэвэр ариун зүрх сэтгэл болон Бурханыг хайрлах жинхэнэ хайраа хадгалж үлдэж чадвал Бурханы өмнө гэрчлэлд зогсох бөгөөд үүнийг Бурханы нэрлээд байгаа ялагч гэнэ” ( “Үг нь махбодоор илэрсэн” номоос).Хятадын Коммунист Намын улайрсан дарангуйлал, харгис хавчлагаар дамжуулан Бурхан Өөрийнхөө үгээр ялагчдыг бүрэн, төгс болгож байгаа юм. Тэд бас Христтэй хамт Түүний хаанчлалд зовдог бүлэг хүмүүс юм.

2019/01/17

Энэ дуу хоолой хаанаас ирдэг вэ

Шийнь, Хятад
Би Христэд итгэдэг гэр бүлд төрсөн ба олон хамаатан маань номлогч. Би багаасаа Эзэнд итгэхээр эцэг эхийгээ дагасан. Том болсныхоо дараа би залбиралдаа Эзэнд хандан: Хэрвээ би Эзэнд итгэдэг нөхөртэй болох юм бол нөхөртэйгөө хамт Эзэнд үйлчилнэ гэсэн юм. Намайг гэрлэсний дараа, миний нөхөр үнэхээр Эзэнд итгэдэг байсан ба яг үнэндээ бүтэн цагаар өөрийгөө зориулсан номлогч болсон. Нөхрийгөө Эзэний төлөө санаа амар ажиллуулахын төлөө, мөн Эзэний дэргэд үүргээ биелүүлэх чадвартай байлгах үүднээс би гэр бүлээ авч явах ачааг идэвхтэйгээр үүрсэн юм. Хэдийгээр энэ нь бага зэрэг хэцүү, ядармаар байсан боловч, Эзэний дэмжлэг надад байсан учир хэдий их зовлон туулсан ч зүрх сэтгэл минь баяр хөөр, амар амгалангаар дүүрэн байв.

2019/01/14

Амьдралын гэрэл гэгээтэй замаар алхах нь


0
Шиели, Америк
Би дэлхийн чиг хандлагын араас хөөцөлддөг нэгэн байсан ба зугаа цэнгэлийн амьдралаар амьдрахыг хүссэн, мөн би бие махбодын таашаалыг л анхаардаг байв. Би үргэлж найзуудтайгаа хамт караоке руу шөнөжин явж, шөнө дунд зугаацан давхиж, далайд загасчилж, эсвэл сайхан хоол хайн хаа сайгүй аялдаг байв. Миний эргэн тойронд байгаа бусад хүмүүс ч бас сайн идэж, сайхан зүйлс өмсөж, сайхан зүйл эдлэх гэж хичээж байхыг хардаг байлаа. Хүн амьдралдаа эдгээр зүйлийг олохын төлөө ажиллах ёстой ба ийм учраас хүн мөнгө олохын тулд шаргуу ажиллах ёстой, энэ нь хүн болгоны амьдралд байх ёстой зорилго гэж надад санагддаг байв. Зөвхөн эдгээр зүйл байснаар л амьдрал хий дэмий болохгүй. Эдгээр зүйлийг олж авахын тулд ямар зай туулах нь надад хамаагүй байсан, тиймээс би далай гатлан Америкт ирсэн ба хэдэн жил хүчин чармайлт гаргасны дараа өөрийн бизнесийг нээв. Надад өөрийн гэсэн машин болон байр байлаа. Би мөрөөдөж байсан ерөөгдсөн амьдралаар амьдарч байв. Өдөр бүр би ханатлаа идэж, ууж, зугаа цэнгэл хөөдөг байсан бөгөөд зүрх сэтгэл минь хангалуун байв. Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авах хүртлээ, ийм маягаар амьдарч байж л амьдрал утга учиртай байна гэж би бодож байлаа. Бурханы шүүлт болон гэсгээлтийг туулсны дараа л би үнэхээр ач холбогдолтой амьдрал гэж юу болохыг мэдсэн бөгөөд дараа нь амьдралын гэрэл гэгээтэй замаар алхах болсон юм.

Христийн магтан дуу “Хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулагтун” Lyrics

Христийн  магтан дуу  “Хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулагтун” (Lyrics) Бурхан бүх үндэстэн ястангууд, бүх улс орон, мөн бүхий...