Бурханы хайр | “Зөвхөн Бүтээгч л энэ хүн төрөлхтнийг өрөвдөж чадна” Бүтээгч хүмүүсийн дунд цаг үргэлжид байдаг, үргэлж хүнтэй болон бүхий л бүтээлтэй ярилцаж байдаг, мөн Тэр өдөр бүр шинэ үйл хэргийг хэрэгжүүлж байдаг Түүний мөн чанар болон зан чанар нь хүнтэй ярих Түүний ярианд илэрхийлэгддэг; Түүний бодол, санаа нь Түүний үйл хэрэгт бүрэн дүүрэн илчлэгддэг; Тэр цаг үргэлжид хүн төрөлхтөнтэй хамт байж,ажиглаж байдаг. Тэр хүн төрөлхтөн болон бүх бүтээлтэй Өөрийн чимээгүй үгээрээ аяархан ярьдаг: Би тэнгэрт байдаг ба Би Өөрийн бүтээлийн дунд байдаг. Би харж байгаа; Би хүлээж байгаа; Би чиний талд... Зөвхөн Бүтээгч л энэ хүн төрөлхтнийг өрөвдөж чадна, энэ хүн төрөлхтөнд хайр энхрийллийг үзүүлж чадна. Зөвхөн Бүтээгч л энэ хүн төрөлхтний төлөө жинхэнэ, эвдэршгүй дотно байдлыг эзэмшиж чадна. Үүний адилаар зөвхөн Бүтээгч л
энэ хүн төрөлхтөнд өршөөл энэрэл хайрлаж, Өөрийн бүх бүтээлээ хайрлан энхрийлж чадна. Түүний зүрх сэтгэл хүний үйлдэл бүрд хүчтэй цохилж, өвдөж байдаг: хорон муу, ялзарсан зүйлд уурлаж, бачимдаж, гуниглаж байдаг; Тэр хүний гэмшил болон итгэлд баярлан хөөрч, уучилж, баясаж байдаг; Түүний бодол, санаа нэг бүр хүн төрөлхтний төлөө оршиж, үүнийг тойрон эргэлдэж байдаг; Тэр юу болох болон түүнд юу байгаа нь бүхэлдээ хүн төрөлхтний төлөө илэрхийлэгддэг; Түүний бүхий л сэтгэл хөдлөл нь хүн төрөлхтний оршин тогтнолтой сүлжилдсэн байдаг. Хүн төрөлхтний төлөө Тэр аялж, яарч тэвдэж байдаг; Тэр Өөрийн амийн хэсэг бүрийг чимээгүйхнээр өгдөг; Тэр Өөрийн амийн минут секунд бүрийг зориулдаг... Тэр Өөрийн амийг хэрхэн өрөвдөхөө хэзээ ч мэдээгүй, гэсэн ч Тэр Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийг үргэлж өрөвдөж, хайрлан энхрийлж байдаг... Тэр Өөрт байгаа бүхнээ энэ хүн төрөлхтөнд өгдөг… Тэр болзолгүйгээр, хариу нэхэлгүйгээр Өөрийн өршөөл энэрэл, хүлээцтэй байдлыг хүртээдэг. Зөвхөн ингэснээр л хүн төрөлхтөн Түүний нүдний өмнө үргэлжлүүлэн амьд үлдэж, Түүний амийн хангалтыг хүлээн авч, нэг л өдөр Түүний өмнө захирагдаж, Тэр бол хүний оршин тогтнолыг тэжээн тэтгэдэг, бүх бүтээлийн амийг хангадаг Нэгэн гэдгийг хүлээн зөвшөөрнө. Зөвхөн Бүтээгч л энэ хүн төрөлхтнийг өрөвдөж чадна. энэ хүн төрөлхтөнд хайр энхрийллийг үзүүлж чадна. Зөвхөн Бүтээгч л энэ хүн төрөлхтний төлөө жинхэнэ, эвдэршгүй дотно байдлыг эзэмшиж чадна. жинхэнэ, эвдэршгүй дотно байдлыг эзэмшиж чадна. “Үг нь махбодоор илэрсэн” номоос
No comments:
Post a Comment