Showing posts with label амийн. Show all posts
Showing posts with label амийн. Show all posts

2019/12/20

Хүн төрөлхнийг удирдах Бурханы ажлын гурван үе шатны зорилго

Холбогдолтой Бурханы үг:

Миний бүхий л удирдлагын төлөвлөгөө болох зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь эхний Хуулийн эрин үе; Нигүүлслийн эрин үе (энэ нь бас Золин авралын эрин үе юм); эцсийн өдрүүдийн Хаанчлалын эрин үе гэсэн гурван үе шат буюу гурван эрин үеэс бүрддэг. Энэ гурван эрин үе дэх Миний ажил өөр өөр эрин үеийн дагуу агуулгаараа ялгардаг боловч энэхүү ажил нь үе шат бүрд хүний хэрэгцээнд нийцдэг—илүү нарийн хэлбэл, энэ нь Сатаны эсрэг Миний явуулдаг дайнд Сатаны хэрэглэдэг арга мэхийн дагуу хийгддэг. Миний ажлын зорилго бол Сатаныг ялж, мэргэн ухаан, төгс хүчээ харуулж, мөн Сатаны бүх арга мэхийг илчилж, улмаар Сатаны эзэмшил дор амьдардаг бүхий л хүн төрөлхтнийг аврах явдал билээ. Энэ нь Өөрийн мэргэн ухаан, төгс хүчийг харуулж, мөн Сатаны тэвчишгүй муу муухайг илчлэхийн төлөө байдаг; цаашлаад сайн мууг ялгах, Би бол бүх зүйлийн Захирагч гэдгийг мэдэх, Сатан бол хүн төрөлхтний дайсан, адгийн муу, ёрын нэгэн гэдгийг тодорхой харах боломжийг бүтээгдсэн зүйлсэд олгож, мөн сайн ба муу, үнэн ба гажууд онол, ариун байдал ба бузар булай болон юу агуу, юу жигшүүртэй гэдгийн хоорондох ялгааг туйлын тодорхой ялган таних боломж олгохын төлөө байдаг. Тийнхүү хүн төрөлхтнийг завхруулдаг нь Би биш, зөвхөн Бүтээгч болох Би л хүн төрөлхтнийг аварч, таашаан эдэлж чадах зүйлсийг нь хүмүүст хүртээж чадна хэмээн мэдлэггүй хүн төрөлхтөн Надад гэрчлэл хийж чаддаг болно; Би бол бүх зүйлийн Захирагч, Сатан бол Миний бүтээсэн зүйлсийн нэг төдий бөгөөд хожим нь Надаас урвасан юм гэдгийг тэд мэдэж авна. Миний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө гурван үе шатанд хуваагддаг ба Би бүтээгдсэн зүйлсээр Өөртөө гэрчлэл хийлгэж, Өөрийн хүслийг ойлгуулж, Би бол үнэн гэдгийг мэдүүлэх үр дүнд хүрэхийн тулд ийнхүү ажилладаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Золин авралын эрин үеийн ажлын цаад үнэн түүх”-ээс

Ажлын гурван үе шатны зорилго нь бүх хүн төрөлхтнийг аврах буюу Сатаны эзэмшлээс хүнийг бүрэн аврах явдал юм. Ажлын гурван үе шат нь дор бүрнээ өөр өөр зорилго, ач холбогдолтой хэдий ч тус бүрдээ хүн төрөлхтнийг аврах ажлын нэг хэсэг бөгөөд хүн төрөлхтний шаардлагаас хамааран явагдсан авралын өөр өөр ажил билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас

2019/12/15

Бурханд итгэх зам дээр илүү сайжран өөрчлөгдөх нь

Жуаньбиань, Шанхай хот

Хэдийгээр би Бурханд олон жил итгэж, дагаж байгаа ч амь руу орох оролтдоо бараг ямар ч ахиц гаргаагүй тул сэтгэл ихэд бачимдаж байлаа. Ялангуяа номлолын бичлэгүүд дээр, Ариун Сүнсний ашигладаг хүн ах эгч нартай ярьж байхыг сонсох үедээ, “Та нар одоо Бурханд итгэдэг, мөн үнэнийг эрж хайхын сайхныг амталсан. Та нар зөв замд орж эхэлсэн бөгөөд авралыг эрэлхийлэхдээ итгэлээр дүүрэн байдаг” гэх утгатай зүйл хэлэхийг нь сонсоод би санаа зовнилоор дүүрэв. Би “Энэ хүмүүс Бурханд тийм ч удаан итгээгүй, гэсэн ч аль хэдийн оролттой болж, аврагдах итгэлээр дүүрэн байна. Тэгэхэд би Бурханд өдий хүртэл итгэсэн мөртөө одоог хүртэл үнэнийг олж аваагүй, амь зан чанарт маань ямар ч өөрчлөлт гараагүй. Авралд хүрэх нь байтугай, зөв замд ч орж эхлээгүй!” гэж бодлоо. Хүний бүх завхралыг үнэн шийдвэрлэж чадах тухай Ариун Сүнсний ашигладаг хүн хэрхэн нөхөрлөснийг би бодож үзсэн боловч үүнийг хэзээ ч ер нь туулж байсангүй. Тэр ч бүү хэл надад, үнэн бусад хүмүүсийн завхралыг шийдэж чадах боловч минийхийг л чадахгүй гэж санагдсан бөгөөд ингэж бодох тусам төдий чинээ сэтгэлээр унаж, зан чанарын өөрчлөлт эрэлхийлэх нь ердөө дэндүү хэцүү бэрх юм гэж санагдсан тул би үнэн болон авралыг эрэлхийлэх итгэлээ алдав. Миний нөхцөл байдал буруу байгааг мэдэж байсан хэдий ч үүнээс зугтах аргагүй байсан болохоор би Бурханд хандан тусламж гуйж л чадах байлаа.

Нэг өдөр би Бурханы эдгээр үгийг харлаа: “Хүний амийн өсөлт ба зан чанар дахь өөрчлөлт нь бүгд бодит байдалд орсноор явагддаг, түүнчлэн нарийвчилсан туршлага руу орсноор явагддаг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондох ялгаа”-аас). “Хэрвээ чи бодит байдалд гүн нэвтрэхгүйгээр, бодит амьдралд орохгүйгээр зөвхөн онолын мэдлэгт анхаарч, шашны зан үйл дунд амьдарвал бодит байдалд хэзээ ч орохгүй, өөрийгөө, үнэнийг, Бурханыг хэзээ ч мэдэхгүй, үргэлж харалган, мэдлэггүй байх болно” (Үг нь махбодоор илэрсэн номын “Чуулганы амьдрал ба бодит амьдралыг хэлэлцэх нь”-ээс). Бурханы үгийн гэгээрлээр л дамжуулан би, Түүнд олон жил итгэсэн ч зан чанарт минь их өөрчлөлт гараагүй бөгөөд энэ нь үндсэндээ Бурханы үгийг уншиж байхдаа үгчилсэн, онолын утгыг ойлгоход төвлөрч, ойлгох тухай л боддог байснаас минь болсныг ухаарсан юм. Би үнэнийг хэрэгжүүлэхэд, эсвэл бодит байдалд ороход анхаарлаа төвлөрүүлээгүй, Бурханы үгийг бодит туршлагаар туулах талаар ч анхаарлаа төвлөрүүлээгүй байжээ. Бурханд итгэсэн энэ жилүүдийг эргээд бодоход, үнэний аль ч тал байсан бай, би үгчилсэн утгыг нь ойлгоод л зогссон бөгөөд үнэний мөн чанарын талаар илүү гүн гүнзгий ойлголттой байхаар хэзээ ч эрж хайсангүй, тэр ч бүү хэл үүнийг хэрэгжүүлж, үүн рүү орно гэж ч төлөвлөж байсангүй. Харин ч би ердөө онолын мэдлэг, ойлголттой байхад л хангалттай гэж боддог байв. Жишээлбэл, бодит амьдрал дээр би үргэлж алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэж, бусдад өөрийгөө сонсгохыг үргэлж хүсдэг байлаа. Завхрал илчилснийхээ дараа би хэсэг зуур бодолхийлж, Бурханы өмнө залбираад, өөрийн завхралыг хүлээн зөвшөөрч, энэ нь биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг уг чанарын илэрхийллээс өөр юу ч биш гэдгийг мэддэг байсан. Би энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд холбогдох үнэнийг эрж хайгаагүй. Үр дүнд нь, Бурханы өмнө хэчнээн олон удаа “харамсаж, нүглээ улайсан” ч би мөн л өөрчлөгдөөгүй. Бурханы зохицуулсан орчин болгонд залбирч, эрж хайснаар дамжуулан, Бурхан миний завхралтай харьцахын тулд үүнийг ашиглаж байгаа гэдгийг би мэдэж авсан. Энэ ойлголтод хүрснийхээ дараа Бурханы бүх шалгалт болон цэвэршүүлэлт, мөн Бурхан надтай харьцаж, намайг засаж байгаа нь бүгд Түүний аврал, хайр бөгөөд Бурханы зүрх сэтгэл үргэлж сайн байдаг гэдгийг би зүгээр л хүлээн зөвшөөрсөн. Харин дараа нь би үнэнийг хэрэгжүүлэхэд, эсвэл завхралаа шийдвэрлэхэд ямар ч анхаарал хандуулаагүй байжээ. Үр дүнд нь хэдий би зарим нэг бэрхшээлийг даван туулсан ч ямар ч өөрчлөлт гаргаагүй байв. Үүнээс гадна номлол сонсож дуусах бүрдээ би эдгээр нь үнэхээр амийн оролтод минь хэрэгтэй зүйл, мөн урьд нь ойлгоогүй үнэнийг надад ойлгуулсан гэдгийг мэдэрдэг байлаа. Гэхдээ би ердөө номлолуудын агуулгыг уураг тархиндаа л хадгалсан бөгөөд үүнийг хэзээ ч бодит амьдралд хэрэглээгүйн улмаас олж авсан өчүүхэн төдий ойлголт маань хэсэг хугацааны дараа үгүй болж байв.

2019/06/20

киноны клип: Гэмшлийн зам болон мөнх амийн замын хоорондын ялга


“Сэнтийнээс амийн ус урсдаг” киноны клип: Гэмшлийн зам болон мөнх амийн замын хоорондын ялгаа Эзэн Есүс, Төгс Хүчит Бурхан хоёр бол нэг Бурхан. Эзэн Есүс золин аврах ажил хийсэн, Тэр гэмшлийн замыг номлосон. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг ариусгахын тулд шүүлтийн ажлыг хийдэг. Тэр мөнх амийн замыг авчирдаг. Хэрвээ та одоо гэмшлийн зам болон мөнх амийн замын ялгааг мэдэхийг хүсвэл энэхүү богино видеог үзнэ үү.

2019/05/28

Бурханы ажлын гурван үе шат бүрийн зорилго болон ач холбогдлыг мэдэх нь.

2. Бурханы ажлын гурван үе шат бүрийн зорилго болон ач холбогдлыг мэдэх нь.

(1) Хуулийн эрин үе дэх Бурханы ажлын зорилго болон ач холбогдол
Холбогдолтой Бурханы үгс:
Еховагийн Израильчууд дээр хийсэн ажил нь Бурханы газар дээрх эх газар, Түүний байсан ариун газрыг хүн төрөлхтний дунд байгуулсан. Тэр Өөрийн ажлыг Израильчуудаар хязгаарласан. Эхлээд Тэрээр Израилийн гадна ажиллаагүй; оронд нь Тэр Өөрийн ажлын цар хүрээг хязгаарлахад тохиромжтой хүмүүсийг сонгон авсан. Израиль бол Бурханы Адам болон Еваг бүтээсэн газар ба тэр газрын шорооноос Ехова хүнийг бүтээсэн. Энэ бол Түүний газар дээрх ажлын үндэс байсан юм. Ноа болон Адамын үр сад болох Израильчууд нь Еховагийн газар дээрх ажлын суурь байсан юм.

2019/04/20

Чи Есүсийн сүнслэг биеийг олж харах үед Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно

Чи Есүсийг харахыг хүсэж байна уу? Чи Есүстэй хамт амьдрахыг хүсэж байна уу? Чи Есүсийн хэлсэн үгийг сонсохыг хүсэж байна уу? Хэрэв тийм бол чи Есүсийг эргэн ирвэл хэрхэн угтах вэ? Чи бүрэн бэлтгэсэн үү? Чи Есүсийг эргэн ирвэл ямар байдлаар угтах вэ? Миний бодлоор Есүсийг дагадаг ах эгч нар Түүнийг сайхан угтаж авах болно. Харин Есүсийг буцаж ирэхэд чи Түүнийг үнэхээр мэдэж чадах эсэхээ та нар бодож үзсэн үү? Түүний хэлсэн бүх зүйлийг та нар үнэхээр ойлгох уу? Та нар Түүний хийсэн бүх ажлыг ямар ч болзолгүйгээр үнэхээр хүлээн зөвшөөрөх үү? Библийг уншсан бүх хүмүүс Есүсийн буцан ирэхийг мэдэх ба Библийг уншсан бүх хүмүүс Түүнийг ирэхийг хүлээж байгаа. Та нар Түүнийг ирэх мөчийг бүрэн тооцоолсон, та нарын үнэнч сэтгэл магтууштай, итгэл үнэмшил чинь үнэхээр атаархмаар гэвч та нар ноцтой алдаа гаргаснаа ухаарсан уу? Есүс ямар байдалтай ирэх вэ? Есүсийг цагаан үүлэн дундаас ирнэ гэдэгт та нар итгэдэг, гэхдээ Би та нараас ийнхүү асууна: Цагаан үүл нь ямар утгатай вэ? Есүсийг буцаж ирэхийг хүлээж буй Түүний олон дагагчдаас хэн дээр Есүс ирэх вэ? Есүс хамгийн түрүүнд ирэх хүн нь чи бол бусад нь үүнийг тун шударга бус гэж харахгүй гэж үү? Та нарыг Есүсийн төлөөх чин сэтгэлтэй, үнэнч гэдгийг Би мэдэж байна. Гэхдээ та нар Есүстэй уулзаж байсан уу? Та нар Түүний зан чанарыг мэдэх үү? Та нар Түүнтэй цуг амьдарч байсан уу? Та нар Түүний талаар хэр их ойлгодог вэ? Зарим нь, эдгээр үг тэднийг эвгүй хүнд байдалд оруулж байна гэж хэлэх байх. Тэд “Би Библийг хуудас хуудсаар нь олон дахин уншсан” гэж хэлэх байх. Би яаж Есүсийг ойлгохгүй байх юм бэ? Есүсийн зан чанар байтугай—Түүний дуртай хувцасны өнгийг хүртэл би мэднэ. Та намайг Түүнийг ойлгодоггүй гэж хэлэх нь намайг басамжилж байгаа хэрэг биш үү гэх байх. Гэхдээ чамайг энэ асуудлуудын талаар маргах хэрэггүй гэж Би зөвлөе. Чи тайвшраад дараах асуултуудын талаар нөхөрлөсөн нь дээр: Нэгдүгээрт, чи бодит байдал гэж юу болохыг болон онол гэж юу болохыг мэдэх үү? Хоёрдугаарт, чи үзэл гэж юу болохыг болон үнэн гэж юу болохыг мэдэх үү? Гуравдугаарт чи төсөөлөл юу болохыг болон бодит зүйл гэж юу болохыг мэдэх үү?

2019/04/15

Сатаны хүлээснээс салснаар эрх чөлөөтэй болно



Момо   Аньхуй муж, Хэфэй хот
Би Бурханд итгэхээсээ өмнө ямар ч зүйл хийж байсан бусдын дор орохыг хүсдэггүй байсан. Бүгдийн дээр л гарч байвал ямар ч зовлон бэрхшээлийг хүлээн авахад бэлэн байв. Би Бурханыг дагасны дараа ч, миний хандлага хэвээрээ үлдсэн юм. Учир нь би “Зовохгүй бол юу ч олохгүй” гэсэн үгсэд бат итгэж байсан бөгөөд миний хандлагаас санаа сэдлийн минь нотолгоо харагдаж байв. Үнэнийг Бурхан надад илчлэх үед л би Сатаны хүлээсэн дор амьдарсаар байгаагаа эцсийн эцэст ойлгож ухаарсан юм.

2019/04/10

Хамгийн агуу мэргэн ухаан бол Бурханыг өргөмжлөж, Түүнийг бусдаас онцгойлон үзэх юм

Линшин   Шижиацуан хот, Хэбэй аймаг
Хэдэн хоногийн өмнө би Нөхөрлөл болон Амийн оролтын IV номлолд байдаг “Бодит үнэнд орох арга зам” хэсгээс уншихад: “Тухайлбал, одоо буруу замаар эргэсэн хэн нэгэн байгаа бол. Үүнийг ашиглан та үнэний тухай ярилцахдаа хэрхэн ярианы сэдвээ болгох вэ? … Эхлээд, та Бурханы ажил, Бурхан хэрхэн хүн төрөлхтнийг авардаг тухай гэрчлэл өгөх хэрэгтэй. Тэгээд, та тухайн хүний зам нь Бурханы авралд хүргэх эсэх, тэрээр Ариун Сүнсний ажлыг хүлээн авч чадах эсэх, мөн энэ нь Бурханы баталсан зам мөн эсэхийн тухай ярьж болно. Тиймээс, эхлээд та Бурханы ажлыг гэрчлээд, дараа нь Бурханы замчилж буй зам нь авралын зам болох тухай гэрчлэл өгнө. Түүнийг Бурханы хайр болон Түүний авралыг харахад тусал, зөвхөн ингэж байж л тэрээр зөв замаар явж чадна. Энэ асуудлыг шийдэхийн тулд та Бурханд гэрчлэл өгөхгүй эсвэл Бурханыг өргөмжлөхгүй байх нь зүгээр гэж үү? Хэрэв та зөвхөн аль зам авралд хүргэж, аль зам нь авралд хүргэхгүйг яриад, харин Бурханы ажлыг гэрчлэхгүй бол та ердөө номлол ярьсаар байх болно. Гэсэн хэдий ч, хэрэв та эхлээд Бурханы ажлыг гэрчлээд, дараа нь эдгээр хоёр замын тухай яривал та ахин номлолын тухай ярихгүй болно.” Эдгээр үгсийг уншаад дотор минь самуурлаа. Зүрхэндээ би: Хоёр зам нь хоёулаа хүн үнэнийг хэрхэн хэрэгжүүлэх тухай ярьдаг гэж бодож байлаа. Яагаад Бурханы ажлыг авчраагүй хүн номлолын тухай яриад, Бурханы ажлын тухай ярьж, дараа нь эдгээр зүйлсийг авчирч байгаа хүн номлолын тухай яриагүй гэж? Энэ талаар нарийвчлан үзэх зуур би Филистин аварга биет Голиатыг ялсан Библийн Давидын түүхийг бодлоо. Тэр үед Давид эхлээд Еховаг өргөмжлөөд, дараа нь олстой дүүгүүр чулууг шидэж, эцэст нь Голиатыг ялсан. Хэрэв Давид тэр үед Еховаг өргөмжлөлгүй,

2019/03/25

Бурханы үгийн магтан дуу “Зан чанараа өөрчлөхөд Ариун Сүнсний ажил шаардлагатай”


Бурханы үгийн магтан дуу “Зан чанараа өөрчлөхөд Ариун Сүнсний ажил шаардлагатай” Чин сэтгэлээсээ эрж хайж байгаа эсэх чинь Бусдын шүүлт, санаа бодлоор биш, Ариун Сүнсний ажлын оролцоо байгаа эсэхээр шийдэгддэг. Гэвч чин сэтгэлийг чинь илүү их тодорхойлох зүйл бол Ариун Сүнсний ажил аажмаар Чамайг өөрчилж, Бурханыг мэдүүлж байна уу гэдэг юм. Ариун Сүнсний ажлаар зан чанар чинь өөрчлөгдөнө. Итгэлийн тухай үзэл бодол чинь цэвэр ариун болно. Өөрчлөлт гэж Ариун Сүнс ажиллаж байгааг хэлдэг. Хэр удаан Түүнийг дагасан чинь хамаагүй.Хэрэв чи өөрчлөгдөөгүй бол энэ нь
Ариун Сүнс чам дээр ажилладаггүйг харуулдаг. Хэдий чи үйлчилдэг ч ерөөл хүртэхийн тулд л үйлчилдэг. Хааяа нэг үйлчлэх нь Зан чанарын өөрчлөлт гэсэн үг биш. Үйлчлэл үзүүлэгчид устгагдах болно. Учир нь хаанчлалд тэд хэрэггүй. Итгэлтэй, төгс хүмүүст үйлчлэх Өөрчлөгдөөгүй хүн хаанчлалд хэрэггүй. Ариун Сүнсний ажлаар зан чанар чинь өөрчлөгдөнө. Итгэлийн тухай үзэл бодол чинь цэвэр ариун болно. Өөрчлөлт гэж Ариун Сүнс ажиллаж байгааг хэлдэг. Хэр удаан Түүнийг дагасан чинь хамаагүй. “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

2019/03/22

Цор ганц Бурхан Өөрөө VII (Дөрөвдүгээр хэсэг)



Дөрөвдүгээр хэсэг

Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж (I)

Бид эдгээрийг ярьсан нь ямар зорилготой вэ? Бурхан бүхнийг бүтээсний цаадах зүй тогтлыг хүмүүсээр судлуулах зорилготой гэж үү? Аль эсвэл, хүмүүсийг одон орон юм уу газар зүйд сонирхолтой болгох зорилготой гэж үү? (Үгүй.) Тэгвэл ямар зорилготой гэж? Хүмүүст Бурханы үйл хэргийг ойлгуулах зорилготой. Бурханы үйлдлүүдээс хүмүүс, Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж мөн гэдгийг нотолж, баталж чадна. Хэрвээ чи энэ зүйлийг ойлгож чадвал өөрийн зүрх сэтгэл дэх Бурханы байр суурийг үнэхээр баталж, Бурхан бол тэнгэр, газар, бүх зүйлийг Бүтээсэн цор ганц Бурхан Өөрөө мөн гэдгийг баталж чадна. Тэгэхээр бүх зүйлийн зүй тогтлыг ойлгож, Бурханы үйл хэргийг мэдэх нь Бурханы талаарх ойлголтод чинь ашиг тустай юу? (Тийм.) Хэр ашиг тустай вэ? Нэгдүгээрт, Бурханы энэ үйл хэргийг ойлгох үедээ чи одон орон ба газар зүйг сонирхсон хэвээр байна гэж үү? Чи Бурхан бүхнийг Бүтээсэн гэдэгт эргэлзэж, тээнэгэлзсэн зүрх сэтгэлтэй байсаар байна гэж үү? Чи судлах хандлагатай байж, Бурхан бол бүхний Бүтээгч мөн гэдэгт эргэлзсээр байх уу? (Үгүй.) Чи Бурхан бүхнийг бүтээсэн гэдгийг баталж, цаашлаад Бурхан бүхнийг бүтээсэн зарим зүй тогтлыг мэдэх чадвартай болсны дараа Бурхан бүхнийг хангадаг гэдэгт үнэн зүрхнээсээ итгэх үү? (Тийм.) “Хангах” гэдгийг ямар нэгэн утгатай хэлж байна уу, эсвэл онцгой нөхцөл байдалд хэлж байна уу? Бурхан бүхнийг хангах гэдэг нь маш өргөн утга учир болон цар хүрээнд хэлсэн юм. Бурхан хүмүүсийн өдөр тутмын хоол ундыг л хангадаг юм биш, харин хүмүүсийн хардаг болон харж чаддаггүй зүйлийг бүгдийг нь оролцуулаад хэрэгтэй бүхнээр нь хүн төрөлхтнийг хангадаг. Бурхан хүн төрөлхтөнд хэрэгтэй амьдрах орчныг тогтоон барьж, удирдаж, захирдаг. Ѳөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн ямар улиралд ямар орчин хэрэгтэй байна, Бурхан түүнийг бэлдсэн байдаг. Хүн төрөлхтөн оршин тогтноход ямар уур амьсгал, дулааны хэм хэрэгтэй байна, тэр бүхэн Бурханы хяналтад байдаг бөгөөд энэ зүй тогтлын аль нь ч өөрөө бий болдоггүй, санаандгүй үүсдэггүй; тэдгээр нь Бурханы захиралт ба үйл хэргийн үр дүн юм. Бурхан Өөрөө энэ бүх зүй тогтлын эх сурвалж бөгөөд бүх зүйлийн амийн эх сурвалж билээ. Чи үүнд итгэдэг ч бай, үгүй ч бай, үүнийг хардаг ч бай, үгүй ч бай, ойлгодог ч бай, үгүй ч бай, энэ бол маргашгүй баттай үнэн мөн.

2019/03/19

Цор ганц Бурхан Өөрөө VII (Хоёрдугаар хэсэг)



Хоёрдугаар хэсэг

Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж (I)

Өнөөдөр Би та нартай шинэ сэдвийн талаар нөхөрлөх болно. Ямар сэдэв байх вэ? Сэдвийн нэр нь “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж”. Нэлээд том сэдэв байгаа биз? Та нарын хувьд энэ нь хүрэхийн аргагүй юм шиг санагдаж байна уу? Хүний хувьд энэ сэдэв сонсоход хол хөндий санагдаж болох юм, гэхдээ “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэдгийг Бурханыг дагадаг хүмүүс бүгд ойлгох ёстой. Яагаад гэвэл, хүн бүр Бурханыг мэдэж, Түүнийг хангалуун байлгаж, Түүнийг хүндлэх чадвартай байхад энэ сэдэв салшгүй хамаатай. Тэгэхээр энэ сэдвийг ярилцах ёстой. Зарим хүн урьд нь энэ сэдвийн талаар суурь ойлголттой байсан байж болох юм, эсвэл зарим нь үүнийг мэддэг байсан байх. Зарим хүн зүрх сэтгэлдээ энэ тухай хэтэрхий энгийн мэдлэгтэй, эсвэл өнгөцхөн ойлголттой байж болох юм. Бусад нь энэ тухай зарим нэг онцгой туршлагатай байдаг; өөрсдийн өвөрмөц туршлагын улмаас зүрх сэтгэлдээ тэд энэ тухай гүнзгий ойлголттой болсон байдаг. Гэхдээ үүний тухай мэдлэг гүн ч бай, өнгөцхөн ч бай, та нарын хувьд энэ нь өрөөсгөл бөгөөд хангалттай тодорхой биш. Иймээс энэ сэдвийг ярилцах ёстой бөгөөд үүний зорилго нь та нарт илүү тодорхой, гүн гүнзгий ойлголт өгөх явдал юм. Энэ сэдвийн талаар та нартай нөхөрлөхдөө Би нэгэн онцгой арга буюу өмнө нь хэрэглэж байгаагүй, та нарт жаахан сонин, эсвэл бага зэрэг таагүй санагдаж магадгүй аргыг ашиглана. Гэхдээ сонсоныхоо дараа та нар ямар арга байсныг нь мэдэх болно. Та нар түүх сонсох дуртай юу?

2019/03/08

Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм (Нэгдүгээр хэсэг)



Хүн төрөлхтнийг удирдах ажил нь гурван үе шатанд хуваагддаг, энэ нь хүн төрөлхтнийг аврах ажил гурван үе шатанд хуваагддаг гэсэн үг юм. Энэ гурван үе шат нь дэлхийг бүтээх ажлыг хамруулдаггүй, харин Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үеийн ажлын гурван үе шат юм. Дэлхийг бүтээх ажил нь бүх хүн төрөлхтнийг бий болгох ажил байсан. Энэ нь хүнийг аврах ажил байгаагүй бөгөөд хүн төрөлхтнийг аврах ажилтай ямар ч хамаагүй, учир нь дэлхий ертөнц бүтээгдэх үед хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдаагүй байсан, тиймээс хүн төрөлхтний авралын ажлыг гүйцэтгэх хэрэггүй байлаа. Хүн төрөлхтнийг аврах ажил нь хүн төрөлхтөн ялзарсан үеэс л эхэлсэн ба хүн төрөлхтнийг удирдах ажил нь мөн хүн төрөлхтөн ялзарсан үеэс л эхэлсэн.

2019/03/06

Төгс Хүчит Бурхан болон Эзэн Есүс нь Нэг Бурхан мөн үү?

Төгс Хүчит Бурхан болон Эзэн Есүс нь Нэг Бурхан мөн үү?

Хүн төрөлхтнийг Сатан завхруулах үед Бурхан хүн төрөлхтний авралын төлөө Өөрийн удирдлагын төлөвлөгөөг эхэлсэн. Бурхан хүн төрөлхтний авралын төлөө ажлын гурван үе шатыг хэрэгжүүлсэн юм. Хуулийн эрин үеийн туршид Ехова Бурхан хууль гаргаж, хүн төрөлхтний амьдралыг удирдан чиглүүлж, тэд Бурханд шүтэн мөргөх ёстой гэдгийг хүмүүст мэдэгдэж, нүгэл гэж юу болох талаар тэдэнд мэдэгдсэн. Гэхдээ Хуулийн эрин үеийн эцсийн шат ирэхийн хамтаар хүн төрөлхтний завхрал бүр ч илүү гүн гүнзгий болсон ба хүмүүс хуулийг удаа дараа зөрчиж, Еховагийн эсрэг нүгэл үйлджээ. Тэд өөрсдийн зөрчлийн улмаас яллагдаж, цаазлагдах эрсдэлтэй нүүр тулсан. Тиймээс хүн төрөлхтний хэрэгцээний хариуд Нигүүлслийн эрин үед Бурхан хүний хэлбэрийг авч Эзэн Есүс болсон. Тэрээр хүн төрөлхтний төлөө загалмайд цовдлогдож, хүнийг нүглээс золин аварсан бөгөөд Бурханы өмнө очиж, Бурханд залбирч, гэмшиж, улайж, нүглээ уучлуулж, Бурханы нигүүлсэл, ерөөлийн баялаг дор амьдрах боломжийг хүмүүст олгосон. Гэвч хүмүүсийн нүгэлт угийн чанар хараахан шийдэгдээгүй, тэд Бурханы эсрэг удаа дараа нүгэл үйлдэж, эсэргүүцсээр байсан учраас Эзэн Есүсийн золин аврах ажлын суурин дээр хүн төрөлхтний аврал болон ариусгалтын төлөө бүх үнэнийг илэрхийлэхийн тулд Төгс Хүчит Бурханы нэрийг ашиглан, хүн төрөлхтний нүгэлт угийн чанарыг арилгаж, хүмүүсийг Бурханд дуулгаваргүй байж, эсэргүүцэхээ болиход хүргэж, Бурханд үнэхээр дуулгавартай байж, Бурханд шүтэн мөргөх боломжийг хүмүүст олгож, эцэстээ хүн төрөлхтнийг сайхан хүрэх газар луу хөтлөхөөр Хаанчлалын эрин үед Бурхан дахин нэгэнтээ бие махбодтой болсон билээ. Хэдийгээр Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үед Бурханы хийсэн ажил өөр байсан ба Түүний авсан нэр, Түүний харуулсан зан чанар өөр байсан боловч Түүний ажлын мөн чанар болон зорилго адилхан байсан—бүгд хүн төрөлхтнийг аврахын төлөө байсан бөгөөд бүх ажил Бурханаар Өөрөөр нь хийгдсэн. Төгс Хүчит Бурханы хэлснээр, “Еховагийн ажлаас Есүсийнхийг хүртэл, Есүсийн ажлаас одоогийн үе шатны ажил хүртэлх энэ гурван үе шат нь Бурханы удирдлагын бүхий л хүрээг хамардаг ба бүгдээрээ нэг Сүнсний ажил юм. Дэлхий ертөнцийг бүтээснээс эхлэн Бурхан үргэлж хүн төрөлхтнийг удирдсаар ирсэн. Тэр бол Эхлэл ба Төгсгөл, Тэр бол Эхнийх болон Сүүлийнх мөн Тэр бол эрин үеийг эхлүүлдэг Нэгэн бас эрин үеийг төгсгөдөг Нэгэн юм. Өөр өөр эрин үе, өөр газар байрлал дахь ажлын гурван үе шат нь гарцаагүй нэг Сүнсээр хийгдсэн. Эдгээр гурван үе шатыг салгадаг хүн бүр Бурханыг эсэргүүцдэг”

2019/03/02

Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай

Би та нарын дунд ихээхэн ажил хийсэн ба мэдээж бас өдий төдий айлдвар айлдсан. Гэсэн ч Миний үг болон Миний ажил эцсийн өдрүүд дэх ажлын маань зорилгыг бүрэн биелүүлээгүй гэж Надад өөрийн эрхгүй санагддаг. Учир нь, эцсийн өдрүүдэд Миний ажил тодорхой нэг хүн юмуу, эсвэл тодорхой хүмүүсийн төлөө биш, харин Өөрийн төрөлхийн зан чанарыг харуулахын төлөө байдаг билээ. Гэсэн ч тоо томшгүй олон учир шалтгааны улмаас—магадгүй цаг хомс байдгаас, эсвэл ажлын завсар чөлөөгүй хуваариас болоод—Намайг өчүүхэн төдий ч мэдэж авах боломжийг Миний зан чанар хүнд олгосонгүй. Тиймээс Өөрийн ажилд шинэ хуудас нээхийн тулд Би шинэ төлөвлөгөө рүүгээ, Өөрийн эцсийн ажил руу алхдаг, ингэснээр Намайг харсан бүхэн цээжээ дэлдэж, Миний оршин тогтнолоос болж тасралтгүй цурхиран уйлах болно. Яагаад гэвэл, Би хүн төрөлхтний төгсгөлийг дэлхийд авчирдаг бөгөөд энэ мөчөөс эхлээд Би хүн төрөлхтний өмнө Өөрийн бүх зан чанарыг ил болгоно, ингэснээр Намайг мэддэг бүхэн, мэддэггүй бүхэн нүдээ хужирлаж, Би үнэхээр хүний ертөнцөд ирсэн ба бүх зүйл өсөн үрждэг газар дэлхийд ирсэн гэдгийг харж болох юм. Энэ бол Миний төлөвлөгөө, энэ бол хүн төрөлхтнийг бүтээснээс хойших Миний цорын ганц “өчиг” юм. Та нар Миний хөдөлгөөн бүрд анхаарлаа бүрэн хандуулахыг Би хүсэж байна, учир нь Миний саваа хүн төрөлхтөнд, Намайг эсэргүүцдэг бүх хүмүүст дахин нэгэнтээ ойртож байна.

2019/02/24

Цор ганц Бурхан Өөрөө I (Хоёрдугаар хэсэг)



Хоёрдугаар хэсэг

Бурханы эрх мэдэл (I)

Дөрөв дэх өдөр Бурхан Өөрийн эрх мэдлийг дахин нэгэнтээ ашиглахад хүн төрөлхтний улирал, өдөр, жил бий болсон
Бүтээгч Өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ Өөрийн үгийг ашигласан ба ийм байдлаар Тэр Өөрийн төлөвлөгөөний эхний гурван өдрийг өнгөрүүлсэн. Энэ гурван өдрийн туршид Бурхан завгүй мэт харагдаагүй эсвэл Өөрийгөө ядраагаагүй; эсрэгээр нь Тэр Өөрийн төлөвлөгөөний анхны гайхалтай гурван өдрийг өнгөрөөсөн ба дэлхий ертөнцийн үндсэн өөрчлөлтийн агуу үүргийг гүйцэтгэсэн. Түүний нүдний өмнө цоо шинэ ертөнц бий болсон ба Түүний бодол дотор битүүмжлэгдэн байсан гайхалтай дүр зураг эцсийн эцэст хэсэг хэсгээрээ Бурханы үгээр илчлэгдсэн юм. Шинэ зүйл бүрийн илрэлт нь шинээр төрсөн хүүхэд мэт байсан ба Өөрийнх нь бодолд байсан дүр зургууд амилсныг харах Бүтээгчид таатай байлаа. Энэ үед, Түүний зүрх сэтгэл нь сэтгэл ханамжийн хэлтэрхийг олж авсан боловч Түүний төлөвлөгөө дөнгөж эхэлж байв. Нүд ирмэхийн зуурт шинэ өдөр ирсэн ба–Бүтээгчийн төлөвлөгөөний дараагийн хуудас юу байсан бэ? Тэр юу гэж хэлсэн бэ? Тэр Өөрийн эрх мэдлийг хэрхэн үзүүлсэн бэ? Мөн үүний зэрэгцээ, энэ шинэ дэлхий дээр ямар шинэ зүйлс бий болсон бэ? Бүтээгчийн удирдамжийн дагуу, Бурхан бүх зүйлийг бүтээсэн дөрөв дэх өдөр буюу дахин нэг шинэ эхлэлийн өдөрт бидний харц шилжлээ. Мэдээж Бүтээгчийн хувьд энэ нь маргаангүйгээр өөр нэгэн гайхалтай өдөр байсан ба өнөөгийн хүн төрөлхтний хувьд туйлын чухал өдөр байлаа. Энэ нь мэдээж үнэлж баршгүй өдөр байсан юм. Энэ нь хэр гайхалтай, энэ нь хэр чухал мөн хэр үнэлж баршгүй үнэ цэнэтэй байсан бэ? Эхлээд Бүтээгчийн хэлсэн үгсийг сонсоцгооё...

2019/02/22

Хамгийн агуу мэргэн ухаан бол Бурханыг өргөмжлөж, Түүнийг бусдаас онцгойлон үзэх юм

12
                                   Линшин   Шижиацуан хот, Хэбэй аймаг
Хэдэн хоногийн өмнө би Нөхөрлөл болон Амийн оролтын IV номлолд байдаг “Бодит үнэнд орох арга зам” хэсгээс уншихад: “Тухайлбал, одоо буруу замаар эргэсэн хэн нэгэн байгаа бол. Үүнийг ашиглан та үнэний тухай ярилцахдаа хэрхэн ярианы сэдвээ болгох вэ? ... Эхлээд, та Бурханы ажил, Бурхан хэрхэн хүн төрөлхтнийг авардаг тухай гэрчлэл өгөх хэрэгтэй. Тэгээд, та тухайн хүний зам нь Бурханы авралд хүргэх эсэх, тэрээр Ариун Сүнсний ажлыг хүлээн авч чадах эсэх, мөн энэ нь Бурханы баталсан зам мөн эсэхийн тухай ярьж болно. Тиймээс, эхлээд та Бурханы ажлыг гэрчлээд, дараа нь Бурханы замчилж буй зам нь авралын зам болох тухай гэрчлэл өгнө. Түүнийг Бурханы хайр болон Түүний авралыг харахад тусал, зөвхөн ингэж байж л тэрээр зөв замаар явж чадна. Энэ асуудлыг шийдэхийн тулд та Бурханд гэрчлэл өгөхгүй эсвэл Бурханыг өргөмжлөхгүй байх нь зүгээр гэж үү? Хэрэв та зөвхөн аль зам авралд хүргэж, аль зам нь авралд хүргэхгүйг яриад, харин Бурханы ажлыг гэрчлэхгүй бол та ердөө номлол ярьсаар байх болно. Гэсэн хэдий ч, хэрэв та эхлээд Бурханы ажлыг гэрчлээд, дараа нь эдгээр хоёр замын тухай яривал та ахин номлолын тухай ярихгүй болно.” Эдгээр үгсийг уншаад дотор минь самуурлаа. Зүрхэндээ би: Хоёр зам нь хоёулаа хүн үнэнийг хэрхэн хэрэгжүүлэх тухай ярьдаг гэж бодож байлаа. Яагаад Бурханы ажлыг авчраагүй хүн номлолын тухай яриад, Бурханы ажлын тухай ярьж, дараа нь эдгээр зүйлсийг авчирч байгаа хүн номлолын тухай яриагүй гэж? Энэ талаар нарийвчлан үзэх зуур би Филистин аварга биет Голиатыг ялсан Библийн Давидын түүхийг бодлоо. Тэр үед Давид эхлээд Еховаг өргөмжлөөд, дараа нь олстой дүүгүүр чулууг шидэж, эцэст нь Голиатыг ялсан. Хэрэв Давид тэр үед Еховаг өргөмжлөлгүй, зүгээр л очоод олстой чулуугаар шууд цохисон бол, тэр Голиатыг ялах байсан болов уу? Мэдээж үгүй. Учир нь Давид Голиатыг ялсан шалтгаан нь бүхэлдээ зөвхөн тэр Еховад итгэж, Еховагаас хамаарч байсан тул Ехова түүнд тусалсанд юм.

2019/02/17

Ялзруулагдсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй



Хүн Сатаны нөлөөнөөс гарахааргүйгээр гинжлэгдэн, харанхуйн нөлөөний бүрхүүл дор амьдарсаар ирсэн. Сатанаар боловсруулагдсаны дараа хүний зан чанар нь улам их ялзармал болсоор байгаа. Өөрөөр хэлбэл, хүн байнга сатаны ялзармал зан чанартайгаа амьдардаг ба Бурханыг жинхэнээсээ хайрлаж чаддаггүй. Иймээс, хэрвээ хүн Бурханыг хайрлахыг хүсвэл тэр өөрийгөө зөвтгөдөг, өөрийгөө чухалд тавьдаг байдал, их зан, бие тоосон байдал болон Сатаны зан чанарт хамаарагддаг дуртай зүйлсээ хаях ёстой. Үгүй бол, хүний хайр нь ариун бус хайр, бүхэлдээ Сатаны хайр бөгөөд Бурханы зөвшөөрлийг хүлээн авч яасан ч чадахгүй. Хэрэв хүнийг шууд төгс болгож, хариуцаж, эвдэж, засаж, сахилга батжуулж, гэсгээж эсвэл Ариун Сүнсээр цэвэршүүлэхгүй бол хэн ч Бурханыг жинхэнээсээ хайрлаж чадахгүй. Чиний зан чанарын нэг хэсэг Бурханыг төлөөлж байгаа болохоор Бурханыг үнэхээр хайрладаг гэж чи хэрвээ хэлбэл чи биеэ тоосон үг хэлдэг нэгэн бөгөөд солиотой хүн юм. Тийм хүмүүс бол Тэргүүн тэнгэрэлч! Хүний төрөлхийн чанар Бурханыг шууд төлөөлж чадахгүй. Хүний амьдран харуулж байгаа байдал Бурханаар зөвшөөрөгдөхөөс өмнө тэр Бурханд төгс болгогдохоор дамжуулан үүнийгээ хаяж, дараа нь Бурханы хүслийг анхаарч, ханамжуулж, Ариун Сүнсний ажлыг дамжих ёстой. Хүн Ариун Сүнсээр ашиглагдаж байгаа л биш бол бие махбодтой амьдарч байгаа хэн ч Бурханыг шууд төлөөлж чадахгүй. Гэхдээ, тийм хүний зан чанар болон түүний амьдран харуулж байгаа байдлыг ч гэсэн Бурханыг бүрэн төлөөлж байгаа гэж хэлж болохгүй; түүний амьдран харуулалт Ариун Сүнсэнд захирагдаж байгаа л гэж хэлж болно. Тийм хүний зан чанар Бурханыг төлөөлж чадахгүй.

2019/02/06

Бурханы хайр зүрх сэтгэлийг минь дулаацуулдаг“Миний гэр хаана байна вэ”MV(Сэтгэл догдлом дуу хөгжим)


Бурханы хайр зүрх сэтгэлийг минь дулаацуулдаг“Миний гэр хаана байна вэ”MV(Сэтгэл догдлом дуу хөгжим) Жижигхэн бийр цаасаа аваад, би жижигхэн байшин зурлаа, Ээж минь байшин дотор нь байна, аав маань ч бас байна. Эгч бид хоёр наранд гарч тоглон, Нар бидэн дээр гэрэлтэж байна, бид дулаан уур амьсгалаар дүүрэн байна. Ээж инээмсэглэж байна, аав маань ч бас инээж байна. Эгч бид хоёр инээж байна, бүгд л инээж байна. Энэ бол миний гэр бүл, цаасан дээр зурагдсан байгаа нь. Энэ бол миний мөрөөдөл, энэ бүгд миний мөрөөдөл.

2019/01/06

Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна




Бурханы удирдлага нь хүнтэй огтхон ч хамаагүй гэж хүмүүс боддог учраас Бурханы удирдлага нь танил бус гэж хүн бүхэнд санагддаг. Энэхүү удирдлага нь Бурханы л ажил, энэ нь Бурханы өөрийнх нь хэрэг, иймээс хүн төрөлхтөн Бурханы удирдлагад хамаагүй гэж тэд боддог. Ийм байдлаар хүн төрөлхтний аврал нь тодорхойгүй, бүрхэг болсон ба одоо энэ нь хоосон гоё үгнээс өөр юу ч биш. Аврагдаж, илүү сайхан хүрэх газарт очихын тулд хүн Бурханыг дагадаг хэдий ч, Бурхан Өөрийн ажлыг хэрхэн явуулдаг талаар хүн огт анхаардаггүй. Бурхан юу хийхээр төлөвлөж байгааг болон аврагдахын тулд хүн яаж оролцох ёстойгоо тоодоггүй. Тэр нь хэчнээн эмгэнэлтэй вэ! Хүний аврал нь Бурханы удирдлагаас салшгүй, тэр ч бүү хэл үүнийг Бурханы төлөвлөгөөнөөс салгаж болохгүй. Гэсэн ч хүн Бурханы удирдлагын талаар юу ч боддоггүй бөгөөд тиймээс тэр Бурханаас илүү хол болсоор байдаг. Үүний үр дүнд, бүтээл гэж юу болох, Бурханд итгэх итгэл гэж юу болох, Бурханыг хэрхэн шүтэн мөргөх вэ гэх мэт хүний авралтай нягт холбоотой зүйлсийг мэддэггүй олон тооны хүмүүс Бурханы дагалдагчид болсоор байна. Энэ үед тэгвэл бид Бурханы удирдлагын талаар ярилцах ёстой, ингэснээр дагалдагч бүр Бурханыг дагаж, Түүнд итгэхийн ач холбогдлыг тодорхой мэдэж авах юм. Түүнчлэн тэд, ердөө ерөөлийг хүртэж, гай зовлонгоос зайлсхийж эсвэл амжилттай болохын тулд л Бурханыг дагахын оронд өөрсдийн явах ёстой замаа илүү зөв сонгох боломжтой болох болно.

2019/01/02

Төгс Хүчит Бурханы санаа алдалт



Чиний зүрх сэтгэлд асар их нууц бий. Гэрэл гардаггүй дэлхийд амьдарсаар ирсэн учраас чи тэнд байдгийг нь мэддэггүй. Чиний зүрх сэтгэл болоод чиний сүнсийг ёрын муу нэгэн хулгайлан одсон. Харанхуй чиний нүдийг халхалсан; чи тэнгэрт байгаа нарыг мөн шөнө гялалзах оддыг харж эс чадна. Чиний чих хуурмаг үгсээр дүүрсэн бөгөөд Еховагийн нижигнэсэн дуу хоолой, сэнтийгээс цутгах усны чимээг ч эс сонсоно. Чи Төгс Хүчит Бурханы өгсөн бүхнийг болон өөрт харьяалагдах ёстой байсан бүхнээ алдсан. Чи ямар ч авралгүй, амьд үлдэх ямар ч найдлагагүй, тэмцэлдэн самгардахаас өөр аргагүй зах хязгааргүй гашуун далайд орсон. ... Тэр мөчөөс хойш чи ёрын муу нэгэнд хорлогдож, Төгс Хүчит Бурханы ерөөлийг хүртэлгүй, Төгс Хүчит Бурханы хангалт үгүй, буцах аргагүй замд орсон. Сая удаа дуудаж байж л чиний зүрх сэтгэл эсвэл сүнс жаахан мэдэрч магадгүй. Чи, ямар ч чиглэлгүй, ямар ч замын тэмдэглэгээгүй хязгааргүй ертөнцөд чамайг хуурч аваачсан ёрын муу нэгний гарт гүн нойрсож байгаа. Энэ үеэс, чи өөрийн ариун байдал,

2018/12/31

Христийн сүмийн шинэ найрал дуу “Амийн усан гол”


Христийн сүмийн шинэ найрал дуу “Амийн усан гол” Амийн усан гол, болор мэт тунгалаг, Бурхан ба Хурганы сэнтийгээс урсан гардаг. Тэр голын эрэг дээр амийн мод бий, Арван хоёр төрлийн жимс, сар бүр ургадаг. Тэр модны навч үндэстнүүдийг эдгээдэг. Ямар ч хараалыг үгүй болгоно. Бурхан ба Хурганы хаан ширээ тэр хотод оршиж, Зарц нар нь Түүнд үйлчилж, Түүний царайг харах болно. Түүний нэр тэдний духан дээр байх болно. Тэнд цаашид шөнө болохгүй, Эзэн Бурхан тэднийг гийгүүлэх учраас Тэдэнд дэнлүүний гэрэл ч, нарны гэрэл ч хэрэггүй. Тэгээд тэд үеийн үед хаанчлах болно.

Христийн магтан дуу “Хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулагтун” Lyrics

Христийн  магтан дуу  “Хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулагтун” (Lyrics) Бурхан бүх үндэстэн ястангууд, бүх улс орон, мөн бүхий...