Showing posts with label Сайн мэдээний тойм. Show all posts
Showing posts with label Сайн мэдээний тойм. Show all posts

2018/10/14

Бурханы дуу хоолой | “Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал” | Уран уншлага



Бурханы дуу хоолой | “Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал” | Уран уншлага

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Хэрвээ чи Бурханы зан чанарыг ойлгодоггүй бол Түүний төлөө хийх ёстой ажлаа хийх боломжгүй байх болно. Хэрвээ чи Бурханы мөн чанарыг мэддэггүй бол Түүнд хүндлэл, айдас үзүүлэх боломжгүй байх ба оронд нь харин жишимгүй хуумгай байдал, булзаарал, түүгээр ч үл барам засаршгүй доромжлолыг л үзүүлэх болно. Хэдийгээр Бурханы зан чанарыг ойлгох нь үнэхээр чухал агаад Бурханы мөн чанарыг мэдэх явдлыг үл ойшоож болохгүй боловч эдгээр асуудлыг хэн ч нягтлан шалгаж, гүнзгий судлаагүй юм. Та нар бүгдээрээ Миний гаргасан захиргааны зарлигийг ч үл тоомсорлодог нь харахад илт байдаг. Хэрэв Бурханы зан чанарыг ойлгодоггүй бол та нар Түүний зан чанарыг хялбар уурлуулах болно. Тийм зөрчил нь Бурханыг Өөрийг нь хилэгнүүлэхтэй адилхан бөгөөд үйлдлийн чинь эцсийн үр дүн нь захиргааны зарлигийн эсрэг үйлдсэн гэм буруу болдог. Бурханы мөн чанарыг мэдсэнээр Түүний зан чанарыг ойлгодог бөгөөд Бурханы зан чанарыг ойлгохын хамтаар захиргааны зарлигийн талаар ойлголттой болдгийг одоо чи ухаарах учиртай. Мэдээж, захиргааны зарлигийн олон нь Бурханы зан чанарыг товч дурддаг боловч Түүний зан чанарыг тэдгээрт бүхэлд нь илэрхийлдэггүй. Иймд та нар Бурханы зан чанарын талаарх өөрсдийн ойлголтыг илүү нэг алхам гүнзгийрүүлэх хэрэгтэй.”

2018/09/03

Бурханы дуу хоолой “Өнөөг хүртэл бүх хүн төрөлхтөн хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой”Хоёрдугаар хэсэг



Бурханы дуу хоолой “Өнөөг хүртэл бүх хүн төрөлхтөн хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой”Хоёрдугаар хэсэг
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “6,000 гаруй жилийн ажил бүхэлдээ цаг хугацааны явцад аажмаар өөрчлөгдөж иржээ. Энэ ажлын өөрчлөлт нь бүх дэлхийн нөхцөл байдлын дагуу болсон. Бурханы удирдлагын төлөвлөгөө нь бүх хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлагаас хамаарч зөвхөн аажмаар хувирч өөрчлөгдөж ирсэн ба үүнийг бүтээлийн эхэн үед урьдаас төлөвлөөгүй....Түүний бүх ажил бол хамгийн бодит ажил юм. Тэрээр цаг хугацааны хөгжилтэй уялдан Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг

2018/08/19

Бурханыг мэддэггүй бүхэн нь Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм



Бурханы ажлын зорилго, хүнд үзүүлэх үр нөлөө болон хүний төлөөх Бурханы хүслийг ухаарах нь Бурханыг дагаж буй хүн бүхний биелүүлэх ёстой зүйл юм. Одоо бүх хүмүүст дутагдаж байгаа зүйл бол Бурханы ажлын талаарх мэдлэг билээ. Хүн, дэлхийг бүтээснээс хойших хүний төлөө хийсэн Бурханы үйл хэрэг, мөн Бурханы хүсэл болоод Бурханы бүх ажлыг яг юу бүрдүүлдгийг ухаардаггүй бас ойлгодоггүй. Энэхүү хангалтгүй байдал зөвхөн шашны ертөнц даяар харагдаад зогсохгүй, цаашлаад Бурханы бүх итгэгчдээс харагддаг. Чи үнэхээр Бурханыг харж,

2018/08/01

Сайн мэдээний Богино зураглал | Манай аав, пастор | Эцэг охин хоёрын ариун библийн тухай мэтгэлцээн



Сайн мэдээний Богино зураглал | Манай аав, пастор | Эцэг охин хоёрын ариун библийн тухай мэтгэлцээн Эзэнд 45 жил итгэсэн шашны пастор болох Чи Шоу “Эзэний бүх үг, ажил Библид байгаа”, бас “Эзэнд итгэх итгэл Библиэс гажиж болохгүй, Библид итгэнэ гэдэг Бурханд итгэхийн нэр” зэрэг үзэл санааг үргэлж баримталж иржээ. Охин нь Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөхөд тэрээр болиулах төлөвлөгөөөг эхнэртэйгээ хамт зохионо. Энэ өдөр охин нь Эзэний эргэн ирэлтийн сайн мэдээг тэдэнд гэрчлэхээр гэртээ ирж, ширүүн, хошин, тэгсэн хэрнээ нухацтай гэр бүлийн мэтгэлцээн өрнөнө ...

Христийн магтан дуу “Хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулагтун” Lyrics

Христийн  магтан дуу  “Хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулагтун” (Lyrics) Бурхан бүх үндэстэн ястангууд, бүх улс орон, мөн бүхий...