Showing posts with label Төгс Xүчит Бурханы үг. Show all posts
Showing posts with label Төгс Xүчит Бурханы үг. Show all posts

2019/06/25

“Хэн миний Эзэн бэ” кино клип: Бурханы бүх ажил болон үг Библид байдаг уу? (Монгол хэлээр)



“Хэн миний Эзэн бэ” кино клип: Бурханы бүх ажил болон үг Библид байдаг уу? (Монгол хэлээр)
Шашны ертөнц даяар бүгд л Бурханы ажил болон үг бүгд Библид байдаг, Библиэс гадна, Бурханы хэлсэн үг болон Түүний ажил байдаггүй гэж итгэдэг. Тиймээс чи Библид үнэнч байгаа цагт тэнгэрийн хаанчлал руу орох нь баталгаатай. Энэ санаанууд Бурханы ажлын баримттай

2019/05/28

Бурханы ажлын гурван үе шат бүрийн зорилго болон ач холбогдлыг мэдэх нь.

2. Бурханы ажлын гурван үе шат бүрийн зорилго болон ач холбогдлыг мэдэх нь.

(1) Хуулийн эрин үе дэх Бурханы ажлын зорилго болон ач холбогдол
Холбогдолтой Бурханы үгс:
Еховагийн Израильчууд дээр хийсэн ажил нь Бурханы газар дээрх эх газар, Түүний байсан ариун газрыг хүн төрөлхтний дунд байгуулсан. Тэр Өөрийн ажлыг Израильчуудаар хязгаарласан. Эхлээд Тэрээр Израилийн гадна ажиллаагүй; оронд нь Тэр Өөрийн ажлын цар хүрээг хязгаарлахад тохиромжтой хүмүүсийг сонгон авсан. Израиль бол Бурханы Адам болон Еваг бүтээсэн газар ба тэр газрын шорооноос Ехова хүнийг бүтээсэн. Энэ бол Түүний газар дээрх ажлын үндэс байсан юм. Ноа болон Адамын үр сад болох Израильчууд нь Еховагийн газар дээрх ажлын суурь байсан юм.

2019/04/15

Сатаны хүлээснээс салснаар эрх чөлөөтэй болно



Момо   Аньхуй муж, Хэфэй хот
Би Бурханд итгэхээсээ өмнө ямар ч зүйл хийж байсан бусдын дор орохыг хүсдэггүй байсан. Бүгдийн дээр л гарч байвал ямар ч зовлон бэрхшээлийг хүлээн авахад бэлэн байв. Би Бурханыг дагасны дараа ч, миний хандлага хэвээрээ үлдсэн юм. Учир нь би “Зовохгүй бол юу ч олохгүй” гэсэн үгсэд бат итгэж байсан бөгөөд миний хандлагаас санаа сэдлийн минь нотолгоо харагдаж байв. Үнэнийг Бурхан надад илчлэх үед л би Сатаны хүлээсэн дор амьдарсаар байгаагаа эцсийн эцэст ойлгож ухаарсан юм.

2019/03/28

Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I” (Гуравдугаар хэсэг)



Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I” Гуравдугаар хэсэг (Монгол хэлээр)
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Ноагийн ухамсарт болон зүрх сэтгэлд, Бурханы оршин тогтнол туйлын агаад эргэлзээгүй байсан тул Бурханд хандах түүний дуулгавартай байдал нь жинхэнэ байсан ба туршилтыг давж чадсан. Түүний зүрх сэтгэл нь цэвэр бөгөөд Бурханд нээлттэй байсан. Түүнд өөрийгөө итгүүлж, Бурханы үг бүрийг дагахад тийм их мэдлэг, сургаал хэрэггүй байсан ба Бурханы оршин тогтнолыг батлахын тулд олон баримт хэрэггүй байсан тул тэрээр Бурханы даалгасныг хүлээн авч Бурханы хий гэсэн бүхнийг хийх чадвартай байсан. Энэ бол Ноа болон өнөөдрийн хүмүүсийн хоорондын үндсэн ялгаа ба Бурханы нүдээр төгс хүн ямар байх тухай тодорхойлолт юм. Бурхан Ноа шиг хүмүүсийг л хүсдэг. Тийм төрлийн хүнийг Бурханы магтдаг ба мөн яг тийм төрлийн хүнийг Бурхан ерөөдөг юм. Та нар үүнээс ямар нэг гэгээрлийг олж авав уу? Хүмүүс бие биенээ гаднаас нь хардаг байхад Бурханы хардаг зүйл нь хүний зүрх сэтгэл болон тэдний мөн чанар юм. ”

2019/03/20

Цор ганц Бурхан Өөрөө VII (гуравдугаар хэсэг)



гуравдугаар хэсэг

Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж (I)

Би түүх ярих аргыг дахиад нэг удаа ашиглая, харин та нар чимээгүй сонсоод, Миний юу ярьж байгааг тунгаан бодоорой. Ярьж дуусчхаад, та нарын хэр зэрэг ойлгосныг чинь харахын тулд хэдэн асуулт асууна. Энэ түүхийн гол дүрүүд нь өндөр уул, жаахан горхи, хүчит салхи, аварга давлагаа юм.
Түүх 2. Өндөр уул, жаахан горхи, хүчит салхи ба аварга давлагаа
Нэгэн жаахан горхи байжээ. Тэрээр мурилзан мушгирч урссаар эцэст нь өндөр уулын энгэрт ирэв. Уул бяцхан горхины замыг хааж байсан учир горхи дорой нарийн хоолойгоор, “Намайг явуулаач, чи миний зам дээр зогсоод, урагшлах замыг минь хаагаад байна” гэсэнд уул хариуд нь, “Чи хаашаа явж байгаа юм бэ?” гэв. Бяцхан горхи, “Би гэрээ хайж байгаа юм аа” гэв. Уул түүнд, “Болно оо, болно. Дээгүүр минь давж урсаад, урагш яваарай!” гэлээ. Гэвч бяцхан горхи дэндүү сул дорой, бас хэтэрхий залуу учир өндөр уулыг давж урсах ямар ч арга байсангүй. Тиймээс уулын энгэр даган урсахаас өөр сонголтгүй байлаа...

2019/03/05

Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II” Дөрөвдүгээр хэсэг дээд



Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II” Дөрөвдүгээр хэсэг дээд (Монгол хэлээр)
Энэ видео доторх Бурханы үгийг “Үг нь махбодоор илэрсэн” номоос авсан. Үүнд,
Бурханы замыг хайрлах Иовын хайр бүхнийг ялан дийлсэн
“Иовын гуйвшгүй үнэнч шударга байдал Сатанд ичгүүрийг авчирсан ба түүнийг самгардан зугтахад хүргэсэн
Иовын Бурханаас эмээж муугаас зайлж байсны өөр нэг илрэл нь тэр бүх зүйлд Бурханы нэрийг дээдлэн магтаж байсан юм
Асар их зовлон дунд Иов хүн төрөлхтний төлөөх Бурханы анхаарал халамжийг үнэхээр ойлгосон Иовын талаарх хүмүүсийн олон буруу ойлголт
Иов Сатаныг ялж, Бурханы нүдээр жинхэнэ хүн болсон ” гэх агуулгуудыг багтаана.
Өөрөөсөө болж Бурханыг шаналгахыг хүсээгүй учраас Иов өөрийн төрсөн өдрийг хараадаг


2019/02/09

Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II (Нэгдүгээр хэсэг дээд)



Нэгдүгээр хэсэг

Сүүлийн уулзалтынхаа үеэр бид маш чухал сэдвийг хуваалцсан билээ. Тэр юу байсныг та нар санаж байна уу? Би давтаж хэлье. Бидний сүүлийн нөхөрлөлийн сэдэв бол: Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө байсан. Энэ сэдэв та нарт чухал уу? Үүний аль хэсэг нь та нарт хамгийн чухал вэ? Бурханы ажил уу, Бурханы зан чанар уу, эсвэл Бурхан Өөрөө юу? Алийг нь та нар хамгийн их сонирхож байна вэ? Аль хэсгийг нь та нар хамгийн их сонсмоор байна вэ? Тэр асуултанд хариулах нь та нарын хувьд хэцүү гэдгийг Би мэдэж байна, учир нь Бурханы зан чанарыг Түүний ажлын бүх талуудаас харж болох бөгөөд Түүний зан чанар үргэлж, бүх газруудад Түүний ажлаар илчлэгддэг ба үнэндээ Бурханыг Өөрийг нь төлөөлдөг; Бурханы бүхий л удирдлагын төлөвлөгөөнд Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурхан Өөрөө бүгд салшгүй холбоотой.

2019/02/02

Ариун Сүнсний үг “Цор ганц Бурхан Өөрөө IV Бурханы ариун байдал (I)” Хоёрдугаар хэсэг(Монгол хэлээр)



Ариун Сүнсний үг “Цор ганц Бурхан Өөрөө IV Бурханы ариун байдал (I)” Хоёрдугаар хэсэг (Монгол хэлээр)
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бурхан ажиллаж, Бурхан хүнд анхаарал тавьж, хүнийг онцлон үздэг ба Сатан Түүний алхам бүрийг салахгүй мөрддөг. Бурханы дэмжиж тэтгэж байгаа хэнийг ч Сатан мөн л харж, ардаас нь цаг ямагт дагаж байдаг. Хэрвээ Бурхан энэ хүнийг хүсэж байвал, Сатан Бурханд саад болохын тулд өөрийн чадах бүхнийг хийж, өөрийн далд зорилгод хүрэхийн төлөө Бурханы ажлыг уруу татаж, зовоож, сүйрүүлэхээр янз бүрийн хорон арга ашиглах болно. Түүний зорилго юу вэ? Бурханд хэн нэгэн хүн байхыг тэр хүсдэггүй; тэр Бурханы хүсэж байгаа бүх хүмүүсийг эзэмдэж, хянаж, удирдахыг хүсдэг ба ингэснээр тэд түүнд шүтэн мөргөж, түүнтэй хамт муу үйлийг үйлдэх юм. Энэ нь Сатаны муу ёрын сэдэл биш гэж үү? …Сатан Бурхантай дайтаж, Түүний араас цаг ямагт мөрддөг. Түүний зорилго нь Бурханы хийхийг хүсэж байгаа бүх ажлыг нурааж, Бурханы хүсэж байгаа хүмүүсийг эзэмдэн хянаж, Бурханы хүсэж байгаа хүмүүсийг бүрмөсөн устгах юм. Хэрвээ тэднийг устгахгүй бол тэд Сатанд ашиглуулахын тулд түүний эзэмшилд орох учиртай—энэ бол түүний зорилго.”

2019/01/19

Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II 3-р хэсэг” (Монгол хэлээр)



Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II 3-р хэсэг” (Монгол хэлээр)
Энэ видео доторх Бурханы үгийг “Үг нь махбодоор илэрсэн” номоос авсан. Үүнд,
“Бурхан зөвхөн Түүний үгэнд дуулгавартай байж, Түүний тушаалыг дагаж чадах хүмүүсийн талаар анхаардаг
Бурхан санаа тавьдаг хүмүүстээ асар их өршөөнгүй байдаг ба Өөрийн жигшиж, голдог хүмүүст гүнээ хилэгнэж байдаг
Бурханы зан чанар хэзээ ч хүнээс нуугдмал байгаагүй—хүний зүрх сэтгэл Бурханаас хөндийрсөн ” гэх агуулгуудыг багтаана.
Эцсийн өдрүүдийн хүмүүс Бурханы уур хилэнг зөвхөн Түүний үгнээс л харах бөгөөд Бурханы уур хилэнг жинхэнээр амсахгүй

2019/01/12

Сүнсний хүлээснээс салах нь


12
Ву Вен    Шинжоу Хот, Хенань Муж
Би мэдрэмтгий зан чанартай сул дорой хүн. Бурханд итгэдэггүй байхдаа би амьдралд тохиолддог зүйлсээс болоод байн байн цөхөрч гунигладаг байлаа. Ийм цаг үе маш олон байсан бөгөөд миний амьдрал хэцүү юм шиг надад байнга санагддаг байв; зүрх сэтгэлд маань ярьж хөөрөөд байх баяр хөөр, аз жаргал байгаагүй. Бурханд итгэж эхэлснээсээ хойш би хэсэг хугацаанд баяр хөөр, амар амгаланг онцгойлон мэдэрсэн боловч дараа нь байдал бас л хэвээрээ байгааг мэдэрсэн. Би яагаад байнга тийм байдгаа ойлгож чадахгүй байв.

2018/12/19

Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа



Маш олон жилийн туршид Бурханы Сүнс газар дээр ажиллангаа тасралтгүй хайсаар ирсэн. Эрин үеүдийн туршид Бурхан Өөрийн ажлыг хийхийн тулд маш олон хүнийг ашиглажээ. Гэсэн ч Бурханы Сүнс одоог хүртэл тохиромжтой амралтын газар олоогүй юм. Иймээс Бурхан байнга өөр өөр хүмүүст шилжиж, Өөрийн ажлыг хийдэг бөгөөд үүнийг хийхийн тулд Тэр ерөнхийдөө хүмүүсийг ашигладаг. Өөрөөр хэлбэл, энэ бүх жилүүдэд Бурханы ажил хэзээ ч зогсоогүй, харин өнөөг хүртэл хүнээр дамжин урагшилсаар байгаа. Хэдийгээр Бурхан маш олон үг хэлж, маш их ажил хийсэн ч, Бурхан хүнд хэзээ ч харагдаж байгаагүй учраас, бас Түүнд бодит хэлбэр дүрс байдаггүй учраас хүн Бурханыг одоо ч мэддэггүй. Иймээс Бурхан энэ ажлыг төгс болгож—бодитой Бурханы бодит ач холбогдлыг бүх хүнд мэдэгдэх ёстой. Энэ үр дүнд хүрэхийн тулд Бурхан Өөрийн Сүнсийг хүмүүст бодитоор илчилж,

2018/12/17

“Бурханыг болон Түүний ажлыг мэддэг хүмүүс л Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна”Бурханы айлдвар



“Бурханыг болон Түүний ажлыг мэддэг хүмүүс л Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна” Бурханы айлдвар
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бурханд итгэж, Бурханы мэдлэгийг эрж хайна гэдэг бол тийм ч энгийн зүйл биш. Хамтдаа цугларч, номлол сонссоноор л тэдгээрийг олж авч чадахгүй ба чи ердөө урам зоригоороо төгс болгуулдаг юм биш. Чи мэдэрч, мэдэж, өөрийн үйлдлээ зарчимтай болгож, Ариун Сүнсний ажлыг олж авах ёстой. Чи аливааг туулж мэдрэх үедээ олон зүйлийг ялган таних боломжтой болно—чи сайн ба муугийн хоорондох, шулуун шударга явдал ба гэмт муу явдлын хоорондох, аль нь мах цусных, аль нь үнэнийх вэ гэдгийн хоорондох ялгааг олж харах боломжтой болно. Чи эдгээр бүх зүйлийн хоорондын ялгааг харж чаддаг байх ёстой, ингэснээр л нөхцөл

2018/10/15

Долоон аянгын нижигнээн – хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна



Би Өөрийн ажлаа харь үндэстэнд түгээж байна. Орчлон ертөнц даяар Миний алдар суу гялалздаг; Миний хүсэл бол бүгд Миний гараар жолоодуулж, Миний даалгасан ажлыг хийдэг таран бутарсан хүмүүсийн дунд биеллээ олсон. Одооноос эхлэн Би бүх хүмүүсийг өөр ертөнц рүү аваачин шинэ эрин үед орлоо. Өөрийн “эх оронд” эргэж очоод хүмүүст Өөрийгөө илүү сайн таниулахын тулд Би Өөрийн анхдагч төлөвлөгөөн дэх ажлын өөр нэг хэсгийг эхэлсэн юм. Би орчлон ертөнцийг бүхэлд нь авч үзэж, энэ нь Миний ажилд тохирсон цаг гэдгийг хараад Би хүний төлөөх Өөрийн шинэ ажлыг хийж нааш, цааш яаран аялдаг. Эцсийн эцэст, энэ бол шинэ эрин үе бөгөөд шинэ эрин үед илүү олон шинэ хүмүүсийг аваачиж, Өөрийн таягдах ёстой хүмүүсийг зайлуулж хаяхын тулд Би шинэ ажил эхлэв. Агуу улаан луугийн үндэстэн дунд Би хүний ойлгошгүй ажлын үе шатыг хэрэгжүүлж, тэднийг салхинд ганхуулахад хүргэсэн ба түүний дараа олон нь салхины үлээлтээр чимээгүй туугдан одсон. Үнэндээ, энэ бол Миний цэвэрлэх гэж буй “үтрэмийн талбай” юм; энэ бол Миний хүсэн эрмэлздэг зүйл бөгөөд энэ бас Миний төлөвлөгөө юм. Учир нь, Намайг ажиллаж байхад олон муу хүн гэтэж ирсэн боловч тэднийг хөөн зайлуулах гэж Би яараагүй.

2018/10/14

Бурханы дуу хоолой | “Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал” | Уран уншлага



Бурханы дуу хоолой | “Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал” | Уран уншлага

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Хэрвээ чи Бурханы зан чанарыг ойлгодоггүй бол Түүний төлөө хийх ёстой ажлаа хийх боломжгүй байх болно. Хэрвээ чи Бурханы мөн чанарыг мэддэггүй бол Түүнд хүндлэл, айдас үзүүлэх боломжгүй байх ба оронд нь харин жишимгүй хуумгай байдал, булзаарал, түүгээр ч үл барам засаршгүй доромжлолыг л үзүүлэх болно. Хэдийгээр Бурханы зан чанарыг ойлгох нь үнэхээр чухал агаад Бурханы мөн чанарыг мэдэх явдлыг үл ойшоож болохгүй боловч эдгээр асуудлыг хэн ч нягтлан шалгаж, гүнзгий судлаагүй юм. Та нар бүгдээрээ Миний гаргасан захиргааны зарлигийг ч үл тоомсорлодог нь харахад илт байдаг. Хэрэв Бурханы зан чанарыг ойлгодоггүй бол та нар Түүний зан чанарыг хялбар уурлуулах болно. Тийм зөрчил нь Бурханыг Өөрийг нь хилэгнүүлэхтэй адилхан бөгөөд үйлдлийн чинь эцсийн үр дүн нь захиргааны зарлигийн эсрэг үйлдсэн гэм буруу болдог. Бурханы мөн чанарыг мэдсэнээр Түүний зан чанарыг ойлгодог бөгөөд Бурханы зан чанарыг ойлгохын хамтаар захиргааны зарлигийн талаар ойлголттой болдгийг одоо чи ухаарах учиртай. Мэдээж, захиргааны зарлигийн олон нь Бурханы зан чанарыг товч дурддаг боловч Түүний зан чанарыг тэдгээрт бүхэлд нь илэрхийлдэггүй. Иймд та нар Бурханы зан чанарын талаарх өөрсдийн ойлголтыг илүү нэг алхам гүнзгийрүүлэх хэрэгтэй.”

2018/10/10

Аврагч Эзэн Есүс чимээгүй ирсэн “Эргэн ирсэн Тэр хэн бэ” Христийн сүмийн кино (Монгол хэлээр)



Аврагч Эзэн Есүс чимээгүй ирсэн “Эргэн ирсэн Тэр хэн бэ” Христийн сүмийн кино (Монгол хэлээр)
Ким Еонруг нь Солонгосын шашны нийгэмлэг дэх сүсэг бишрэлтэй пастор байсан. Үнэнээр цангасан тэр Эзэн Есүсийн хоёр дахь ирэлтийг тэсэн ядан хүлээсэн. 2013 оны нэг өдөр Чосун Илбод Төгс Хүчит Бурханы үгстэй таарсан. Эрх мэдэл, хүч чадлаар дүүрэн эдгээр үгс түүнд шууд нөлөөлж, түүний сэтгэлд гүн хүрчээ. Төгс Хүчит Бурхан нь түүний удаан хүлээсэн Аврагч болох эргэн ирсэн Эзэн Есүс гэдгийг баталгаажуулахын тулд тэр Төгс Хүчит Бурханы ажил болон үгсийг эрж хайж, судалж эхэлсэн... Өөрийн зүрх сэтгэл дэх эргэлзээ бүрийг нэг нэгээр нь шийдвэрлэнгээ Ким Еонруг маш их баярласан тул нүүрээрээ газар унан, мөргөж эхлэв: Төгс Хүчит Бурхан бол эцсийн өдрүүд дэх Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт юм. Тэр бидний дунд чимээгүйхэн ирж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг удаан хугацаанд хийж байна.

2018/10/08

Бурханыг мэдэх нь Бурханаас эмээх болон муугаас зайлах зам юм



Та нар бүгд, Бурханыг гэсэн эрэл хайгуулдаа, Бурханыг үнэхээр ойлгож, үнэхээр ухаарч, үнэхээр мэдэж авсан эсэхээ, олон янзын хүмүүст Бурхан ямар хандлага баримталдгийг үнэхээр мэддэг эсэхээ, мөн Бурхан чам дээр юу хийж байгааг болон үйлдэл бүрийг чинь Бурхан хэрхэн тодорхойлдгийг үнэхээр ойлгож байгаа эсэхээ харахын тулд Бурханд итгэх өөрийн амьдралыг шинээр шинжлэн шалгах ёстой. Чиний хажууд байгаа энэ Бурхан нь чиний ахиц дэвшлийн чиглэлийг удирдаж, чиний хувь заяаг урьдчилан тодорхойлж, чиний хэрэгцээг хангадаг—сүүлд хийсэн шинжилгээгээр чи Түүнийг хэр их ойлгож, Түүний талаар хэр ихийг үнэхээр мэдэж байна вэ? Тэр өдөр бүр чиний юун дээр ажилладгийг чи мэдэх үү? Түүний үйлдэл бүр ямар зарчим, зорилгууд дээр үндэслэдгийг чи мэдэх үү? Тэр чамайг хэрхэн удирдан чиглүүлдгийг чи мэдэх үү?

2018/10/03

Киноны клип: Дэлхийг бүтээж, хүн төрөлхтнийг удирдан чиглүүлж, золин аврах Бурханы ажлын тэмдэглэл



Христийн сүмийн дуу хөгжим “Бүхнийг захирагч нэгэн” баримтат киноны клип: Дэлхийг бүтээж, хүн төрөлхтнийг удирдан чиглүүлж, золин аврах Бурханы ажлын тэмдэглэл Бурхан дэлхий ертөнцийг хэрхэн бүтээснийг та мэдэхийг хүсэж байна уу? Бурхан өнөөдрийг хүртэл хүн төрөлхтнийг алхам алхмаар хэрхэн хөтөлснийг мэдэхийг хүсэж байна уу? “Бүхнийг захирагч Нэгэн” хэмээх Христийн киноны энэ гайхалтай хэсэг нь дэлхийг бүтээж, хүн төрөлхтнийг удирдан чиглүүлж, золин аварч байгаа Бурханы ажлыг баримтжууллаа. Энэ нь эдгээр асуултыг танд илчлэх болно.


2018/09/29

Хятад дахь шашны хяхалт хавчлагын он тоолол “Хэн түүнийг замын төгсгөл рүү түлхэв” баримтат кино



(Монгол хэлээр) Хятад дахь шашны хяхалт хавчлагын он тоолол “Хэн түүнийг замын төгсгөл рүү түлхэв” баримтат кино

1949 онд Хятадын төрийн эрхэнд гарснаасаа хойш Хятадын Коммунист Нам (ХКН) шашин шүтлэгийг зогсолтгүй хяхан хавчиж ирсэн юм. Тэд Христэд итгэгчдийг улайран баривчилж, амийг нь хөнөөж, Хятадад үйл ажиллагаа явуулж буй номлогчдыг нутгаасаа хөөж, эрхэнд нь халдан, тоо томшгүй олон Библийг хураан авч шатаан, чуулганы барилгуудыг битүүмжилж нураан, гэр чуулгануудыг тэр аяар нь устгахаар оролдож иржээ. Энэхүү баримтат кино нь, Бурханд итгэж, үүргээ биелүүлснийхээ төлөө ХКН-ын цагдаа нарт баривчлагдаж, бүх төрлийн хүнлэг бус эрүү шүүлтэд өртөн, эцэст нь засан хүмүүжүүлэх газарт амиа хорлосон, эх газрын Хятад дахь Христэд итгэгч Гао Юфэний тухай өгүүлнэ. Энэ кино нь, ХКН-ын ёрын муу дэглэм дор баривчлагдсаныхаа дараа Христэд итгэгчдийн туулдаг жигшүүрт хүчирхийлэл, хүнлэг бус хавчлагыг үнэн бодитой дүрсэлсэн бөгөөд Бурханыг үзэн ядаж, Христэд итгэгчдийг хөнөөдөг ХКН-ын чөтгөрийн мөн чанарыг илчилнэ.

2018/09/26

Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна



Амийн зам нь хэн дуртай нь эзэмшиж эсвэл хэн бүхний хялбархан олж авч болдог зүйл биш. Учир нь амь зөвхөн Бурханаас ирэх боломжтой, өөрөөр хэлбэл, зөвхөн Бурхан Өөрөө амийн мөн чанарыг эзэмших ба Бурханд л амийн зам бий, иймд Бурхан л амийн эх сурвалж, амийн амьд усны тасалдалгүй урсах эх ундарга юм. Бурхан ертөнцийг бүтээснээсээ хойш амийн амин чанартай холбоотой, хүнд амь авчрах их ажил хийсэн, түүнчлэн Бурхан Өөрөө мөнхийн амь, Бурхан Өөрөө хүнийг амилуулах зам учраас хүнд амь өгөхийн тулд асар их төлөөс төлсөн.

2018/09/25

Христийн сүмийн магтан дуу “Бие махбодтой болсон Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин рүү хөтөлдөг”



Христийн сүмийн магтан дуу “Бие махбодтой болсон Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин рүү хөтөлдөг” Бие махбодтой Бурхан “Зөвхөн Еховагийн нуруу хүн төрөлхтөнд харагдах” эрин үеийг төгсгөнө. Тодорхойгүй Бурханд итгэх хүн төрөлхтний итгэлийн эринийг төгсгөдөг. Ялангуяа сүүлчийн бие махбодтой Бурханы ажил Бүх хүн төрөлхтнийг илүү бодит, жинхэнэ, таатай эрин үе рүү аваачдаг. Тэр хууль, сургаалын эрин үеийг төгсгөөд, Хүнд жинхэнэ, энгийн, зөвт, ариун Бурханыг, Удирдлагын төлөвлөгөөг нээдэг Бурханыг харуулдаг. Тэр хүн төрөлхтний нууц, хүрэх газрыг илчилдэг. Тэр хүн төрөлхтнийг бүтээсэн ба удирдлагын ажлыг дуусгадаг. Тэр хүнээс хэдэн мянган жилийн турш нуугдсан Бурханыг илчилсэн. Тэр тодорхойгүй эрин үеийг бүрэн төгсгөдөг. Бүх хүн төрөлхтөн Бурханы царайг хайхыг хүссэн ч чадаагүй эрин үеийг Тэр төгсгөдөг. Бүх хүн төрөлхтөн бүгдээрээ Сатанд үйлчилдэг эрин үеийг Тэр төгсгөж, цоо шинэ эрин рүү тэднийг хөтөлдөг. Энэ бүхэн нь Бурханы Сүнсний оронд, Бурханы Сүнсний оронд бие махбодтой Бурханы ажлын үр дүн билээ. “Үг нь махбодоор илэрсэн” номоос





Христийн магтан дуу “Хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулагтун” Lyrics

Христийн  магтан дуу  “Хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулагтун” (Lyrics) Бурхан бүх үндэстэн ястангууд, бүх улс орон, мөн бүхий...