Эцсийн өдрүүдийн ажил нь бүгдийг төрлөөр нь салгаж, Бурханы удирдлагын төлөвлөгөөг дуусгахын төлөө юм, учир нь хугацаа ойртож, Бурханы өдрүүд ирсэн. Бурхан Өөртөө эцсийг хүртэл үнэнч байсан бүх хүмүүсийг буюу Түүний хаанчлалд орсон хүмүүсийг Бурханы Өөрийн эрин үе рүү авч орно. Гэвч Бурханы Өөрийн эрин үе ирэх хүртэл Бурханы хийх ажил бол хүний хийсэн үйлийг ажиглах биш, хүний амьдралын талаар асуух биш харин түүний тэрслүү байдлыг шүүх явдал юм, учир нь Бурхан Түүний сэнтийн өмнө ирэх хүн бүрийг ариусгах болно. Өнөөдрийг хүртэл Бурханы алхмыг дагасан хүмүүс нь Бурханы сэнтийн өмнө очсон хүмүүс бөгөөд иймээс эцсийн үе шатандаа байгаа Бурханы ажлыг хүлээн авдаг хүн нэг бүр нь Бурханы ариусгалтын бай юм. Өөрөөр хэлбэл эцсийн үе шатандаа байгаа Бурханы ажлыг хүлээж авдаг хүн бүхэн нь Бурханы шүүлтийн бай билээ.
Tийм учраас Төгс Хүчит Бурханы Чуулганы сонгогдсон бүх хүмүүс Төгс Хүчит Бурханд залбирч, Түүнийг дагаж, Түүнд дуулгавартай байж, шүтэн мөргөдөг.
Showing posts with label есүс христ. Show all posts
Showing posts with label есүс христ. Show all posts
2019/05/01
2019/04/25
Эзэн Есүс, эргэн ирэх болно гэдгээ хэлсэн, тэгвэл Тэр ямар байдлаар ирэх вэ?
Бурханаас ирсэн хариулт:
Хэдэн мянган жилийн туршид хүн Аврагчийн ирэхийг нүдээр харж чадах юмсан хэмээн эгээрэн хүссэн. Түүнийг мянга мянган жилийн турш мөрөөдөн халаглан хүссэн хүмүүсийн дунд Аврагч Есүс биеэрээ цагаан үүлэн дээр залран биечлэн бууж ирэхийг хүн харахыг хүссэн. Аврагч эргэн ирж, хүмүүстэй дахин нэгдэхийг өөрөөр хэлбэл Аврагч Есүс яваад хэдэн мянган жилийн туршид хол байсан тэр хүмүүс рүүгээ буцаж ирэхийг хүн хүсэн хүлээсэн. Иудейчүүдийн дунд хийсэн золин аврах ажлаа Тэр дахин нэг удаа хэрэгжүүлж, хүнд энэрэнгүй, элэгсэг хандаж, хүний нүглийг уучилж, хүний нүглийг үүрч, тэр ч бүү хэл хүний бүх гэм бурууг үүрч, хүнийг нүглээс гэтэлгэх болно хэмээн хүн найддаг. Тэд Аврагч Есүсийг өмнөхтэйгөө адил буюу сэтгэл татам, нөхөрсөг, эрхэм бөгөөд хэзээ ч хүнд хилэгнэдэггүй, хэзээ ч хүнийг зэмлэдэггүй Аврагч байгаасай гэж хүсэн хүлээдэг. Энэ Аврагч нь хүний бүх нүглийг уучилж, үүрч, бүр дахин нэг удаа хүний төлөө загалмай дээр нас эцэслэдэг. Есүсийг явснаас хойш Түүнийг дагаж байсан шавь нар болоод Түүний нэрийн ачаар аврагдсан ариун хүмүүс бүгд цөхрөлтгүйгээр Түүнийг мөрөөдөж, Түүнийг хүлээсээр байгаа. Нигүүлслийн эрин үед Есүс Христийн нигүүлслээр аврагдсан бүх хүмүүс Есүс Христ цагаан үүлэн дээр суун ирж, хүмүүсийн дунд үзэгдэх эцсийн өдрүүдэд болох тэрхүү баярт өдрийг хүлээсээр байна. Мэдээж энэ нь мөн өнөөдөр Аврагч Есүсийн нэрийг хүлээн зөвшөөрч байгаа тэр бүх хүмүүсийн хамтын хүсэл юм. Орчлон ертөнц даяар Аврагч Есүсийн авралыг мэддэг бүх хүмүүс газар дэлхий дээр байхдаа “Би яг л явсан шигээ ирнэ” гэж хэлсэн үгээ биелүүлэхээр Есүс Христийн гэнэт ирэхийг нь эгээрэн хүсэж байна. Цовдлогдож, амилсныхаа дараа Есүс цагаан үүлэн дээр тэнгэр өөд буцан явж, Хамгийн Дээд Нэгэний баруун талд Өөрийн байрыг эзэлсэн гэж хүн итгэдэг. Үүний адилаар, Түүнийг хэдэн мянган жилийн турш эгээрэн хүссэн хүмүүсийн дунд Есүс дахин цагаан үүлэн дээр (энэ үүл нь Есүс тэнгэрт буцахдаа хөлөглөсөн үүлийг хэлж байна) суун бууж ирэх ба Тэр Иудейчүүдын дүр төрх болон хувцастай байна гэж хүн төсөөлдөг. Хүнд харагдсаныхаа дараа Тэр тэдэнд хоол хайрлаж, тэдний төлөө амийн ус ундруулах ба тэгээд хүмүүсийн дунд хайр, нигүүлслээр дүүрэн, амьд бодитойгоор амьдрах болно.
2019/04/20
Чи Есүсийн сүнслэг биеийг олж харах үед Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно
Чи Есүсийг харахыг хүсэж байна уу? Чи Есүстэй хамт амьдрахыг хүсэж байна уу? Чи Есүсийн хэлсэн үгийг сонсохыг хүсэж байна уу? Хэрэв тийм бол чи Есүсийг эргэн ирвэл хэрхэн угтах вэ? Чи бүрэн бэлтгэсэн үү? Чи Есүсийг эргэн ирвэл ямар байдлаар угтах вэ? Миний бодлоор Есүсийг дагадаг ах эгч нар Түүнийг сайхан угтаж авах болно. Харин Есүсийг буцаж ирэхэд чи Түүнийг үнэхээр мэдэж чадах эсэхээ та нар бодож үзсэн үү? Түүний хэлсэн бүх зүйлийг та нар үнэхээр ойлгох уу? Та нар Түүний хийсэн бүх ажлыг ямар ч болзолгүйгээр үнэхээр хүлээн зөвшөөрөх үү? Библийг уншсан бүх хүмүүс Есүсийн буцан ирэхийг мэдэх ба Библийг уншсан бүх хүмүүс Түүнийг ирэхийг хүлээж байгаа. Та нар Түүнийг ирэх мөчийг бүрэн тооцоолсон, та нарын үнэнч сэтгэл магтууштай, итгэл үнэмшил чинь үнэхээр атаархмаар гэвч та нар ноцтой алдаа гаргаснаа ухаарсан уу? Есүс ямар байдалтай ирэх вэ? Есүсийг цагаан үүлэн дундаас ирнэ гэдэгт та нар итгэдэг, гэхдээ Би та нараас ийнхүү асууна: Цагаан үүл нь ямар утгатай вэ? Есүсийг буцаж ирэхийг хүлээж буй Түүний олон дагагчдаас хэн дээр Есүс ирэх вэ? Есүс хамгийн түрүүнд ирэх хүн нь чи бол бусад нь үүнийг тун шударга бус гэж харахгүй гэж үү? Та нарыг Есүсийн төлөөх чин сэтгэлтэй, үнэнч гэдгийг Би мэдэж байна. Гэхдээ та нар Есүстэй уулзаж байсан уу? Та нар Түүний зан чанарыг мэдэх үү? Та нар Түүнтэй цуг амьдарч байсан уу? Та нар Түүний талаар хэр их ойлгодог вэ? Зарим нь, эдгээр үг тэднийг эвгүй хүнд байдалд оруулж байна гэж хэлэх байх. Тэд “Би Библийг хуудас хуудсаар нь олон дахин уншсан” гэж хэлэх байх. Би яаж Есүсийг ойлгохгүй байх юм бэ? Есүсийн зан чанар байтугай—Түүний дуртай хувцасны өнгийг хүртэл би мэднэ. Та намайг Түүнийг ойлгодоггүй гэж хэлэх нь намайг басамжилж байгаа хэрэг биш үү гэх байх. Гэхдээ чамайг энэ асуудлуудын талаар маргах хэрэггүй гэж Би зөвлөе. Чи тайвшраад дараах асуултуудын талаар нөхөрлөсөн нь дээр: Нэгдүгээрт, чи бодит байдал гэж юу болохыг болон онол гэж юу болохыг мэдэх үү? Хоёрдугаарт, чи үзэл гэж юу болохыг болон үнэн гэж юу болохыг мэдэх үү? Гуравдугаарт чи төсөөлөл юу болохыг болон бодит зүйл гэж юу болохыг мэдэх үү?
Subscribe to:
Posts (Atom)
Христийн магтан дуу “Хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулагтун” Lyrics
Христийн магтан дуу “Хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулагтун” (Lyrics) Бурхан бүх үндэстэн ястангууд, бүх улс орон, мөн бүхий...
-
Magtan duu 2019 MV “Хүний төлөөх Бурханы хайр хэчнээн чухал вэ” solongos duu (Lyrics) 1 Бурханы Адамд тушаал өгч байгаа Библи дээр...
-
Христийн магтан дуу “Хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулагтун” (Lyrics) Бурхан бүх үндэстэн ястангууд, бүх улс орон, мөн бүхий...
-
Нэгэн өдөр би нэг үлгэр харав. Нүхнээсээ гарч ирээд, хулгана урхидахын тулд хулганын хавханд хүмүүсийн албаар тавьсан үмх махыг олсон нэг х...
