Showing posts with label Христийн. Show all posts
Showing posts with label Христийн. Show all posts

2019/10/31

“Ялалтын Дуу” киноны хэсэг: Эзэн эргэж ирэхдээ хэрхэн илэрч, ажлаа хийх вэ? (Монгол хэлээр)


Христийн сүммйн кино “Ялалтын Дуу” киноны хэсэг: Эзэн эргэж ирэхдээ хэрхэн илэрч, ажлаа хийх вэ? (Монгол хэлээр)
Эцсийн өдрүүдийн үеэрх агуу гамшгийг ёрлосон дөрвөн цуст сар гарч, тэнгэр дэх одод хачирхалтайгаар харагдсан; агуу гамшиг ойртож байгаа ба Эзэнд итгэдэг олон хүн Түүний хоёр дахь ирэлтийг буюу Тэр аль хэдийн эргэн ирснийг мэдэрч байна. Хүн бүхэн Эзэний хоёр дахь ирэлтийг догдлон хүлээж байх зуур бид дараах асуултуудын талаар бодсон байх: Эзэн эцсийн өдрүүдэд эргэн ирэхдээ хүнд яаж харагдах бол? Эзэн эргэн ирэхдээ ямар ажил хийх вэ? Илчлэлийн Ном дахь агуу цагаан сэнтийн шүүлтийн тухай зөгнөл яг яаж биелэх юм бол? Энэхүү богино видео танд эдгээр асуултын хариуг өгөх болно!

2019/10/22

Христийн сүммйн кино“Ялалтын Дуу”киноны хэсэг:орчин үеийн Фарисайчуудыг яаж таних вэ?(Монгол хэлээр)


Христийн сүммйн кино“Ялалтын Дуу”киноны хэсэг:орчин үеийн Фарисайчуудыг яаж таних вэ?(Монгол хэлээр)
Эзэн Есүс ажлаа хийхээр ирэхэд, шашны ертөнцийн удирдагчид Түүнийг гүтгэж, ялласан ба эцэст нь тэд Ромын засгийн газартай нэгдэн Түүнийг загалмайд цовдолсон билээ. Төгс Хүчит Бурханыг эсэргүүцэж байгаа өнөөгийн шашны ертөнцийнхний нүгэлт үйлдэл, тухайн үед Эзэн Есүсийг эсэргүүцсэн Иудейчуудийн аймшигт үг, үйлдэлтэй адил байгаа юм. Яагаад тэр вэ? Тэдний Бурханыг эсэргүүцдэгийн үндсэн шалтгааныг та мэдэх үү? Та тэдний мөн чанарыг ойлгохыг хүсэж байна уу? Тийм бол энэхүү хэсгийг үзнэ үү!

2019/04/25

Эзэн Есүс, эргэн ирэх болно гэдгээ хэлсэн, тэгвэл Тэр ямар байдлаар ирэх вэ?



Бурханаас ирсэн хариулт:

Хэдэн мянган жилийн туршид хүн Аврагчийн ирэхийг нүдээр харж чадах юмсан хэмээн эгээрэн хүссэн. Түүнийг мянга мянган жилийн турш мөрөөдөн халаглан хүссэн хүмүүсийн дунд Аврагч Есүс биеэрээ цагаан үүлэн дээр залран биечлэн бууж ирэхийг хүн харахыг хүссэн. Аврагч эргэн ирж, хүмүүстэй дахин нэгдэхийг өөрөөр хэлбэл Аврагч Есүс яваад хэдэн мянган жилийн туршид хол байсан тэр хүмүүс рүүгээ буцаж ирэхийг хүн хүсэн хүлээсэн. Иудейчүүдийн дунд хийсэн золин аврах ажлаа Тэр дахин нэг удаа хэрэгжүүлж, хүнд энэрэнгүй, элэгсэг хандаж, хүний нүглийг уучилж, хүний нүглийг үүрч, тэр ч бүү хэл хүний бүх гэм бурууг үүрч, хүнийг нүглээс гэтэлгэх болно хэмээн хүн найддаг. Тэд Аврагч Есүсийг өмнөхтэйгөө адил буюу сэтгэл татам, нөхөрсөг, эрхэм бөгөөд хэзээ ч хүнд хилэгнэдэггүй, хэзээ ч хүнийг зэмлэдэггүй Аврагч байгаасай гэж хүсэн хүлээдэг. Энэ Аврагч нь хүний бүх нүглийг уучилж, үүрч, бүр дахин нэг удаа хүний төлөө загалмай дээр нас эцэслэдэг. Есүсийг явснаас хойш Түүнийг дагаж байсан шавь нар болоод Түүний нэрийн ачаар аврагдсан ариун хүмүүс бүгд цөхрөлтгүйгээр Түүнийг мөрөөдөж, Түүнийг хүлээсээр байгаа. Нигүүлслийн эрин үед Есүс Христийн нигүүлслээр аврагдсан бүх хүмүүс Есүс Христ цагаан үүлэн дээр суун ирж, хүмүүсийн дунд үзэгдэх эцсийн өдрүүдэд болох тэрхүү баярт өдрийг хүлээсээр байна. Мэдээж энэ нь мөн өнөөдөр Аврагч Есүсийн нэрийг хүлээн зөвшөөрч байгаа тэр бүх хүмүүсийн хамтын хүсэл юм. Орчлон ертөнц даяар Аврагч Есүсийн авралыг мэддэг бүх хүмүүс газар дэлхий дээр байхдаа “Би яг л явсан шигээ ирнэ” гэж хэлсэн үгээ биелүүлэхээр Есүс Христийн гэнэт ирэхийг нь эгээрэн хүсэж байна. Цовдлогдож, амилсныхаа дараа Есүс цагаан үүлэн дээр тэнгэр өөд буцан явж, Хамгийн Дээд Нэгэний баруун талд Өөрийн байрыг эзэлсэн гэж хүн итгэдэг. Үүний адилаар, Түүнийг хэдэн мянган жилийн турш эгээрэн хүссэн хүмүүсийн дунд Есүс дахин цагаан үүлэн дээр (энэ үүл нь Есүс тэнгэрт буцахдаа хөлөглөсөн үүлийг хэлж байна) суун бууж ирэх ба Тэр Иудейчүүдын дүр төрх болон хувцастай байна гэж хүн төсөөлдөг. Хүнд харагдсаныхаа дараа Тэр тэдэнд хоол хайрлаж, тэдний төлөө амийн ус ундруулах ба тэгээд хүмүүсийн дунд хайр, нигүүлслээр дүүрэн, амьд бодитойгоор амьдрах болно.

2019/04/05

Христийн чуулганы кино “Шударга зан хэзээ ч буруутдаггүй” Үнэнч хүн байх нь үнэхээр аз жаргалтай



Христийн чуулганы кино “Шударга зан хэзээ ч буруутдаггүй” Үнэнч хүн байх нь үнэхээр аз жаргалтай (Монгол хэлээр)
Ван Шинью нөхөртэйгөө хамт хувцасны дэлгүүр ажиллуулдаг бөгөөд эхэндээ шулуун шударга байдал, мөс чанартайгаар дэлгүүрээ ажиллуулах гэж хичээсэн ч төдий л их мөнгө ололгүй, аж амьдрал нь маш хэцүү байлаа. Харин бизнес хийхдээ худал хэлж, хуурч мэхлэхэд түшиглэдэг бизнес эрхлэгчид байр, машин авч, хангалуун амьдралаар амьдарч байгааг хараад, тэд ард хоцрохгүй гэж шийдэв. Тэр хоёр бусдыгаа дуурайн нийгмийн чиг хандлагыг дагаж, худал хуурмаг, заль мэхээр бизнес хийж эхэллээ. Хэдэн жилийн дараа тэд бага зэрэг мөнгө олсон ч, мөс чанар нь үргэлж түгшиж, зүрх сэтгэлд нь хоосон санагдаж байв. Дараа нь тэр хоёр Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг хүлээн зөвшөөрч, Бурханы үгийг уншин, улмаар Бурхан үнэнч хүмүүст дуртай, харин зальхай хүмүүсийг жигшдэг болохыг олж мэдэн, үнэнч хүмүүс Бурханы ерөөлийг хүлээн авдаг болохыг ойлгожээ. Гэсэн хэдий ч тэд бас ертөнц дэх ёрын муу, хар бараан байдлыг хараад, шулуун шударга байдлаар бизнес хийгээд мөнгө олж чадахгүй байх вий, тэр бүү хэл мөнгөө алдах вий гэж санаа зовсон тул худал хуурмаг, заль мэх ашиглан үйлчлүүлэгчдээ хуурсан хэвээр байсан ч, ингэснийх нь төлөө Бурхан тэднийг үзэн ядна гэдгийг мэдэж байв... Хэд хэдэн удаагийн бэрхшээл, бүтэлгүйтлийн дараа тэр хоёр эцэст нь Бурханы үгийн дагуу үнэнч хүмүүс байхаар шийдэж, Бурханы ерөөлийг хүлээн аваад гайхширна. Тэдний бизнес дэгжин дээшлээд зогсохгүй, тэд ч үнэнч хүмүүс байхын амар амгалан, аюулгүй байдлыг эдлэх болжээ.

2019/03/22

Цор ганц Бурхан Өөрөө VII (Дөрөвдүгээр хэсэг)



Дөрөвдүгээр хэсэг

Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж (I)

Бид эдгээрийг ярьсан нь ямар зорилготой вэ? Бурхан бүхнийг бүтээсний цаадах зүй тогтлыг хүмүүсээр судлуулах зорилготой гэж үү? Аль эсвэл, хүмүүсийг одон орон юм уу газар зүйд сонирхолтой болгох зорилготой гэж үү? (Үгүй.) Тэгвэл ямар зорилготой гэж? Хүмүүст Бурханы үйл хэргийг ойлгуулах зорилготой. Бурханы үйлдлүүдээс хүмүүс, Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж мөн гэдгийг нотолж, баталж чадна. Хэрвээ чи энэ зүйлийг ойлгож чадвал өөрийн зүрх сэтгэл дэх Бурханы байр суурийг үнэхээр баталж, Бурхан бол тэнгэр, газар, бүх зүйлийг Бүтээсэн цор ганц Бурхан Өөрөө мөн гэдгийг баталж чадна. Тэгэхээр бүх зүйлийн зүй тогтлыг ойлгож, Бурханы үйл хэргийг мэдэх нь Бурханы талаарх ойлголтод чинь ашиг тустай юу? (Тийм.) Хэр ашиг тустай вэ? Нэгдүгээрт, Бурханы энэ үйл хэргийг ойлгох үедээ чи одон орон ба газар зүйг сонирхсон хэвээр байна гэж үү? Чи Бурхан бүхнийг Бүтээсэн гэдэгт эргэлзэж, тээнэгэлзсэн зүрх сэтгэлтэй байсаар байна гэж үү? Чи судлах хандлагатай байж, Бурхан бол бүхний Бүтээгч мөн гэдэгт эргэлзсээр байх уу? (Үгүй.) Чи Бурхан бүхнийг бүтээсэн гэдгийг баталж, цаашлаад Бурхан бүхнийг бүтээсэн зарим зүй тогтлыг мэдэх чадвартай болсны дараа Бурхан бүхнийг хангадаг гэдэгт үнэн зүрхнээсээ итгэх үү? (Тийм.) “Хангах” гэдгийг ямар нэгэн утгатай хэлж байна уу, эсвэл онцгой нөхцөл байдалд хэлж байна уу? Бурхан бүхнийг хангах гэдэг нь маш өргөн утга учир болон цар хүрээнд хэлсэн юм. Бурхан хүмүүсийн өдөр тутмын хоол ундыг л хангадаг юм биш, харин хүмүүсийн хардаг болон харж чаддаггүй зүйлийг бүгдийг нь оролцуулаад хэрэгтэй бүхнээр нь хүн төрөлхтнийг хангадаг. Бурхан хүн төрөлхтөнд хэрэгтэй амьдрах орчныг тогтоон барьж, удирдаж, захирдаг. Ѳөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн ямар улиралд ямар орчин хэрэгтэй байна, Бурхан түүнийг бэлдсэн байдаг. Хүн төрөлхтөн оршин тогтноход ямар уур амьсгал, дулааны хэм хэрэгтэй байна, тэр бүхэн Бурханы хяналтад байдаг бөгөөд энэ зүй тогтлын аль нь ч өөрөө бий болдоггүй, санаандгүй үүсдэггүй; тэдгээр нь Бурханы захиралт ба үйл хэргийн үр дүн юм. Бурхан Өөрөө энэ бүх зүй тогтлын эх сурвалж бөгөөд бүх зүйлийн амийн эх сурвалж билээ. Чи үүнд итгэдэг ч бай, үгүй ч бай, үүнийг хардаг ч бай, үгүй ч бай, ойлгодог ч бай, үгүй ч бай, энэ бол маргашгүй баттай үнэн мөн.

2019/03/17

Магтан дууны бүжиг 2019 “Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүс бол бүгд үнэнч хүмүүс юм”


Магтан дууны бүжиг 2019 “Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүс бол бүгд үнэнч хүмүүс юм” Гэнэн цайлган хүүхэд шиг ариун бөгөөд үнэнч, гэгээлэг, бас идэр залуу амин чанараар дүүрэн, тэд яг л дэлхийд ирсэн тэнгэрэлч шиг. Заль мэхгүй, зөвхөн чин үнэнч сэтгэлтэй,тэд хүндтэй. Тэд зүрх сэтгэлээ Бурханд өгч,Түүний итгэлийг олдог. Тэд бол Бурханы хайрладаг үнэнч хүмүүс. Өдөр бүрийг Бурханы үгээр замчлуулдаг бид ерөөлтэй, бас Ариун Сүнс биднийг чиглүүлдэг. Бурханы нягт шинжилгээг хүлээн зөвшөөрч,бид Түүний өмнө амьдардаг.

2019/03/09

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Бурхан бол бүх бүтээлийн Эзэн”



Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Бурхан бол бүх бүтээлийн Эзэн”
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Үнэндээ, Бурхан бол бүх зүйлийн Эзэн билээ. Тэр бол бүх бүтээлийн Бурхан юм. Тэр зөвхөн Израильчуудын Бурхан биш бөгөөд зөвхөн Иудейчүүдийн Бурхан биш; Тэр бол бүх бүтээлийн Бурхан. …… Түүний анхны ажил Израилийн цар хүрээн дотор Иудейд хийгдсэн; Тэр эрин үеийг эхлүүлэх ямар ч ажлыг Харь үндэстнүүдэд хийгээгүй. Түүний ажлын эцсийн үе шат нь зөвхөн Харь үндэстнүүдийн хүмүүс дунд хэрэгжээд зогсохгүй; үүнээс ч илүүтэйгээр энэ нь тэрхүү хараагдсан хүмүүсийн дунд хэрэгждэг. Энэ зүйл бол Сатаныг хамгийн их гутаан доромжлох чадвартай нотолгоо юм; тиймээс Бурхан орчлон ертөнц дээрх бүх бүтээлийн Бурхан “болдог” ба бүх зүйлийн Эзэн, амьтай бүхний шүтэн мөргөх бай болдог. ”

2019/02/11

Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II” Нэгдүгээр хэсгийн үргэлжлэл



Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II” Нэгдүгээр хэсгийн үргэлжлэл
Энэ видео доторх Бурханы үгийг “Үг нь махбодоор илэрсэн” номоос авсан. Үүнд,
“Бурханы удирдлагын ажил болон хүн төрөлхтнийг аврах ажил нь Абрахам Исаакийг тахил болгосноор эхэлдэг
Бурхан хүнийг тэнэг байсан ч тоохгүй—Тэр хүнээс үнэнч байхыг л гуйдаг Хүн дуулгавартай, чин сэтгэлтэй байж гэмээнэ Бурханы ерөөлийг олж авдаг
Бурханыг мэддэг болон Түүнийг гэрчлэх чадвартай хүмүүсийг олж авах нь Бурханы хувиршгүй хүсэл юм ” гэх агуулгуудыг багтаана.


2019/02/10

God Himself, the Unique X



God Is the Source of Life for All Things (IV) Part One

Today, we are communing a special topic. For each and every one of you, there are only two main things that you need to know, experience and understand—and what are these two things? The first is people’s personal entry into life, and the second relates to knowing God. Today I give you a choice: Choose one. Would you like to hear about a topic that relates to people’s personal life experience, or would you like to hear one about knowing God Himself? And why do I give you such a choice? Because, today, I have in mind to commune some new things to you about knowing God. But, irrespective, I’ll first let you choose between the two things that I just spoke of. (I choose the one about knowing God.) (We think that communing the knowledge of God is better, too.) Do you think what we’ve been communing recently about knowing God is attainable? (When God held the first communion, we didn’t feel it was. After that, God held several more communions, and when we went back over the first communion, in the environments created by God, the brothers and sisters paid attention to experiencing in this area.) It’s fair to say that it is beyond most people’s reach. You might not be convinced by these words. Why do I say this? Because when you were listening to what I was saying before,

2019/02/06

Бурханы хайр зүрх сэтгэлийг минь дулаацуулдаг“Миний гэр хаана байна вэ”MV(Сэтгэл догдлом дуу хөгжим)


Бурханы хайр зүрх сэтгэлийг минь дулаацуулдаг“Миний гэр хаана байна вэ”MV(Сэтгэл догдлом дуу хөгжим) Жижигхэн бийр цаасаа аваад, би жижигхэн байшин зурлаа, Ээж минь байшин дотор нь байна, аав маань ч бас байна. Эгч бид хоёр наранд гарч тоглон, Нар бидэн дээр гэрэлтэж байна, бид дулаан уур амьсгалаар дүүрэн байна. Ээж инээмсэглэж байна, аав маань ч бас инээж байна. Эгч бид хоёр инээж байна, бүгд л инээж байна. Энэ бол миний гэр бүл, цаасан дээр зурагдсан байгаа нь. Энэ бол миний мөрөөдөл, энэ бүгд миний мөрөөдөл.

2019/01/28

“Бүхнийг Захирагч Нэгэн” Христийн баримтат киноны трейлер | Хууль гаргасан нь (Монгол хэлээр)



“Бүхнийг Захирагч Нэгэн” Христийн баримтат киноны трейлер | Хууль гаргасан нь (Монгол хэлээр)
Израильчуудад зориулж Ехова Бурханы гаргасан тушаал болон хуулиуд нь хүний хуулинд гүнзгий нөлөө үзүүлээд зогсохгүй мөн хүний нийгэм дэх ёс суртахууны соёл иргэншил болон ардчилсан байгууллагуудын үүсэл, бүрдэлд шийдвэрлэх чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Бүхнийг Захирагч Нэгэн хэмээх Христийн хөгжимт баримтат кино тун удалгүй түүхэн үнэнийг үзүүлэх болно!

2019/01/18

Христийн сүммйн кино “Ялалтын Дуу” киноны хэсэг: ялагчид яаж бий болдог вэ? (Монгол хэлээр)



Христийн сүммйн кино “Ялалтын Дуу” киноны хэсэг: ялагчид яаж бий болдог вэ? (Монгол хэлээр)
Илчлэлийн Номд зөгнөсөн 144,000 ялагчдыг бүтээх явдлын цаадах түүхийг та мэдэх үү? Хятадын Коммунист Намд, Бурханы сонгосон хүмүүсийг улайран дарж, дарангуйлж, хавчихыг Бурхан зөвшөөрч байгаагийн учрыг та мэдэх үү? Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн, “Бурханы ялагч гэж нэрлэдэг хүмүүс нь Сатаны нөлөө болон Сатаны бүслэлт дор, өөрөөр хэлбэл харанхуйн хүчний дотор байх үедээ ч гэрчлэлд зогсож, өөрсдийн итгэлээ хадгалж, Бурханд өөрсдийгөө зориулдаг хүмүүс юм. Хэрэв чи юу ч болж байсан бай цэвэр ариун зүрх сэтгэл болон Бурханыг хайрлах жинхэнэ хайраа хадгалж үлдэж чадвал Бурханы өмнө гэрчлэлд зогсох бөгөөд үүнийг Бурханы нэрлээд байгаа ялагч гэнэ” ( “Үг нь махбодоор илэрсэн” номоос).Хятадын Коммунист Намын улайрсан дарангуйлал, харгис хавчлагаар дамжуулан Бурхан Өөрийнхөө үгээр ялагчдыг бүрэн, төгс болгож байгаа юм. Тэд бас Христтэй хамт Түүний хаанчлалд зовдог бүлэг хүмүүс юм.

2018/12/23

Бурханы оршдог махан биеийн мөн чанар (Нэгдүгээр хэсэг)



Эхний бие махбодтой болсон Бурхан газар дээр гучин гурван жил хагас амьдарсан боловч тэдгээр жилийн зөвхөн гурван жил хагаст л Тэр Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэсэн. Тэр ажиллаж байх үедээ болон Өөрийн ажлыг эхлэхээс өмнө аль алинд нь хэвийн хүн чанарыг эзэмшиж байсан юм. Тэр Өөрийн энгийн хүн чанартаа гучин гурван жил хагас амьдарсан. Сүүлийн гурван жил хагасын туршид Тэр Өөрийгөө бие махбодтой болсон Бурхан гэдгийг илчилсэн. Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхлэхээсээ өмнө Тэр Өөрийн бурханлаг чанарыг харуулалгүй, жирийн, хэвийн хүн чанартайгаар гарч ирсэн ба албан ёсоор Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхэлсний дараа л Түүний бурханлаг чанар илэрхийлэгдсэн.

2018/12/15

Христийн сүмийн шинэ магтан дуу “Хүн Өөрийг нь мэдэж, ойлгож чадна гэж Бурхан найддаг”


Христийн сүмийн шинэ магтан дуу “Хүн Өөрийг нь мэдэж, ойлгож чадна гэж Бурхан найддаг” Хүн төрөлхтөнд анх хүрснээсээ хойш Бурхан Өөрийн мөн чанар, Тэр юу болох, Түүнд юу байгааг зогсолтгүй илчилсээр ирсэн. Эрин үеүдийн туршид хүмүүс харж, ойлгосон эсэх нь хамаагүй, Бурхан зан чанар ба мөн чанараа харуулахаар ярьж бас ажилладаг. Тэр хэзээ ч далдалж, нуугдахгүйгээр, юу үлдэлгүйгээр Бурханы мөн чанар ба зан чанарыг, Түүний оршихуй ба эзэмшилийг ажиллаж, хүн төрөлхтөнтэй харилцах зуур нь илчилдэг.

2018/12/07

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар | “Жинхэнэ хүн байх гэдэг нь юу гэсэн үг вэ” | Уран уншлага



Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар | “Жинхэнэ хүн байх гэдэг нь юу гэсэн үг вэ” | Уран уншлага
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Миний бүтээсэн хүмүүс бол Миний дүр болоод Миний алдрыг авсан ариун хүмүүс байсан гэдгийг чи мэдэх ёстой. Тэд Сатанд харьяалагдаж байгаагүй, мөн түүгээр ч гишгэлүүлээгүй, харин Сатаны хорны өчүүхэн төдий ч ул мөрөөс ангид, гагцхүү Миний илэрхийлэл байсан юм. Тиймээс, Би зөвхөн Өөрийн гараар бүтээгдсэн зүйлийг, өөр ямар нэгэн этгээдэд харьяалагддаггүй, Өөрийн хайртай ариун хүмүүсийг л хүсэж байгаагаа Би хүмүүст мэдэгддэг. Цаашлаад, Би тэднийг таалж, Өөрийн алдар суу хэмээн үзэх болно. Гэсэн хэдий ч, Миний хүсэж байгаа зүйл бол Сатанаар завхруулагдсан, өнөөдөр Сатанд харьяалагдаж байгаа, Миний анхдагч бүтээл болох хүн төрөлхтөн биш. Би хүний ертөнцөд оршиж буй Өөрийн алдрыг буцаан авахаар зорьж байгаа учраас, Сатаныг ялсан Өөрийн алдрын баталгаа болгож, хүн төрөлхтний дундах амьд үлдэгчдийг бүрэн байлдан дагуулах болно. Би Өөрийн гэрчлэлийг Өөрийн талстжилт шиг, Өөрийн таашаалын бай шиг авч үзнэ. Энэ нь Миний хүсэл билээ.”

2018/12/05

Сайн мэдээний кино “Зүрх сэтгэлээ чөлөөлөлөх нь” Хүмүүс өөрсдийн хувь заяаг үнэхээр хянадаг уу?



Сайн мэдээний кино “Зүрх сэтгэлээ чөлөөлөлөх нь” Хүмүүс өөрсдийн хувь заяаг үнэхээр хянадаг уу?

Чэн Жи ядуу тариачин гэр бүлд төржээ. “Мэдлэг хувь заяаг чинь өөрчилж чадна”, “Хүний хувь тавилан өөрийнх нь гарт байдаг” гэж сургуульдаа заалгасан нь түүний уриа үг болсон байна. Байнга хичээнгүйлэн ажиллаж байгаа цагт бусдаас илүү байж, амжилт, алдар нэрийг олох болно гэж тэр итгэдэг байлаа. Чэн Жи их сургуулиа төгсөөд гадаад худалдааны чиглэлээр цалин сайтай ажилд оров. Гэвч тэр тухайн нөхцөл байдалдаа сэтгэл ханасангүй. Бусдаас илүү байх гэсэн туйлын хүслээ биелүүлэхийн тулд тэрээр ажлаа орхиж өөрийн худалдааны компанийг байгуулав. Гэвч тааламжтай цаг үе тэгтлээ удаан үргэлжилсэнгүй. Үйл ажиллагаа нь дутагдалтай байсны улмаас үйлчлүүлэгчдийн тоо цөөрч, компанийн ажил хэрэг сулрав. Эцэст нь компани нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болов. Компани нь бизнесээ зогсоосны дараа Чэн Жи бүтэлгүйтлээ хүлээн зөвшөөрөхийг огт хүссэнгүй. Оюун ухаан хийгээд чадвартаа найдан, цөхрөлтгүй зүтгэж байгаа цагт эргэн ирж чадна гэж тэр итгэж байлаа. Дараа нь Чэн Жи дижитал маркетингийн вэбсайт хийж, Интернэт бизнес үүсгэн байгуулав. Хэдэн жил цаг наргүй ажилласны дараа тэр бас л бүтэлгүйтлээ. Уй гашуу хийгээд цөхрөл гутралд Чэн Жи гүнзгий автжээ...

2018/12/04

Христийн сүмийн видео “Эзэн яг яаж ирдэг вэ” Сайн мэдээний хошин яриа


Христийн сүмийн видео “Эзэн яг яаж ирдэг вэ” Сайн мэдээний хошин яриа
Эцсийн өдрүүдэд, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг хүлээж байгаа Христэд итгэгчдийн сэтгэл улам хөөрөн догдолж байгаа ч, Эзэн яг яаж эргэн ирэх вэ? Зарим нь “Эзэн Есүс үүлэн дээр ирнэ” гэцгээдэг. Бусад нь “Түүний эргэн ирэлтийг зөгнөсөн зөгнөлүүд бас ‘Харагтун, Би хулгайч мэт ирнэ’” (Илчлэл 16: 15). “Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно” (Лук 17: 25). “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ” (Матай 25: 6). хэмээдэг гэцгээдэг. Тэр бүгдэд харагдахаар үүлэн дээр ирдэг юм бол, Түүний нууцаар ирж, зовж, гологддогийн нууц болон Түүний эргэн ирэлтийг бусад нь гэрчилнэ гэх үгийг хэрхэн тайлбарлах вэ? Эзэн бидэнд хэрхэн илрэх вэ? Эзэн яг яаж ирдэг вэ хэмээх хөгжөөнт хошин яриа нь энэ асуудлын талаарх бидний эргэлзээг тайлахаар оролдоно.

2018/11/23

Христийн сүмийн шинэ кино “Зүүднээсээ сэрсэн нь” Тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх нууц(Монгол хэлээр)



Христийн сүмийн шинэ кино “Зүүднээсээ сэрсэн нь” Тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх нууц(Монгол хэлээр)
Ю Фан бол Эзэн Есүст итгэдэг бусад олон хүнтэй ижил нэгэн—Эзэн Есүс цовдлуулж байхдаа хүн төрөлхтнийг нүглээс нь хэдийн уучилсан, тэрээр итгэлээрээ дамжуулан зөвтгөгдсөн бөгөөд бүхнийг орхиж, Эзэний төлөө шаргуу ажиллаж байгаа цагт Эзэн Есүсийг эргэн ирэх үед тэнгэрийн хаанчлалд гарцаагүй орох болно гэж тэр боддог. Гэтэл түүний хамтран зүтгэгчид эргэлзэнэ: Бид Эзэнд итгэснээр уучлагдсан бөгөөд золиос гаргаж, Эзэний төлөө өөрсдийгөө зарцуулж чаддаг боловч бид байнга нүгэл үйлдэж, Эзэнийг эсэргүүцдэг. Энэ маягаар бид үнэхээр тэнгэрийн хаанчлалд орж чадах болов уу? ... Ю Фан Төгс Хүчит Бурханы Чуулганы гэрчлэгчидтэй нөхөрлөж, мэтгэлцсэний дараа Эзэний ирэлт болон тэнгэрийн хаанчлалд орох тухай нууцыг ойлгон, эцэст нь өөрийн зүүднээс сэрнэ ...

2018/11/11

Христийн суудлын өмнөх шүүлтийг туулж, амийг хүлээн авсан тухай гэрчлэлүүд (Монгол хэлээр)



“Тэнгэрийн хаанчлалын тухай миний мөрөөдөл” киноны клип: Христийн суудлын өмнөх шүүлтийг туулж, амийг хүлээн авсан тухай гэрчлэлүүд (Монгол хэлээр)
Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлснээр Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг эхлүүлсэн билээ. Агуу цагаан сэнтийн өмнөх шүүлтийн ажл эхлээд байна. Бурханы шүүлт, гэсгээлтийг бид яаж туулдаг вэ? Бурханы шүүлт, гэсгээлтийг туулсны дараа ямар цэвэрлэгээ, өөрчлөлтийг олж авах вэ? Бурханы талаарх ямар жинхэнэ мэдлэгийг сурч болох вэ?


2018/11/09

Христийн чуулганы магтан дуу “Үнэн замыг эрж хайх зарчмууд”



Христийн чуулганы магтан дуу “Үнэн замыг эрж хайх зарчмууд” Ямар үндсэн зарчмууд үнэн замыг заадаг вэ? Сүнс ажиллаж, үнэн илэрхийлэгдэж байгаа эсэхийг хар; хэнийг гэрчилж, юу авчирч байгааг хар. Учир нь Бурханд итгэх нь Бурханы Сүнсэнд итгэхийг хэлдэг. Бие махбодтой Бурханд итгэх итгэл нь Тэр бол Бурханы Сүнсний биелэл гэдэг итгэл юм. Тэр махан бие Бурханы Сүнсээс ирсэн, Тэр бол махбод болсон Үг билээ. Үнэн зам. Үнэн зам. Үнэн зам. Энэ замд үнэн байгаа эсэхийг чи харах ёстой. Үнэн бол энгийн хүний амь зан чанар, хэвийн мэдрэмж, ойлголт, мэргэн ухаан, хүн байх үндсэн мэдлэг. Бүтээлийн цаг үед Бурхан үнэнийг хүнд зориулсан. Зам нь хэвийн амьдралд хөтөлдөг үү? Үнэн нь хэвийн хүн чанарыг шаарддаг уу? Энэ нь бодитой, цагаа олсон уу? Энэ замд үнэн байвал, хүний туршлага бодитой, хүн чанар, мэдрэмж нь бүрэн, Сүнслэг амьдрал, махан биеийн амьдрал нь эмх цэгцтэй, сэтгэл хөдлөл нь хэвийн байна. Үнэн зам. Үнэн зам. Үнэн зам. Үнэн замыг таних бас нэгэн дүрэм бий. Бурханы тухай мэдлэгээ, өсгөхөд энэ зам хүнд тусалдаг уу? Үнэн нь хүний зүрхэнд Бурханыг гэх хайрыг өдөөж, хүнийг Түүн рүү ойртуулах болно. Үнэн нь бодит байдлыг авчирч, амийн хангалтыг өгдөг. Эдгээр зарчмыг олж, үнэн замыг олоорой, Үнэн зам. Үнэн зам. Үнэн зам. “Үг нь махбодоор илэрсэн” номоос

Христийн магтан дуу “Хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулагтун” Lyrics

Христийн  магтан дуу  “Хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулагтун” (Lyrics) Бурхан бүх үндэстэн ястангууд, бүх улс орон, мөн бүхий...