Showing posts with label Төгс Хүчит Бурханы үг |. Show all posts
Showing posts with label Төгс Хүчит Бурханы үг |. Show all posts

2019/03/18

Цор ганц Бурхан Өөрөө VII (Нэгдүгээр хэсэг)



Нэгдүгээр хэсэг

Бурханы эрх мэдэл, Бурханы зөвт зан чанар, Бурханы ариун байдлын тухай тойм

Залбирч дууссаны дараа зүрх сэтгэл чинь Бурханы өмнө тогтуун тайван байдаг уу? (Тэгдэг.) Зүрх сэтгэл нь тогтуун тайван болж чаддаг бол тэд Бурханы үгийг сонсож, ойлгож чадах бөгөөд үнэнийг сонсож, ойлгож чадна. Харин зүрх сэтгэл чинь тогтуун тайван болж чаддаггүй бол, зүрх сэтгэл чинь үргэлж урсгал даган хөвж, эсвэл үргэлж өөр юм боддог бол Бурханы үгийг сонсохоор цуглахад энэ байдал чинь нөлөөлнө. Тэгэхээр бидний одоо ярилцаж байгаа зүйлийн гол цөм нь юу вэ? Гол сэдвээ эргээд жаахан бодъё. Цор ганц Бурханыг Өөрийг нь мэдэх тухайд, бидний хэлэлцсэн эхний хэсэг юу вэ? (Бурханы эрх мэдэл.) Харин хоёр дахь нь юу байсан бэ? (Бурханы зөвт зан чанар.) Гурав дахь нь? (Бурханы ариун байдал.) Бурханы эрх мэдлийн тухай бид хэдэн удаа ярьсан бэ? Энэ нь та нарт сэтгэгдэл төрүүлсэн үү? (Хоёр удаа.) Тэгвэл Бурханы зөвт зан чанарын тухай хэдэн удаа ярьсан бэ? (Нэг удаа.) Бурханы ариун байдлын тухай хэд хэдэн удаа хэлэлцсэн маань та нарт ямар нэг сэтгэгдэл үлдээсэн байх, гэхдээ тухай бүрд бидний хэлэлцсэн тодорхой агуулга та нарт сэтгэгдэл үлдээсэн үү? Эхлээд ярьсан “Бурханы эрх мэдэл” сэдвээс аль нь та нарт хамгийн гүн сэтгэгдэл үлдээж, аль хэсэг нь та нарт хамгийн их нөлөөлсөн бэ? (Бурхан эхлээд Бурханы үгийн эрх мэдэл, сүр хүчний тухай ярьсан; Бурхан хэлсэн үгэндээ хүрдэг ба Түүний үг биелэх болно. Энэ бол Бурханы гол мөн чанар.) (Бурханы эрх мэдэл нь Түүний бүтээл болох тэнгэр, газар, тэдгээрийн доторх бүх зүйлд оршдог. Бурханы эрх мэдлийг хэн ч өөрчилж чадахгүй. Бурхан бол бүх зүйлийн Захирагч бөгөөд бүх зүйлийг хянадаг.) (Бурхан солонго ашиглаж, хүнтэй гэрээ байгуулсан.) Энэ бол тодорхой агуулга. Өөр зүйл байна уу? (Иовыг сорьж болох боловч амийг нь авч болохгүй гэж Бурхан Сатанд тушаасан. Үүнээс бид Бурханы үгийн эрх мэдлийг хардаг.) Нөхөрлөл сонссоныхоо дараа та нар ийм ойлголт авсан байна. Өөр нэмэх зүйл байна уу? (Бурханы эрх мэдэл нь Бурханы цор ганц ялгамж чанар, байр суурийг илэрхийлдэг ба бүтээгдсэн, бүтээгдээгүй ямар ч зүйл Түүний эрх мэдлийг эзэмшиж чадахгүй гэдгийг бид үндсэндээ мэдэж авсан.) (Бурхан хүнтэй гэрээ байгуулахын тулд ярьдаг, хүнд ерөөл хайрлахын тулд ярьдаг. Эдгээр нь бүгд Бурханы үгийн эрх мэдлийн жишээ.) (Бурханы үгээр дамжуулан бид тэнгэр, газар, бүх зүйлийн бүтээлээс Түүний эрх мэдлийг хардаг,

2019/03/15

Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II” зургаадугаар хэсэг



Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II” зургаадугаар хэсэг (Монгол хэлээр)
Энэ видео доторх Бурханы үгийг “Үг нь махбодоор илэрсэн” номоос авсан. Үүнд,
“Иовын гэрчлэл Бурханд тайтгарлыг авчирсан
Хэдийгээр Бурхан Өөрийгөө Иовд илчлээгүй ч гэсэн Иов Бурханы дээд эрхэд итгэдэг
Бурхан түүнээс нуугдаж байснаас болж Иовын Бурханд итгэх итгэл ганхаагүй
Иов Бурханы нэрийг алдаршуулдаг бөгөөд ерөөл, эсвэл гай гамшгийн талаар боддоггүй
Бурхан хэдийгээр хүнээс нуугддаг боловч бүх зүйлийн дундах үйл хэрэг нь хүнд Түүнийг мэдэгдэхэд хангалттай юм
Хүний зүрх сэтгэл Бурхантай дайсагнаж байгаа бол тэр хэрхэн Бурханаас эмээж, муугаас зайлж чадах билээ ” гэх агуулгуудыг багтаана.


2019/03/09

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Бурхан бол бүх бүтээлийн Эзэн”



Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Бурхан бол бүх бүтээлийн Эзэн”
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Үнэндээ, Бурхан бол бүх зүйлийн Эзэн билээ. Тэр бол бүх бүтээлийн Бурхан юм. Тэр зөвхөн Израильчуудын Бурхан биш бөгөөд зөвхөн Иудейчүүдийн Бурхан биш; Тэр бол бүх бүтээлийн Бурхан. …… Түүний анхны ажил Израилийн цар хүрээн дотор Иудейд хийгдсэн; Тэр эрин үеийг эхлүүлэх ямар ч ажлыг Харь үндэстнүүдэд хийгээгүй. Түүний ажлын эцсийн үе шат нь зөвхөн Харь үндэстнүүдийн хүмүүс дунд хэрэгжээд зогсохгүй; үүнээс ч илүүтэйгээр энэ нь тэрхүү хараагдсан хүмүүсийн дунд хэрэгждэг. Энэ зүйл бол Сатаныг хамгийн их гутаан доромжлох чадвартай нотолгоо юм; тиймээс Бурхан орчлон ертөнц дээрх бүх бүтээлийн Бурхан “болдог” ба бүх зүйлийн Эзэн, амьтай бүхний шүтэн мөргөх бай болдог. ”

2019/02/28

Ариун Сүнсний үг “Бурханы зан чанар болон Түүний ажлын үр дүнг хэрхэн мэдэх вэ” (Нэгдүгээр хэсэг)


Ариун Сүнсний үг “Бурханы зан чанар болон Түүний ажлын үр дүнг хэрхэн мэдэх вэ” (Нэгдүгээр хэсэг) Энэ видео доторх Бурханы үгийг “Үг нь махбодоор илэрсэн” номоос авсан. Үүнд, “Хүмүүсийн зүрх сэтгэл дэх үр дүнгийн жин Хүмүүсийн бодол үнэнийг орлож чадахгүй Бурхан хүний үр дүнг тодорхойлдог стандартын талаар олон санал бодол байдаг ” гэх агуулгуудыг багтаана.

2019/02/17

Ялзруулагдсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй



Хүн Сатаны нөлөөнөөс гарахааргүйгээр гинжлэгдэн, харанхуйн нөлөөний бүрхүүл дор амьдарсаар ирсэн. Сатанаар боловсруулагдсаны дараа хүний зан чанар нь улам их ялзармал болсоор байгаа. Өөрөөр хэлбэл, хүн байнга сатаны ялзармал зан чанартайгаа амьдардаг ба Бурханыг жинхэнээсээ хайрлаж чаддаггүй. Иймээс, хэрвээ хүн Бурханыг хайрлахыг хүсвэл тэр өөрийгөө зөвтгөдөг, өөрийгөө чухалд тавьдаг байдал, их зан, бие тоосон байдал болон Сатаны зан чанарт хамаарагддаг дуртай зүйлсээ хаях ёстой. Үгүй бол, хүний хайр нь ариун бус хайр, бүхэлдээ Сатаны хайр бөгөөд Бурханы зөвшөөрлийг хүлээн авч яасан ч чадахгүй. Хэрэв хүнийг шууд төгс болгож, хариуцаж, эвдэж, засаж, сахилга батжуулж, гэсгээж эсвэл Ариун Сүнсээр цэвэршүүлэхгүй бол хэн ч Бурханыг жинхэнээсээ хайрлаж чадахгүй. Чиний зан чанарын нэг хэсэг Бурханыг төлөөлж байгаа болохоор Бурханыг үнэхээр хайрладаг гэж чи хэрвээ хэлбэл чи биеэ тоосон үг хэлдэг нэгэн бөгөөд солиотой хүн юм. Тийм хүмүүс бол Тэргүүн тэнгэрэлч! Хүний төрөлхийн чанар Бурханыг шууд төлөөлж чадахгүй. Хүний амьдран харуулж байгаа байдал Бурханаар зөвшөөрөгдөхөөс өмнө тэр Бурханд төгс болгогдохоор дамжуулан үүнийгээ хаяж, дараа нь Бурханы хүслийг анхаарч, ханамжуулж, Ариун Сүнсний ажлыг дамжих ёстой. Хүн Ариун Сүнсээр ашиглагдаж байгаа л биш бол бие махбодтой амьдарч байгаа хэн ч Бурханыг шууд төлөөлж чадахгүй. Гэхдээ, тийм хүний зан чанар болон түүний амьдран харуулж байгаа байдлыг ч гэсэн Бурханыг бүрэн төлөөлж байгаа гэж хэлж болохгүй; түүний амьдран харуулалт Ариун Сүнсэнд захирагдаж байгаа л гэж хэлж болно. Тийм хүний зан чанар Бурханыг төлөөлж чадахгүй.

2019/01/23

Бодит түүхийн хүүрнэл жүжиг “Бурханы жинхэнэ хайр” Бурханы хайр хүний зүрх сэтгэлийг дулаацуулдаг


Бодит түүхийн хүүрнэл жүжиг “Бурханы жинхэнэ хайр” Бурханы хайр хүний зүрх сэтгэлийг дулаацуулдаг Гол дүрийн баатар энэ газар дэлхий дээр өөрийн байх газрыг олохын тулд ертөнцийн чиг хандлагыг дагахаас аргагүйд хүрч, алдар нэр, байр суурийн төлөө тэмүүлж, шамдан зүтгэж байв. Амьдрал нь нэн хоосон, зовлонтой байлаа. Харин Төгс Хүчит Бурханд итгэснийхээ дараа тэр Төгс Хүчит Бурханы үгээс хүний амьдралын утга учрыг ойлгон, баяр баяслаар дүүрч, Бурханыг даган, үүргээ биелүүлэв. Гэсэн хэдий ч, зүрх сэтгэл нь алдар нэр, байр суурийн хяналтан дор байсан тул үүргээ гүйцэтгэхдээ тэрээр үргэлж өөрийн санаанд нийцүүлэн хийж, дур зоргоороо, захирангуй байв. Энэ шалтгааны улмаас ах эгч нар түүнийг засаж, харьцжээ. Эхлээд тэр марган, бууж өгсөнгүй. Бурханы үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан тэр өөрийн завхралын тухай үнэнийг мэдэх болов. Гэвч тэрээр Бурханы санаа зорилгыг ойлгоогүй тул Бурханыг буруугаар ойлгон, Бурхан өөрийг нь аврахгүй гэж боджээ. Тэр үед Бурханы үг бага багаар түүнийг гэгээрүүлж, замчилж, хүнийг аврах Бурханы чин санаа зорилгыг ойлгуулсан бөгөөд тэрээр хүн төрөлхтнийг гэх Бурханы жинхэнэ хайрыг мэдэрсэн байна ...

2019/01/20

Христийн сүмийн кино “Сайн мэдээний элч” Эцсийн өдрүүдийн сайн мэдээг түгээх |Трейлер(Монгол хэлээр)



Христийн сүмийн кино “Сайн мэдээний элч” Эцсийн өдрүүдийн сайн мэдээг түгээх |Трейлер(Монгол хэлээр)
Чен Ишин Эзэнд хорь гаруй жил итгэсэн бөгөөд урам зоригтойгоор Эзэний төлөө ажиллаж, номлодог. Тэр Хятадын Коммунист засгийн газарт баривчлагдаж, дөрвөн жилийг шоронд өнгөрөөсөн юм. Тэр Эзэний төлөө гэрчлэлд зогсчээ. Гэвч чуулган улам бүр эзгүйрч байгаа гунигтай нөхцөл байдал түүнийг төөрөгдөл, шаналалд оруулдаг. Дараа нь тэр эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы сайн мэдээг азаар сонсдог бөгөөд эцэст нь Эзэнтэй дахин нэгддэг. Баяр баясгалангаар дүүрэн тэрээр Эзэний эргэн ирэлтийн сайн мэдээг чуулганыхаа бусад ах эгч нартай хуваалцсан ч хариуд нь гүтгэлэг, доромжлол, хөөгдөлт, цохилт амсана чинээ санасангүй... Чен Ишин хүн төрөлхтнийг аврах Бурханы яаралтай хүслийг Төгс Хүчит Бурханы үгээс хардаг бөгөөд хаанчлалын сайн мэдээг түгээх нь Бурханы даалгавар, ялангуяа бүтээл нэг бүрийн хариуцлага, хүлээсэн үүрэг гэдгийг ухаардаг... Сүүлийн жилүүдэд тэр сайн мэдээ түгээж, Бурханд гэрчлэл хийхийн тулд мужаас муж, хотоос хот руу явсан бөгөөд энэ хугацаандаа шашны хүрээний байнгын дарамт, гололт, түүнчлэн сатанч Хятадын Коммунист дэглэмийн мөрдлөг, дарангуйллыг амсчээ. Хэдийгээр сул дорой байсан ч гашуун туршлагаараа дамжуулан тэр, шашны ертөнцийг антихристүүд болон хуурамч хоньчид хянадаг гэсэн үнэнийг олж хардаг.Тэрээр бас, Бурханд итгэх зуураа Бурханыг эсэргүүцдэг шашны хүрээний мөн чанар болон хүн төрөлхтнийг гэсэн Бурханы хайр, авралыг хардаг. Төгс Хүчит Бурханы үгийн заавар болон Бурханы хайрын дэмжлэгтэйгээр тэр Бурханы даалгаврыг үүрч, аюулаас айхгүйгээр зоригтойгоор урагш тэмүүлдэг...


2019/01/16

“Тагтаа” шуудан


0
Су Жие, Хятад
1999 оны нэг өдөр, цуглаан дууссаны дараа пастор надад, “Су Жие, чамд захиа ирсэн” гэлээ. Би үүнийг хармагцаа, Шаньдунд миний байгуулсан чуулганаас ирсэн гэдгийг мэдэв. Би захиаг аваад, харихаар алхах замдаа: Энэ захиа их зузаан юм, тэдэнд зарим нэг бэрхшээл тулгараа юм болов уу? гэж бодлоо...
Би гэртээ ирээд, хүлээж тэвчилгүй, захиаг нээж, ингэж бичсэн байхыг харав: “Су эгч, та Эзэн дотор амар амгалан байх болтугай! Би танд зарим нэг гайхалтай мэдээг дуулгахаар бичиж байна: Бидний өдөр шөнөгүй хүсэн тэмүүлдэг бидний Аврагч, Эзэн Есүс эргэн ирсэн. Тэр аль хэдийн Хятадад махбодод эргэн ирсэн ба Өөрийн үгээр дамжуулан хүмүүсийг шүүж, цэвэрлэх ажлын алхмыг хийчихсэн; Тэр Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн… Та Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрч, Бурханы мөртэй хөл нийлүүлж чадна гэж би найдаж байна. Та юу ч хийсэн бай, Бурханы эцсийн өдрүүдийн авралыг битгий алдаарай.” Энэ хүртэл уншаад, би: Тэд үнэн хэрэгтээ ямар ч бэрхшээлтэй тулгараагүй, харин Зүүний Аянгад итгэсэн байх нь! гэж гайхширлаа. Би энэ захиаг хэн бичсэнийг мэдэхийг ихэд хүсэж, сүүлчийн хуудсыг эргүүлэв. Энэ захиаг Менг ах бичсэнийг би мэдсэн бөгөөд төгсгөлд нь чуулганы бүх ах, эгч нарын гарын үсэг байлаа. Би захиаг уншиж дуусаад цочирдов. Хэвийн байдалдаа орохоосоо өмнө би хэсэг гөлөрч дотроо ингэж бодов: Зүүний Аянга Эзэний эргэн ирснийг гэрчилдэг бөгөөд янз бүрийн урсгалын олон сайн, тэргүүний хонийг хулгайлсан. Шаньдуны чуулганы Менг ах ч бас Зүүний Аянгад итгэх юм гэж би хэзээ ч төсөөлсөнгүй. Энэ чуулганы ах, эгч нарыг бүгдийг нь Зүүний Аянга хулгайлжээ. Яах вэ? Би энэ талаар бодоод, бүр их санаа зовнилоо. Гэвч Шаньдун руу явахад хэтэрхий хол байсан ба би эндхийн ажилдаа маш завгүй байлаа. Одоохондоо би явж чадахгүй байв. Арга мөхөсдөн би уйлж, Эзэнд ингэж залбирахаас өөр яаж чадахгүй байлаа: “Эзэн минь! Энэ ах, эгч нар богинохон хугацаанд л Танд итгэсэн бөгөөд тэдний суурь хараахан тогтвортой биш. Тэднийг хамгаалж өгөөч…”

2019/01/06

Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна




Бурханы удирдлага нь хүнтэй огтхон ч хамаагүй гэж хүмүүс боддог учраас Бурханы удирдлага нь танил бус гэж хүн бүхэнд санагддаг. Энэхүү удирдлага нь Бурханы л ажил, энэ нь Бурханы өөрийнх нь хэрэг, иймээс хүн төрөлхтөн Бурханы удирдлагад хамаагүй гэж тэд боддог. Ийм байдлаар хүн төрөлхтний аврал нь тодорхойгүй, бүрхэг болсон ба одоо энэ нь хоосон гоё үгнээс өөр юу ч биш. Аврагдаж, илүү сайхан хүрэх газарт очихын тулд хүн Бурханыг дагадаг хэдий ч, Бурхан Өөрийн ажлыг хэрхэн явуулдаг талаар хүн огт анхаардаггүй. Бурхан юу хийхээр төлөвлөж байгааг болон аврагдахын тулд хүн яаж оролцох ёстойгоо тоодоггүй. Тэр нь хэчнээн эмгэнэлтэй вэ! Хүний аврал нь Бурханы удирдлагаас салшгүй, тэр ч бүү хэл үүнийг Бурханы төлөвлөгөөнөөс салгаж болохгүй. Гэсэн ч хүн Бурханы удирдлагын талаар юу ч боддоггүй бөгөөд тиймээс тэр Бурханаас илүү хол болсоор байдаг. Үүний үр дүнд, бүтээл гэж юу болох, Бурханд итгэх итгэл гэж юу болох, Бурханыг хэрхэн шүтэн мөргөх вэ гэх мэт хүний авралтай нягт холбоотой зүйлсийг мэддэггүй олон тооны хүмүүс Бурханы дагалдагчид болсоор байна. Энэ үед тэгвэл бид Бурханы удирдлагын талаар ярилцах ёстой, ингэснээр дагалдагч бүр Бурханыг дагаж, Түүнд итгэхийн ач холбогдлыг тодорхой мэдэж авах юм. Түүнчлэн тэд, ердөө ерөөлийг хүртэж, гай зовлонгоос зайлсхийж эсвэл амжилттай болохын тулд л Бурханыг дагахын оронд өөрсдийн явах ёстой замаа илүү зөв сонгох боломжтой болох болно.

2019/01/04

Бурханы дуу хоолой “Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг”



Бурханы дуу хоолой “Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг”
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Дэлхий бүтээгдсэнээс хойш Бурханы Сүнс ийм их агуу ажлыг хийсэн; Тэр өөр цаг үеүдэд, өөр үндэстнүүдэд өөр өөр ажлыг хийсэн. Эрин үе болгоны хүмүүс Түүний өөр өөр зан чанарыг харсан бөгөөд энэ нь Түүний хийсэн өөр өөр ажлуудаар дамжин аяндаа илчлэгдсэн. Тэр бол өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлээр дүүрэн Бурхан; Тэр бол хүний төлөөх нүглийн тахил бөгөөд хүмүүсийн хоньчин, гэхдээ Тэр мөн хүн дээрх шүүлт, гэсгээлт болон хараал юм. Тэр хүнийг дэлхий дээр хоёр мянган жилийн турш удирдсан бөгөөд ялзарсан хүн төрөлхтнийг мөн нүглээс аварсан. Өнөөдөр Тэр, Түүнийг мэддэггүй хүн төрөлхтнийг байлдан дагуулж, тэднийг Өөрийнхөө ноёрхол дор оруулах чадвартай, ингэснээр бүгд Түүнд бүрэн дүүрэн захирагдана. Эцэст нь, Тэр бол зөвхөн өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл, мэргэн ухаан, гайхамшиг, ариун байдлын Бурханаар зогсохгүй, түүнээс илүүгээр Тэр бол хүнийг шүүдэг Бурхан юм гэдгийг хүмүүст харуулахын тулд Тэр бүхий л орчлон ертөнцийн хүмүүс доторх зөвт бус, ариун бус бүхнийг шатаах болно.”

2019/01/02

Төгс Хүчит Бурханы санаа алдалт



Чиний зүрх сэтгэлд асар их нууц бий. Гэрэл гардаггүй дэлхийд амьдарсаар ирсэн учраас чи тэнд байдгийг нь мэддэггүй. Чиний зүрх сэтгэл болоод чиний сүнсийг ёрын муу нэгэн хулгайлан одсон. Харанхуй чиний нүдийг халхалсан; чи тэнгэрт байгаа нарыг мөн шөнө гялалзах оддыг харж эс чадна. Чиний чих хуурмаг үгсээр дүүрсэн бөгөөд Еховагийн нижигнэсэн дуу хоолой, сэнтийгээс цутгах усны чимээг ч эс сонсоно. Чи Төгс Хүчит Бурханы өгсөн бүхнийг болон өөрт харьяалагдах ёстой байсан бүхнээ алдсан. Чи ямар ч авралгүй, амьд үлдэх ямар ч найдлагагүй, тэмцэлдэн самгардахаас өөр аргагүй зах хязгааргүй гашуун далайд орсон. ... Тэр мөчөөс хойш чи ёрын муу нэгэнд хорлогдож, Төгс Хүчит Бурханы ерөөлийг хүртэлгүй, Төгс Хүчит Бурханы хангалт үгүй, буцах аргагүй замд орсон. Сая удаа дуудаж байж л чиний зүрх сэтгэл эсвэл сүнс жаахан мэдэрч магадгүй. Чи, ямар ч чиглэлгүй, ямар ч замын тэмдэглэгээгүй хязгааргүй ертөнцөд чамайг хуурч аваачсан ёрын муу нэгний гарт гүн нойрсож байгаа. Энэ үеэс, чи өөрийн ариун байдал,

2018/12/23

Бурханы оршдог махан биеийн мөн чанар (Нэгдүгээр хэсэг)



Эхний бие махбодтой болсон Бурхан газар дээр гучин гурван жил хагас амьдарсан боловч тэдгээр жилийн зөвхөн гурван жил хагаст л Тэр Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэсэн. Тэр ажиллаж байх үедээ болон Өөрийн ажлыг эхлэхээс өмнө аль алинд нь хэвийн хүн чанарыг эзэмшиж байсан юм. Тэр Өөрийн энгийн хүн чанартаа гучин гурван жил хагас амьдарсан. Сүүлийн гурван жил хагасын туршид Тэр Өөрийгөө бие махбодтой болсон Бурхан гэдгийг илчилсэн. Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхлэхээсээ өмнө Тэр Өөрийн бурханлаг чанарыг харуулалгүй, жирийн, хэвийн хүн чанартайгаар гарч ирсэн ба албан ёсоор Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхэлсний дараа л Түүний бурханлаг чанар илэрхийлэгдсэн.

2018/12/14

Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III(Нэгдүгээр хэсэг)



Эдгээр хэдэн нөхөрлөл хүн нэг бүрд маш их нөлөө үзүүлсэн. Одоогийн байдлаар хүмүүс эцэстээ Бурханы жинхэнэ оршин тогтнолыг болон Бурхан үнэндээ тэдэнд маш ойр байдгийг үнэхээр мэдэрсэн. Хэдийгээр хүмүүс Бурханд маш олон жил итгэж байсан боловч Түүний бодлыг хэзээ ч одоогийнх шигээ үнэхээр ойлгоогүй, мөн тэд Түүний бодитой үйлийг одоогийнх шигээ үнэхээр мэдрээгүй. Энэ нь мэдлэг ч бай эсвэл бодит хэрэгжүүлэлт ч бай хамаагүй ихэнх хүмүүс ямар нэг шинэ зүйл сурч авч, илүү өндөр ойлголтод хүрсэн бөгөөд өөрсдийн өнгөрсөн үеийн эрэл хайгуул дахь алдаагаа ухаарч, өөрсдийн дадлага туршлагын өнгөц байдлыг болон үүний хэтэрхий их нь Бурханы хүслийн дагуу байдаггүйг ухаарч, хүнд хамгийн их дутагддаг зүйл нь Бурханы зан чанарын талаарх мэдлэг гэдгийг ухаарсан. Хүмүүсийн энэ мэдлэг нь сэтгэл хөдлөлийн төрлийн мэдлэг юм; ухаалаг мэдлэгийн түвшин рүү өсөх нь өөрсдийн дадлага туршлагаар дамжуулан аажмаар гүнзгийрүүлж, бататгахыг шаарддаг. Хүн Бурханыг үнэхээр ойлгохоосоо өмнө өөрсдийн зүрх сэтгэл дэх Бурханы оршин тогтнолд итгэдэг гэж субьектив байдлаар хэлж болно, гэхдээ Тэр яг ямар төрлийн Бурхан бэ,

2018/12/07

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар | “Жинхэнэ хүн байх гэдэг нь юу гэсэн үг вэ” | Уран уншлага



Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар | “Жинхэнэ хүн байх гэдэг нь юу гэсэн үг вэ” | Уран уншлага
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Миний бүтээсэн хүмүүс бол Миний дүр болоод Миний алдрыг авсан ариун хүмүүс байсан гэдгийг чи мэдэх ёстой. Тэд Сатанд харьяалагдаж байгаагүй, мөн түүгээр ч гишгэлүүлээгүй, харин Сатаны хорны өчүүхэн төдий ч ул мөрөөс ангид, гагцхүү Миний илэрхийлэл байсан юм. Тиймээс, Би зөвхөн Өөрийн гараар бүтээгдсэн зүйлийг, өөр ямар нэгэн этгээдэд харьяалагддаггүй, Өөрийн хайртай ариун хүмүүсийг л хүсэж байгаагаа Би хүмүүст мэдэгддэг. Цаашлаад, Би тэднийг таалж, Өөрийн алдар суу хэмээн үзэх болно. Гэсэн хэдий ч, Миний хүсэж байгаа зүйл бол Сатанаар завхруулагдсан, өнөөдөр Сатанд харьяалагдаж байгаа, Миний анхдагч бүтээл болох хүн төрөлхтөн биш. Би хүний ертөнцөд оршиж буй Өөрийн алдрыг буцаан авахаар зорьж байгаа учраас, Сатаныг ялсан Өөрийн алдрын баталгаа болгож, хүн төрөлхтний дундах амьд үлдэгчдийг бүрэн байлдан дагуулах болно. Би Өөрийн гэрчлэлийг Өөрийн талстжилт шиг, Өөрийн таашаалын бай шиг авч үзнэ. Энэ нь Миний хүсэл билээ.”

2018/11/06

Золилтын эрин үе дэх ажлын цаад үнэн түүх



Зургаан мянган жил үргэлжилдэг Миний бүх удирдлагын төлөвлөгөө анхны Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе (энэ нь мөн Золилтын эрин үе юм), тэгээд эцсийн өдрүүд дэх Хаанчлалын эрин үе гэсэн гурван үе шат буюу гурван эрин үеэс бүрддэг. Энэ гурван эрин үе дэх Миний ажил эрин үе бүрийн уг чанартай уялдан агуулгаараа ялгаатай байдаг боловч үе шат бүрд энэ нь хүний хэрэгцээтэй нийцэж байдаг буюу бүр нарийн хэлбэл, Сатаны эсрэг Миний явуулдаг дайнд түүний ашигладаг заль мэхтэй уялдан хийгддэг. Миний ажлын зорилго бол Сатаныг ялах, Өөрийн мэргэн ухаан, бүхнийг чадагч байдлаа илэрхийлж, Сатаны бүх заль мэхийг илчилж, улмаар түүний эзэмшил дор амьдардаг бүх хүн төрөлхтнийг аврах явдал юм. Энэ нь Өөрийн мэргэн ухаан, бүхнийг чадагч байдлаа харуулахын хамт Сатаны тэвчишгүй жигшүүртэй байдлыг илчлэхэд оршино. Цаашлаад энэ нь, сайн, мууг хооронд нь ялгах, Би бол бүх зүйлийн Захирагч гэдгийг мэдэх, Сатан бол хүн төрөлхтний дайсан, өөдгүйгээс өөдгүй, муу ёрын нэгэн гэдгийг тодорхой харахыг Өөрийн бүтээлүүдэд зааж сургах, мөн сайн ба муу, үнэн ба худал, ариун чанар ба бузар булайгийн хоорондын ялгааг, юу агуу болохыг, юу олиггүй болохыг туйлын тодорхой хэлж өгөх явдал билээ. Ингэж, хүн төрөлхтнийг завхруулдаг нь Би биш, харин бүтээлийн Эзэн болох Би л хүн төрөлхтнийг аварч, тэднийг баярлуулах зүйлсийг өгч чадна гэдгийг мунхаг хүн төрөлхтөн Надад гэрчилж чаддаг болно; тэгээд Би бол бүх зүйлсийн Захирагч, Сатан бол ердөө л Миний бүтээлүүдийн нэг бөгөөд сүүлдээ Миний эсрэг хандсан гэдгийг тэд мэдэж авах болно. Миний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь дараах үр дүнд хүрэхийн тулд гурван үе шатанд хуваагддаг: Өөрийн бүтээлүүддээ Миний гэрч болж, Миний хүслийг ухаарч, Би бол үнэн гэдгийг мэдэх боломж олгох. Тийнхүү, Өөрийн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний ажлын анхны үе шатны үеэр Би хуулийн ажлыг хийсэн ба энэ нь Ехова Өөрийн ардыг удирдах ажил байсан. Хоёр дахь үе шат нь Иудейн тосгонуудад Нигүүлслийн эрин үеийн ажлыг эхлүүлсэн. Нигүүлслийн эрин үеийн бүх ажлыг Есүс төлөөлдөг; Тэр бие махбодтой болж, загалмайд цовдлогдож, Нигүүлслийн эрин үеийг эхлүүлсэн. Золилтын ажлыг төгсгөж, Хуулийн эрин үеийг дуусган Нигүүлслийн эрин үеийг эхлүүлэхийн тулд Тэр цовдлогдсон ба тиймээс Түүнийг “Дээд Командлагч”, “Нүглийн тахил” болон “Золин аврагч” гэж нэрлэжээ. Тийнхүү Есүсийн ажил Еховагийн ажлаас агуулгаараа өөр байсан боловч зарчмаараа адилхан байсан. Ехова Хуулийн эрин үеийг эхлүүлж, газар дээрх Өөрийн ажлыг гүйцэтгэх гэрийн суурь, төрсөн нутгийг бий болгосон ба тушаал гаргасан; эдгээр нь Түүний, Хуулийн эрин үеийг төлөөлдөг хоёр амжилт нь байв. Нигүүлслийн эрин үед Есүсийн хийсэн ажил бол тушаал гаргах биш, харин тушаалыг биелүүлэх, ингэснээр хоёр мянган жил үргэлжилсэн Хуулийн эрин үеийг төгсгөж Нигүүлслийн эрин үеийг урин залах явдал байсан юм. Тэрээр Нигүүлслийн эрин үеийг урин залах үндсийг эхлэн тавигч байсан боловч Түүний ажлын гол цөм нь золин аврал хэвээр үлдсэн. Иймээс Түүний хийсэн ажил мөн хоёр хэсгээс бүтдэг: шинэ эрин үеийг нээх, Өөрийн цовдлолоороо дамжуулан нүглээс золин аврах ажлыг гүйцээх. Тэгээд Тэр явж одсон. Тэр үед Хуулийн эрин үе төгсгөлдөө очиж, хүн төрөлхтөн Нигүүлслийн эрин үед орсон билээ.
Тухайн эрин үеийн хүний хэрэгцээний дагуу Есүсийн ажил хийгдсэн. Түүний үүрэг нь хүн төрөлхтнийг золин аврах, тэдний нүглийг уучлах явдал байсан ба иймээс Түүний зан чанар нь бүхэлдээ номхон даруу байдал, тэвчээр, хайр, ачлал энэрэл, хүлцэнгүй байдал, өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл байсан. Тэр хүн төрөлхтнийг элбэгээр ерөөж, тэдэнд арвин их нигүүлсэл болоод тэдний зугаа цэнгэлийн төлөө Түүний өгсөн, таашаан эдэлж болох бүх зүйлийг авчирсан: энх тайван ба аз жаргал, Түүний тэвчээр ба хайр, Түүний өршөөл энэрэл ба өгөөмөр сэтгэл. Тэрхүү өдрүүдэд хүнд тулгарсан бүхэн нь таашаан эдлэх элбэг дэлбэг зүйл байсан: Тэдний зүрх сэтгэл нь амар амгалан, уужуу байсан, тэдний сүнс тайвшруулагдсан ба Аврагч Есүсээр дэмжүүлж байсан. Тэд эдгээр зүйлийг олж авч чадаж байсан нь тэдний амьдарч байсан эрин үеийн үр дагавар байв. Нигүүлслийн эрин үед хүн аль хэдийн Сатанаар ялзруулагдсан байсан ба иймээс бүх хүн төрөлхтнийг золин аврах ажил нь үр дүнд хүрэхийн тулд арвин их нигүүлсэл, эцэс төгсгөлгүй их тэвчээр тэсвэр, тэр ч байтугай хүн төрөлхтний нүглийг төлөхөд хангалттай тахилыг шаардсан. Нигүүлслийн эрин үед хүмүүсийн харсан зүйл нь ердөө хүн төрөлхтний нүглийг төлөөх Миний тахил буюу Есүс байсан юм. Тэдний мэддэг бүхэн нь Бурхан өршөөнгүй бөгөөд тэвчээртэй байдаг гэдэг бөгөөд тэдний харсан бүхэн нь Есүсийн өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл байв. Энэ нь тэд Нигүүлслийн эрин үед амьдарч байснаас болсон юм. Иймээс золин аврагдахаасаа өмнө тэд Есүсийн өгсөн олон төрлийн нигүүлслийг эдлэх болсон; зөвхөн энэ л тэдэнд ач тустай байсан. Ийнхүү тэд нигүүлслийг эдэлснээр дамжуулан өөрсдийн нүглийг уучлуулж чадах байсан ба Есүсийн тэвчээр, хүлцэнгүй байдлыг эдэлснээр дамжуулан золин аврагдах боломжтой болох байсан юм. Зөвхөн Есүсийн тэвчээр болон хүлцэнгүй байдлаар дамжуулан тэд уучлалыг хүлээн авч, Есүсийн өгсөн элбэг дэлбэг нигүүлслийг эдлэх эрхтэй болсон—Есүсийн хэлсэнчлэн, “Би шударга хүмүүсийг биш харин гэм нүгэлтнүүдийг золин аварч, тэдэнд гэм нүглээ уучлуулах боломжийг олгохын тулд ирсэн.” Хэрвээ Есүс шүүлт, хараал ба хүний зөрчлийг тэвчихгүй зан чанартайгаар бие махбодтой болсон бол хүн хэзээ ч аврагдах боломжтой болохгүй байсан бөгөөд үүрд нүгэлтэй хэвээр үлдэх байсан юм. Ингэсэн бол зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь Хуулийн эрин үед зогсож, Хуулийн эрин үе нь зургаан мянган жилийн турш сунжрах байсан. Хүний гэм нүгэл илүү олон, илүү жигшмээр болж, хүн төрөлхтнийг бүтээсэн явдал ямар ч хэрэггүй болох байсан юм. Хүмүүс зөвхөн хуулийн дор л Еховад үйлчилж чадах байсан, гэхдээ тэдний нүгэл нь анх бүтээгдсэн хүмүүсийнхээс ч давсан байх байлаа. Есүс хүн төрөлхтнийг хэдий чинээ их хайрлаж, тэдний гэм нүглийг уучилж, тэдэнд хангалттай өршөөл, өгөөмөр сэтгэл гаргана, хүн төрөлхтөн төдий чинээ их аврагдаж, Есүсийн их төлөөс төлж буцаан авсан төөрсөн хурга гэж нэрлэгдэх чадвартай болох байв. Хайртай ээж нь нярай хүүхдээ энгэртээ тэвэрдэгтэй адилаар Есүс Өөрийн дагалдагчиддаа хандаж байсан учраас Сатан энэ ажилд хөндлөнгөөс оролцож чадаагүй. Тэр тэдэнд уурлаагүй эсвэл тэднийг жигшээгүй, харин тайтгарлаар дүүрэн байсан; тэдний дунд Тэр хэзээ ч уурлаж хилэгнээгүй, харин тэдний нүглийг тэвчиж, мэдлэггүй байдал болоод тэнэг занг нь хараагүй дүр үзүүлсэн, тиймээс Тэр “Бусдыг дал дахин долоон удаа уучил” гэж хэлсэн юм. Иймд Түүний зүрх сэтгэл нь бусдын зүрх сэтгэлийг өөрчилсөн. Ийнхүү Түүний тэвчээрээр дамжуулан хүмүүс уучлал өршөөлийг хүлээн авч чадсан билээ.
Хэдий бие махбодтой болсон Бурхан болох Есүс нь огт сэтгэл хөдлөлгүй байсан ч Тэр үргэлж Өөрийн шавь нараа тайвшруулж, тэднийг хангаж, тэдэнд тусалж, тэднийг хамгаалж байлаа. Тэр хэчнээн их ажил хийсэн нь эсвэл хэчнээн их зовлон шаналал туулсан нь хамаагүй, Тэр хэзээ ч хүмүүсээс хэтэрхий их зүйл шаардаагүй, харин үргэлж тэвчээртэй байж, тэдний нүглийг тэвчиж байсан, тийнхүү Нигүүлслийн эрин үед Түүнийг “сэтгэл татам Аврагч Есүс” гэж энхрийлэн нэрлэдэг байв. Тэр үеийн хүмүүс буюу бүх хүмүүсийн хувьд, Есүст юу байсан болон Тэр юу болох нь өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл байлаа. Тэр хүмүүсийн гэм бурууг хэзээ ч санаж байгаагүй эсвэл тэдний гэм бурууд үндэслэн тэдэнд хандаж байгаагүй. Тэр нь өөр эрин үе байсан учраас Тэр ихэвчлэн хүмүүст элбэг хангалуун хоол, унд өгч ингэснээр тэд цадталаа идэж байсан. Тэр Өөрийн бүх дагалдагчдаа эелдэг хандаж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулж, үхсэнийг амилуулж байлаа. Хүмүүсийг Өөртөө итгүүлж, Түүний хийж байгаа бүхэн үнэхээр чин сэтгэлээс хийгддэг гэдгийг харуулахын тулд Түүний гарт, үхсэн хүмүүс ч буцан амилж болохыг тэдэнд харуулан илжирсэн цогцсыг хүртэл амилуулсан. Ийм байдлаар Тэр тэдний дунд чимээгүйхнээр тэвчиж, Өөрийн золин авралын ажлыг хийсэн. Загалмайд цовдлогдохоосоо ч өмнө Есүс хүн төрөлхтний нүглийг аль хэдийн үүрч, хүн төрөлхтний төлөөх нүглийн тахил болсон юм. Цовдлогдохоосоо ч өмнө Тэр, хүн төрөлхтнийг аврахын тулд загалмайд хүрэх замыг аль хэдийн нээсэн. Эцэст нь Тэр загалмайд цовдлогдож, загалмайн төлөө Өөрийгөө золиослож, Өөрийн бүх өршөөл, өгөөмөр сэтгэл, ариун байдлыг хүн төрөлхтөнд хайрласан билээ. Хүмүүст Тэр үргэлж хүлээцтэй байж, хэзээ ч өш хонзон саналгүй, харин тэдний гэм нүглийг уучилж, тэднийг гэмшихэд сургаж, тэвчээр, тэсвэр болоод хайртай байхыг тэдэнд зааж, Түүний хөлийн мөрийг дагаж, загалмайн төлөө өөрсдийгөө золиослохыг заасан. Ах эгч нарын төлөө гэсэн Түүний хайр Мариаг хайрлах хайраас нь илүү давсан. Түүний хийсэн ажил хүмүүсийг эдгээж, чөтгөрийг зайлуулах явдлыг зарчмаа болгосон ба энэ бүхэн нь Түүний золин авралын төлөө байсан юм. Тэр хаашаа ч явсан, Өөрийг нь дагасан хүн бүрд нигүүлсэнгүй хандсан. Тэр ядууг баян болгож, хазгар хүнийг алхдаг, сохрыг хардаг, дүлийг сонсдог болгосон; Тэр бүр хамгийн дорд, ядуучууд болон нүгэлтнүүдийг хамт хооллохоор урьж, тэднийг гололгүйгээр харин үргэлж тэвчээртэй хандаж, тэр ч байтугай, “Хоньчин зуун хониос нэгийг алдвал, алга болсон нэг хонио эрж олохын тулд тэр ерэн есөн хонио орхин явах болно тэгээд тэр үүнийг олох үедээ маш ихээр баярлан хөөрөх болно” гэж хэлсэн. Эм хонь хургаа хайрладгийн адилаар Тэр Өөрийн дагалдагчдыг хайрласан юм. Хэдийгээр тэд тэнэг агаад мэдлэггүй, Түүний нүдэнд нүгэлтнүүд байсан ч, цаашлаад тэд нийгмийн хамгийн дорд гишүүд байсан ч гэсэн, бусад хүмүүсийн жигшиж байсан энэ нүгэлтнүүдийг Тэр Өөрийн нүдний цөцгий мэт үзсэн. Тэр тэдэнд элэгсэг хандсан тул тахилын ширээн дээр өргөл болж буй хурга шигээр Өөрийн амийг тэдний төлөө өгсөн билээ. Тэр тэдний дунд зарц шиг нь байсан ба Өөрийгөө тэдэнд ашиглуулж, алуулж, тэдэнд нөхцөлгүйгээр захирагдсан. Өөрийн дагалдагчиддаа Тэр сэтгэл татам Аврагч Есүс байсан, харин өндөр суурин дээрээс хүмүүст номлодог байсан фарисайчуудад Тэр өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл үзүүлээгүй, харин тэднийг дургүйцэн, жигшиж байв. Тэр фарисайчуудын дунд их ажил хийгээгүй, зөвхөн хааяа тэдэнд номлож, тэднийг зэмлэн буруушааж байсан; Тэр тэднийг золин аврах ажил хийж эсвэл тэмдэг, гайхамшиг үзүүлж яваагүй. Тэр загалмай дээр цовдлогдох эцсийн мөчөө хүртэл эдгээр нүгэлтнүүдийн төлөө тэвчиж, бүх хүн төрөлхтнийг бүрэн золин аврах хүртлээ бүх доромжлолыг үүрэн Өөрийн бүх өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлийг Өөрийн дагалдагчиддаа л хайрласан юм. Энэ нь Түүний ажлын нийт үр дүн байлаа.
Есүсийн золин авралгүйгээр, хүн төрөлхтөн үүрд нүгэл дотор амьдарч, нүглийн хүүхдүүд, чөтгөрийн үр удам болох байлаа. Хэрвээ тэр нь үргэлжилсэн бол бүхий л газар дэлхий Сатаны суурьших газар болж, түүний оромж болох байсан билээ. Гэхдээ золин авралын ажил нь хүн төрөлхтөнд хандах өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлийг шаардсан; зөвхөн энэ аргаар дамжуулж л хүн төрөлхтөн уучлал өршөөлийг хүлээн авч, эцэст нь бүрэн төгс болж, бүрэн авахуулах эрхтэй болно. Ажлын энэ үе шатгүйгээр зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө цааш урагшлах боломжгүй байх байсан юм. Хэрвээ Есүс цовдлогдоогүй бол, хэрвээ Тэр зөвхөн хүмүүсийг эдгээж, тэдний муу ёрын сүнсийг хөөн зайлуулсан бол, хүмүүсийн нүгэл бүрэн уучлагдахгүй байх байсан. Газар дээр Өөрийн ажлыг хийсэн гурван жил хагасын хугацаанд Есүс золин авралын ажлынхаа ердөө хагасыг биелүүлсэн; тэгээд загалмай дээр цовдлогдож, нүгэлт махан биетэй адил болсноор, нүгэлт нэгэнд хүлээлгэн өгөгдсөнөөр Тэр цовдлолын ажлыг гүйцээж хүн төрөлхтний хувь заяаг эзэмшсэн. Түүнийг Сатаны гарт дамжуулан өгсний дараа л Тэр хүн төрөлхтнийг золин аварсан билээ. Тэр газар дэлхий дээр гучин гурван жил хагас зовж, дооглуулж, гүтгүүлж, хаягдаж, тэр ч байтугай Өөрийн толгойг ч тавих газаргүй, амрах газаргүй үлдсэн; тэгээд Тэр цовдлогдож, Түүний бүхий л оршихуй—цэвэр ариун, гэм буруугүй бие нь загалмай дээр цовдлогдсон ба бүх төрлийн зовлон шаналлыг туулсан. Эрх мэдэлтэй хүмүүс Түүнийг дооглон тохуурхаж, ташуурдаж, цэргүүд Түүний нүүр лүү нулимсан; гэсэн ч Тэр чимээгүй байж, эцэст нь хүртэл тэвчсэн ба үхэх хүртлээ нөхцөлгүйгээр захирагдсан, тэгснээрээ Тэр бүх хүн төрөлхтнийг золин аварсан. Зөвхөн тэр үед л Түүнд амрах зөвшөөрөл олгогдсон. Есүсийн хийсэн ажил нь зөвхөн Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг; энэ нь Хуулийн эрин үеийг төлөөлдөггүй, мөн эцсийн өдрүүд дэх ажлыг орлохгүй. Энэ нь хүн төрөлхтний туулсан хоёр дахь эрин үе болох—Золилтын эрин үе буюу Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн ажлын мөн чанар юм.

2018/10/27

Бурханы дуу хоолой | “Дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн” | Уран уншлага



Бурханы дуу хоолой | “Дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн” | Уран уншлага 
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Би Өөрийн гэртээ Миний үгсийг сонсохыг урьдаас төлөвлөсөн хүмүүсийг дуудаж, Миний үгсийг дагах болон хүсдэг тэднийг Өөрийн сэнтийн өмнө авчирдаг. Миний үгээс урвадаг, Намайг дагахгүй болон удирдуулахгүй болон Намайг ил тодоор эсэргүүцдэг хүмүүсийг цааш нь тавьж эцсийн шийтгэлийг амсуулахаар хүлээлгэдэг. Бүхий л хүмүүс муу нэгний дор ялзран амьдардаг, Намайг дагадаг хүмүүсийн ихэнх нь үнэнийг хүлээдэггүй. Өөрөөр хэлбэл, ихэнх хүмүүс жинхэнэ зүрхээр эсвэл үнэнээр шүтдэггүй, гэвч тэд ялзрал, тэрслүүгээр, хуурамч аргаар Миний итгэлийг олж авахыг оролддог. Ийм учраас‘Дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн’ гэж Би хэлсэн. Дуудагдсан бүхий л хүмүүс маш ихээр ялзарч нэг эрин үед амьдардаг, гэвч сонгогдсон хүмүүс нь үнэнд итгэж үнэнийг хүлээн зөвшөөрч үнэнийг хэрэгжүүлдэг. Эдгээр хүмүүс нэг бүхэл хэсгийн жижигхэн хэсэг нь ба эдгээр хүмүүсээс Би илүү их алдар хүндийг хүлээн авдаг.”

2018/10/23

Христийн чуулганы кино “Дүн өвлөөр” Христэд итгэгчийн ялгуусан гэрчлэл | Трейлер (Монгол хэлээр)



Христийн чуулганы кино “Дүн өвлөөр” Христэд итгэгчийн ялгуусан гэрчлэл | Трейлер (Монгол хэлээр)

Түүнийг Шиао Ли гэдэг. Тэр 10 гаруй жил Бурханд итгэж иржээ. 2012 оны өвөл түүнийг Хятадын Коммунист цагдаа нар цуглаан дээрээс баривчилсан байна. Байцаалтын үеэр цагдаа нар түүнээр чуулганы тэргүүнүүд болон эд хөрөнгө хаана байгааг хэлүүлж, Бурханаас урвахад уруу татахыг оролдохдоо удаа дараа ятгаж, сүрдүүлэн, зодож, эрүүдэн шүүсэн байна. Ялангуяа хасах 20 хэмтэй тэсгэм хүйтэн нэгэн шөнө цагдаа нар түүнийг хүчээр нүцгэлж, мөс шиг хүйтэн усанд нэвт норгон,

2018/10/16

Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг (гуравдугаар хэсэг)



Хэрвээ маш их ажил, маш их үг нь чамд ямар ч нөлөө үзүүлээгүй бол, Бурханы ажлыг түгээх цаг ирэх үед чи өөрийн үүргээ биелүүлэх чадваргүй байх ба ичгүүртэй байдалд орж, басамжлагдах болно. Тэр үед, Бурханы талаарх чиний мэдлэг маш өнгөц учраас, Бурханд маш их өртэй мэт чамд санагдах болно. Хэрвээ чи Бурханы мэдлэгийг өнөөдөр эрж хайхгүй бол дараа нь энэ нь хэтэрхий оройтсон байх болно. Эцэст нь чамд ярих мэдлэг юу ч байхгүй байх ба—чи юу ч үгүй, хоосон үлдэх болно. Тэгвэл чи Бурханд ямар шалтаг хэлэх юм бэ? Бурханыг харах зориг чамд байна гэж үү? Чи өөрийн эрэл хайгуулдаа яг одооноос шаргуу ажиллах ёстой, ингэснээр эцэст нь чи Петр шиг, Бурханы гэсгээлт шүүлт нь хүнд ямар ашигтай болох болоод Түүний гэсгээлт шүүлтгүйгээр хүн аврагдаж чадахгүй зөвхөн энэ бохир заваан газарт бүр ч гүн шигдэх болно гэдгийг ойлгох болно. Хүн Сатанаар завхруулагдсан, бие биенээ далдуур хорлож, нэг нэгнийхээ үгийг нохой хуцсан чинээ санахгүй байж, Бурханаас айхаа больсон ба тэдний дуулгаваргүй байдал нь маш их, тэдний үзэл хэтэрхий их бөгөөд Сатанд харьяалагддаг.

2018/10/13

Бурханы дуу хоолой “Өнөөг хүртэл бүх хүн төрөлхтөн хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой” Нэгдүгээр хэсэг



Бурханы дуу хоолой “Өнөөг хүртэл бүх хүн төрөлхтөн хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой” Нэгдүгээр хэсэг

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “6,000 гаруй жилийн ажил бүхэлдээ цаг хугацааны явцад аажмаар өөрчлөгдөж иржээ. Энэ ажлын өөрчлөлт нь бүх дэлхийн нөхцөл байдлын дагуу болсон. Бурханы удирдлагын төлөвлөгөө нь бүх хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлагаас хамаарч зөвхөн аажмаар хувирч өөрчлөгдөж ирсэн ба үүнийг бүтээлийн эхэн үед урьдаас төлөвлөөгүй....Түүний бүх ажил бол хамгийн бодит ажил юм. Тэрээр цаг хугацааны хөгжилтэй уялдан Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг ба аливаа зүйлсийн өөрчлөлтүүдийн дагуу Өөрийн хамгийн бодит ажлаа хэрэгжүүлдэг. Түүний хувьд, ажлаа хэрэгжүүлэх нь өвчтэй хүнд эм бичиж өгөхтэй адил; Тэр Өөрийн ажлыг хийх зуураа ажигладаг; Өөрийн ажиглалтынхаа дагуу Тэр ажилладаг. Өөрийн ажлын үе шат болгонд Тэрээр Өөрийн мэргэн ухаанаа илэрхийлэх, Өөрийн арвин ур чадвараа илэрхийлэх чадвартай; Тэрээр тухайн эрин үеийн ажлын дагуу Өөрийн асар их мэргэн ухаан, асар их эрх мэдлээ илчилдэг ба эдгээр эрин үеүдийн турш Түүгээр буцаан авчруулсан ямар ч хүмүүст Өөрийн бүхий л зан чанарыг харах боломжийг олгодог. Тэр хүмүүсийн хэрэгцээг хангаж, эрин үе болгонд хийгдэх ёстой ажлын дагуу Өөрийн хийх ёстой ажлаа биелүүлдэг; Сатан тэднийг завхруулж чадахааргүй түвшний дагуу Тэр хүмүүсийн хэрэгцээг хангадаг.”

2018/10/12

Христийн чуулганы магтан дуу “Амийн гэрчлэл”


Христийн чуулганы магтан дуу “Амийн гэрчлэл” Нэг л өдөр би ХКН-д баригдаж, хавчигдаж магадгүй, энэ зовлон нь зүрх сэтгэлдээ миний мэддэг зөвт байдлын төлөө юм. Амь минь нүд ирмэхийн зуурт үгүй болсон ч, эцсийн өдрүүдийн Христийг хүлээн зөвшөөрсөн гэдгээ би бахархалтай хэлэх л болно. Хаанчлалын сайн мэдээ өргөжих агуу үйл явдлыг үзэж чадахгүй байлаа ч, хамгийн сайн хүслээ өргөх болно. Хаанчлалын өдөр биелэхийг харж чадахгүй байлаа ч, өнөөдөр би Сатаныг шившиглэж чадна, тэгээд зүрх сэтгэлд минь баясал, амар амгалан дүүрнэ. Бурханы үг дэлхий даяар түгж, гэрэл хүмүүсийн дунд гарч ирлээ. Христийн хаанчлал бий болж, бэрхшээл дунд байгуулагдлаа. Харанхуй өнгөрөх гэж байна, зөвт үүрийн гэгээ ирлээ. Цаг хугацаа, бодит байдал Бурханд гэрчлэл хийлээ.

Христийн магтан дуу “Хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулагтун” Lyrics

Христийн  магтан дуу  “Хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулагтун” (Lyrics) Бурхан бүх үндэстэн ястангууд, бүх улс орон, мөн бүхий...