Showing posts with label Бурхан,Эзэн. Show all posts
Showing posts with label Бурхан,Эзэн. Show all posts

2019/03/09

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Бурхан бол бүх бүтээлийн Эзэн”



Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Бурхан бол бүх бүтээлийн Эзэн”
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Үнэндээ, Бурхан бол бүх зүйлийн Эзэн билээ. Тэр бол бүх бүтээлийн Бурхан юм. Тэр зөвхөн Израильчуудын Бурхан биш бөгөөд зөвхөн Иудейчүүдийн Бурхан биш; Тэр бол бүх бүтээлийн Бурхан. …… Түүний анхны ажил Израилийн цар хүрээн дотор Иудейд хийгдсэн; Тэр эрин үеийг эхлүүлэх ямар ч ажлыг Харь үндэстнүүдэд хийгээгүй. Түүний ажлын эцсийн үе шат нь зөвхөн Харь үндэстнүүдийн хүмүүс дунд хэрэгжээд зогсохгүй; үүнээс ч илүүтэйгээр энэ нь тэрхүү хараагдсан хүмүүсийн дунд хэрэгждэг. Энэ зүйл бол Сатаныг хамгийн их гутаан доромжлох чадвартай нотолгоо юм; тиймээс Бурхан орчлон ертөнц дээрх бүх бүтээлийн Бурхан “болдог” ба бүх зүйлийн Эзэн, амьтай бүхний шүтэн мөргөх бай болдог. ”

2019/03/02

Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай

Би та нарын дунд ихээхэн ажил хийсэн ба мэдээж бас өдий төдий айлдвар айлдсан. Гэсэн ч Миний үг болон Миний ажил эцсийн өдрүүд дэх ажлын маань зорилгыг бүрэн биелүүлээгүй гэж Надад өөрийн эрхгүй санагддаг. Учир нь, эцсийн өдрүүдэд Миний ажил тодорхой нэг хүн юмуу, эсвэл тодорхой хүмүүсийн төлөө биш, харин Өөрийн төрөлхийн зан чанарыг харуулахын төлөө байдаг билээ. Гэсэн ч тоо томшгүй олон учир шалтгааны улмаас—магадгүй цаг хомс байдгаас, эсвэл ажлын завсар чөлөөгүй хуваариас болоод—Намайг өчүүхэн төдий ч мэдэж авах боломжийг Миний зан чанар хүнд олгосонгүй. Тиймээс Өөрийн ажилд шинэ хуудас нээхийн тулд Би шинэ төлөвлөгөө рүүгээ, Өөрийн эцсийн ажил руу алхдаг, ингэснээр Намайг харсан бүхэн цээжээ дэлдэж, Миний оршин тогтнолоос болж тасралтгүй цурхиран уйлах болно. Яагаад гэвэл, Би хүн төрөлхтний төгсгөлийг дэлхийд авчирдаг бөгөөд энэ мөчөөс эхлээд Би хүн төрөлхтний өмнө Өөрийн бүх зан чанарыг ил болгоно, ингэснээр Намайг мэддэг бүхэн, мэддэггүй бүхэн нүдээ хужирлаж, Би үнэхээр хүний ертөнцөд ирсэн ба бүх зүйл өсөн үрждэг газар дэлхийд ирсэн гэдгийг харж болох юм. Энэ бол Миний төлөвлөгөө, энэ бол хүн төрөлхтнийг бүтээснээс хойших Миний цорын ганц “өчиг” юм. Та нар Миний хөдөлгөөн бүрд анхаарлаа бүрэн хандуулахыг Би хүсэж байна, учир нь Миний саваа хүн төрөлхтөнд, Намайг эсэргүүцдэг бүх хүмүүст дахин нэгэнтээ ойртож байна.

2019/02/20

Magtan duu “Бүх үндэстнээс гаралтай Бурханы ардууд нэг болж, санаа сэтгэлээ илэрхийлдэг ” MV


Magtan duu “Бүх үндэстнээс гаралтай Бурханы ардууд нэг болж, санаа сэтгэлээ илэрхийлдэг ” MV Бурханы хаанчлалыг харагтун, энд Бурхан бүгдийг захирдаг. Бүтээлийн эхлэлээс энэ өдрийг хүртэл Бурханы хөвгүүд бэрхшээл дотор дагуулсан. Тэд сайн мууг туулсан. Гэхдээ одоо Түүний гэрэлд амьдардаг. Өчигдрийн шударга бус байдалд гашууддаггүй хэн байна вэ? Их үнээр олдсон амьдралын төлөө нулимс урсгадаггүй хэн байна вэ? Бурханд зүрхээ зориулах боломжийг ашиглахгүй хэн байна вэ? Эрмэлзэл туршлагаа илэрхийлэхийг хүсэхгүй хэн байна вэ? Өчигдрийн шударга бус байдалд гашууддаггүй хэн байна вэ? Их үнээр олдсон амьдралын төлөө нулимс урсгадаггүй хэн байна вэ? Бурханд зүрхээ зориулах боломжийг ашиглахгүй хэн байна вэ? Эрмэлзэл туршлагаа илэрхийлэхийг хүсэхгүй хэн байна вэ?

2019/02/01

Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III Хоёрдугаар хэсэг”Монгол хэлээр



Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III Хоёрдугаар хэсэг” Монгол хэлээр
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Түүний ажил болон Түүний хийдэг зүйлд ямар ч хориотой зүйл байдаггүй бөгөөд энэ нь ямар ч хүн, зүйл эсвэл объектоор хязгаарлагдахгүй, үүнийг ямар ч дайсагнагч хүчин тасалдуулж чадахгүй. Өөрийн шинэ ажилдаа Тэр үргэлжид-ялагч Хаан байх ба ямар нэгэн дайсагнагч хүчин болон хүн төрөлхтний бүх тэрс үзэл болон эндүүрэл төөрөгдөл нь бүгд Түүний хөлийн тавиур дор гишгэлэгддэг. Өөрийн ажлын ямар шинэ үе шатыг Тэр хэрэгжүүлж байгаа нь хамаагүй, энэ нь хүн төрөлхтний дунд өрнөж, өргөжих ёстой бөгөөд энэ нь, Түүний агуу ажил дуусах хүртэл бүхий л орчлон ертөнц дээр саадгүйгээр хэрэгжих ёстой. Энэ бол Бурханы төгс хүчит байдал, мэргэн ухаан бөгөөд Түүний эрх мэдэл, хүч чадал билээ. ”

2019/01/24

Бурханы ажлыг туулдаг хүн л Бурханд үнэхээр итгэдэг



Хэдийгээр олон хүн Бурханд итгэдэг ч Бурханд итгэх итгэл гэж юу болохыг, мөн Түүний зүрх сэтгэлийн хойноос явахын тулд юу хийх ёстойгоо цөөн хүн л ойлгодог. Яагаад гэвэл, хүмүүс “Бурхан” гэдэг үг, “Бурханы ажил” гэх мэт хэлцтэй танил боловч Бурханы ажлыг мэдэх нь бүү хэл, Бурханыг ч мэддэггүй. Бурханыг мэддэггүй тэр бүх хүн будилсан итгэлтэй байдагт гайхах зүйлгүй юм. Бурханд итгэх нь тэдний хувьд хэтэрхий танил бус, хэтэрхий хачин учраас хүмүүс Бурханд итгэх итгэлийг нухацтай авч үздэггүй. Ийм байдлаар тэд Бурханы шаардлагад нийцэж чаддаггүй. Өөрөөр хэлбэл хэрвээ хүмүүс Бурханыг мэддэггүй, Түүний ажлыг мэддэггүй бол Бурханы хүслийг биелүүлж чадах нь бүү хэл, Бурхан ашиглахад тохирохгүй билээ. “Бурханд итгэх итгэл” гэдэг нь Бурхан байдаг гэж итгэх явдал; энэ нь Бурханд итгэх итгэлийн хамгийн энгийн ухагдахуун юм. Нэмж хэлэхэд, Бурхан байдаг гэж итгэх нь үнэхээр Бурханд итгэхтэй адилгүй; харин ч энэ нь шашны өнгө аяс ихтэй энгийн итгэл билээ. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Бурхан бол бүх зүйлийн дээд эрх хэмээх итгэл дээр үндэслэн Бурханы үг ба ажлыг мэдэрнэ гэсэн үг юм. Иймээс та нар ялзармал зан чанараасаа чөлөөлөгдөж, Бурханы хүслийг биелүүлж, Бурханыг мэдэж авах болно. Зөвхөн тийм аяныг туулснаар л чамайг Бурханд итгэдэг гэж хэлж болно. Гэсэн ч хүмүүс Бурханд итгэх итгэлийг ихэвчлэн маш энгийн, хөнгөн хуумгай зүйл мэтээр үздэг. Тийм хүмүүсийн итгэл нь утга учиргүй бөгөөд Бурханы сайшаалыг хэзээ ч олж авч чадахгүй, учир нь тэд буруу замаар алхаж байгаа. Өнөөдөр ч гэсэн хоосон сургаал, бичиг үсгэн дэх Бурханд итгэдэг хүмүүс байдаг. Бурханд итгэх итгэл нь ямар ч мөн чанаргүй бөгөөд Бурханы сайшаалыг хүртэх чадваргүй гэдгээ тэд мэддэггүй ба Бурханаас ирэх амар амгалан болоод арвин их нигүүлслийн төлөө залбирсаар байдаг. Бид зогсоод, өөрсдөөсөө ингэж асуух ёстой: Бурханд итгэх нь үнэхээр ертөнц дээрх хамгийн амархан зүйл байж болох уу? Бурханд итгэнэ гэдэг Бурханаас их нигүүлслийг хүлээн авахаас хэтрэхгүй гэсэн үг үү? Бурханд итгэдэг боловч Түүнийг мэддэггүй, Бурханд итгэдэг ч Түүнийг эсэргүүцдэг хүмүүс Бурханы хүслийг үнэхээр биелүүлж чаддаг гэж үү?

2019/01/19

Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II 3-р хэсэг” (Монгол хэлээр)



Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II 3-р хэсэг” (Монгол хэлээр)
Энэ видео доторх Бурханы үгийг “Үг нь махбодоор илэрсэн” номоос авсан. Үүнд,
“Бурхан зөвхөн Түүний үгэнд дуулгавартай байж, Түүний тушаалыг дагаж чадах хүмүүсийн талаар анхаардаг
Бурхан санаа тавьдаг хүмүүстээ асар их өршөөнгүй байдаг ба Өөрийн жигшиж, голдог хүмүүст гүнээ хилэгнэж байдаг
Бурханы зан чанар хэзээ ч хүнээс нуугдмал байгаагүй—хүний зүрх сэтгэл Бурханаас хөндийрсөн ” гэх агуулгуудыг багтаана.
Эцсийн өдрүүдийн хүмүүс Бурханы уур хилэнг зөвхөн Түүний үгнээс л харах бөгөөд Бурханы уур хилэнг жинхэнээр амсахгүй

2019/01/15

“Сэнтийнээс амийн ус урсдаг” киноны клип: Мөнх амийн замыг хэрхэн олж авах вэ (Монгол хэлээр)



“Сэнтийнээс амийн ус урсдаг” киноны клип: Мөнх амийн замыг хэрхэн олж авах вэ (Монгол хэлээр)
Хэдэн мянган жилийн турш Эзэний итгэгчид мөнх амь олж авахыг хүссээр ирсэн, гэвч хэн ч энэ хүслээ биелүүлж чадаагүй. Тэгвэл мөнх амь гэж үнэн хэрэгтээ байдаг эсэх талаар та төөрөлдсөн үү, эсвэл мөнх амийг олж авч болох замаар үүнийг яаж эрэлхийлэх талаар та төөрөлдөөд байна уу? Энэхүү богино видео мөнх амийг яаж олж авахыг танд хэлж өгөх болно.

2019/01/14

Амьдралын гэрэл гэгээтэй замаар алхах нь


0
Шиели, Америк
Би дэлхийн чиг хандлагын араас хөөцөлддөг нэгэн байсан ба зугаа цэнгэлийн амьдралаар амьдрахыг хүссэн, мөн би бие махбодын таашаалыг л анхаардаг байв. Би үргэлж найзуудтайгаа хамт караоке руу шөнөжин явж, шөнө дунд зугаацан давхиж, далайд загасчилж, эсвэл сайхан хоол хайн хаа сайгүй аялдаг байв. Миний эргэн тойронд байгаа бусад хүмүүс ч бас сайн идэж, сайхан зүйлс өмсөж, сайхан зүйл эдлэх гэж хичээж байхыг хардаг байлаа. Хүн амьдралдаа эдгээр зүйлийг олохын төлөө ажиллах ёстой ба ийм учраас хүн мөнгө олохын тулд шаргуу ажиллах ёстой, энэ нь хүн болгоны амьдралд байх ёстой зорилго гэж надад санагддаг байв. Зөвхөн эдгээр зүйл байснаар л амьдрал хий дэмий болохгүй. Эдгээр зүйлийг олж авахын тулд ямар зай туулах нь надад хамаагүй байсан, тиймээс би далай гатлан Америкт ирсэн ба хэдэн жил хүчин чармайлт гаргасны дараа өөрийн бизнесийг нээв. Надад өөрийн гэсэн машин болон байр байлаа. Би мөрөөдөж байсан ерөөгдсөн амьдралаар амьдарч байв. Өдөр бүр би ханатлаа идэж, ууж, зугаа цэнгэл хөөдөг байсан бөгөөд зүрх сэтгэл минь хангалуун байв. Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авах хүртлээ, ийм маягаар амьдарч байж л амьдрал утга учиртай байна гэж би бодож байлаа. Бурханы шүүлт болон гэсгээлтийг туулсны дараа л би үнэхээр ач холбогдолтой амьдрал гэж юу болохыг мэдсэн бөгөөд дараа нь амьдралын гэрэл гэгээтэй замаар алхах болсон юм.

2019/01/13

Ариун Сүнсний үг“Цор ганц Бурхан Өөрөө III Бурханы эрх мэдэл (II)”(Дөрөвдүгээр хэсэг)(Монгол хэлээр)


Ариун Сүнсний үг “Цор ганц Бурхан Өөрөө III Бурханы эрх мэдэл (II) ” (Дөрөвдүгээр хэсэг)(Монгол хэлээр) Энэ видео доторх Бурханы үгийг “Үг нь махбодоор илэрсэн” номоос авсан. Үүнд, “Үр удам: Тав дахь онцгой үе 1. Хүний үр сад ямар болохыг хэн ч хянах боломжгүй 2. Дараагийн үеэ өсгөн хүмүүжүүлсний дараа хүмүүс хувь заяаны талаар шинэ ойлголт олж авдаг 3. Хувь заяанд итгэх нь Бүтээгчийн дээд эрхийн тухай мэдлэгийг орлохгүй 4. Бүтээгчийн дээд эрхэд захирагддаг хүмүүс л жинхэнэ эрх чөлөөг олж авч чадна” гэх агуулгуудыг багтаана.

2019/01/10

Сайн мэдээний дуу “Эцсийн өдрүүдийн Христийн илрэлт ба ажлыг хэрхэн мэдэх вэ”


Сайн мэдээний дуу “Эцсийн өдрүүдийн Христийн илрэлт ба ажлыг хэрхэн мэдэх вэ” Бурхан бие махбодтой болох нь Бурханы мөн чанар ба илэрхийллийг агуулна. Махбод болох үедээ Тэр хийх ёстой ажлаа хийж, Тэр юу болохыг илэрхийлэн, бүх хүнд үнэнийг авчирч, Тэдэнд амь хайрлаж, замыг харуулдаг. Бурханы мөн чанарыг агуулдаггүй махбод яавч бие махбодтой болсон Бурхан биш. Бурханы зан чанар, үг ба ажлаар нь Түүний махбод, үнэн замыг батал. Түүний гадаад төрхийн оронд мөн чанарыг нь анхаар. Бурханы гадаад төрхийг анхаарах нь гэнэн, мэдлэггүй хэрэг юм. Гадна тал мөн чанарыг тодорхойлдоггүй, Бурханы ажил хүний үзэлтэй нийцдэггүй.

2019/01/07

Бурхан бол хүний амийн эх сурвалж юм




Чи энэ ертөнцөд дуугаа хадаан мэндэлсэн тэр мөчөөс л өөрийн үүргээ гүйцэтгэж эхэлдэг. Чи Бурханы тосолгоо болон Бурханы төлөвлөгөөн дэх өөрийн үүргийг хүлээн авдаг. Ингэснээр чи амьдралын аян замаа эхлүүлж буй хэрэг юм. Чиний далд шалтгаан ямар ч байсан, чиний өмнөх аян зам ямар ч байсан Тэнгэрт байгаа зохион байгуулалт болон зохицуулалтаас хэн ч зайлсхийж чадахгүй бөгөөд хэн ч өөрийн хувь тавилангаа хянаж чадахгүй, учир нь бүх зүйлийг захирдаг Нэгэн л ийм ажил хийх чадвартай билээ. Хүн оршин бий болсноос хойш Бурхан орчлон ертөнцийг удирдаж, аливаа зүйлийн өөрчлөлт, шилжилтийг чиглүүлэн Өөрийн ажлаа тогтвортой хийсээр байна. Бүх зүйлсийн нэгэн адил хүн Бурханаас бороо, шүүдэр, амтат тэжээлийг өөрийн мэдэлгүйгээр чимээгүйхэн хүлээн авдаг. Бүх зүйлсийн нэгэн адил хүн өөрийн мэдэлгүйгээр Бурханы гарын зохион байгуулалт дор амьдарч байдаг. Хүний зүрх сэтгэл хийгээд сүнс Бурханы гарт байдаг ба хүний амьдрал бүхэлдээ Бурханы мэлмийн өмнө байдаг. Чи үүнд итгэх эсэхээс үл хамааран амьд эсвэл үхсэн аливаа болон бүх зүйлс нь Бурханы бодлын дагуу шилжиж, өөрчлөгдөж, шинэчлэгдэн, устаж үгүй болж байдаг. Энэ мэтээр Бурхан бүх зүйлийг захирдаг.

2019/01/06

Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна




Бурханы удирдлага нь хүнтэй огтхон ч хамаагүй гэж хүмүүс боддог учраас Бурханы удирдлага нь танил бус гэж хүн бүхэнд санагддаг. Энэхүү удирдлага нь Бурханы л ажил, энэ нь Бурханы өөрийнх нь хэрэг, иймээс хүн төрөлхтөн Бурханы удирдлагад хамаагүй гэж тэд боддог. Ийм байдлаар хүн төрөлхтний аврал нь тодорхойгүй, бүрхэг болсон ба одоо энэ нь хоосон гоё үгнээс өөр юу ч биш. Аврагдаж, илүү сайхан хүрэх газарт очихын тулд хүн Бурханыг дагадаг хэдий ч, Бурхан Өөрийн ажлыг хэрхэн явуулдаг талаар хүн огт анхаардаггүй. Бурхан юу хийхээр төлөвлөж байгааг болон аврагдахын тулд хүн яаж оролцох ёстойгоо тоодоггүй. Тэр нь хэчнээн эмгэнэлтэй вэ! Хүний аврал нь Бурханы удирдлагаас салшгүй, тэр ч бүү хэл үүнийг Бурханы төлөвлөгөөнөөс салгаж болохгүй. Гэсэн ч хүн Бурханы удирдлагын талаар юу ч боддоггүй бөгөөд тиймээс тэр Бурханаас илүү хол болсоор байдаг. Үүний үр дүнд, бүтээл гэж юу болох, Бурханд итгэх итгэл гэж юу болох, Бурханыг хэрхэн шүтэн мөргөх вэ гэх мэт хүний авралтай нягт холбоотой зүйлсийг мэддэггүй олон тооны хүмүүс Бурханы дагалдагчид болсоор байна. Энэ үед тэгвэл бид Бурханы удирдлагын талаар ярилцах ёстой, ингэснээр дагалдагч бүр Бурханыг дагаж, Түүнд итгэхийн ач холбогдлыг тодорхой мэдэж авах юм. Түүнчлэн тэд, ердөө ерөөлийг хүртэж, гай зовлонгоос зайлсхийж эсвэл амжилттай болохын тулд л Бурханыг дагахын оронд өөрсдийн явах ёстой замаа илүү зөв сонгох боломжтой болох болно.

2018/12/31

Христийн сүмийн шинэ найрал дуу “Амийн усан гол”


Христийн сүмийн шинэ найрал дуу “Амийн усан гол” Амийн усан гол, болор мэт тунгалаг, Бурхан ба Хурганы сэнтийгээс урсан гардаг. Тэр голын эрэг дээр амийн мод бий, Арван хоёр төрлийн жимс, сар бүр ургадаг. Тэр модны навч үндэстнүүдийг эдгээдэг. Ямар ч хараалыг үгүй болгоно. Бурхан ба Хурганы хаан ширээ тэр хотод оршиж, Зарц нар нь Түүнд үйлчилж, Түүний царайг харах болно. Түүний нэр тэдний духан дээр байх болно. Тэнд цаашид шөнө болохгүй, Эзэн Бурхан тэднийг гийгүүлэх учраас Тэдэнд дэнлүүний гэрэл ч, нарны гэрэл ч хэрэггүй. Тэгээд тэд үеийн үед хаанчлах болно.

2018/12/16

Бурханы үгийн магтан дуу “Бурханы ялгамж чанар ба байр суурь” Бурхан бол бүх бүтээлийн Захирагч


Бурханы үгийн магтан дуу “Бурханы ялгамж чанар ба байр суурь” Бурхан бол бүх бүтээлийн Захирагч Бурхан бол бүгдийн дээгүүр Захирагч Нэгэн билээ, Бурхан бол бүгдийг Тэргүүлэгч Нэгэн билээ. Тэр бүгдийг бүтээсэн, бүгдийг Тэргүүлэгч, Тэр бүгдийг захирдаг бөгөөд бүгдийг хангадаг. Энэ бол Бурханы байр суурь, Түүний хэн болох нь юм. Бүгдийн төлөө, бүх бүтээлүүдийн төлөө, Тэр бол бүгдийг Бүтээгч, бүх зүйлсийн Эзэн билээ. Энэ нь Түүний хэн болох тухай үнэн, Түүний ялгамж чанар цор ганц билээ. Хүний болон сүнслэг ертөнц дэх бүтээлээс хэн ч Бурхан мэт жүжиглэж, ямар ч арга саам, шалтаг шалтгаанаар  Түүний оронд Түүний байр сууринд зогсож үл чадна. Бүх зүйлсээс ийм ялгамж чанартай,  Бүгдийг Захирагч ийм хүч чадал, эрх мэдэл бүхий цор ганц Нэгэн бий. Тэр бол цор ганц, бидний Бурхан юм. Тэр бол цор ганц, бидний Бурхан юм. (Тэр бол цор ганц, бидний Бурхан юм.)

2018/12/15

Христийн сүмийн шинэ магтан дуу “Хүн Өөрийг нь мэдэж, ойлгож чадна гэж Бурхан найддаг”


Христийн сүмийн шинэ магтан дуу “Хүн Өөрийг нь мэдэж, ойлгож чадна гэж Бурхан найддаг” Хүн төрөлхтөнд анх хүрснээсээ хойш Бурхан Өөрийн мөн чанар, Тэр юу болох, Түүнд юу байгааг зогсолтгүй илчилсээр ирсэн. Эрин үеүдийн туршид хүмүүс харж, ойлгосон эсэх нь хамаагүй, Бурхан зан чанар ба мөн чанараа харуулахаар ярьж бас ажилладаг. Тэр хэзээ ч далдалж, нуугдахгүйгээр, юу үлдэлгүйгээр Бурханы мөн чанар ба зан чанарыг, Түүний оршихуй ба эзэмшилийг ажиллаж, хүн төрөлхтөнтэй харилцах зуур нь илчилдэг.

2018/12/12

“Зүрх шархлуулсан дурсамж” киноны клип: Та Паулыг үнэхээр ойлгодог уу? (Монгол хэлээр)



“Зүрх шархлуулсан дурсамж” киноны клип: Та Паулыг үнэхээр ойлгодог уу? (Монгол хэлээр)
Хоёр мянга гаруй жилийн турш Паул Эзэнд итгэдэг бүх хүний дагах үлгэр дуурайл болсоор ирсэн. Гэтэл бид Паулыг үнэхээр ойлгодог бил үү? Эзэний төлөөх Паулын хичээнгүй зүтгэлийн цаадах үнэнийг бид чухамдаа мэдэх бил үү? Паул ямар уг чанар хийгээд мөн чанартай хүн бэ? Энэ богино хэмжээний видео бидэнд жинхэнэ Паулыг таньж мэдэхэд тусална!

Анхны видео линк:есүс христ

2018/11/27

Магтаалын найрал дуу “Хаанчлалын сүлд дуулал (III) Хүмүүс ээ! Баярлан цэнгэ!”



Магтаалын найрал дуу “Хаанчлалын сүлд дуулал (III) Хүмүүс ээ! Баярлан цэнгэ!” Бурханы гэрэлд хүмүүс гэрлийг дахин хардаг. Бурханы үгнээс хүмүүс таашаан эдлэх зүйлийг олдог. Бурхан Зүүнээс ирсэн, Тэр тэндээс мэндчилдэг. Бурханы алдар гийх үед бүх үндэстэн гэрэлтэж, бүгд гэрэлд очиж, нэг ч зүйл харанхуйд үлддэггүй. Хаанчлал дахь Бурханы хүмүүсийн амьдрал Бурхантай хамт зүйрлэшгүй аз жаргалтай байдаг. Хүмүүсийн ерөөгдсөн амьдралын төлөө ус бүжиглэж, Бурханы элбэг дэлбэг байдлыг уулс хүмүүстэй хамт эдэлдэг. Бүх хүн мэрийж, шаргуу ажиллаж, Бурханы хаанчлалд үнэнч зангаа харуулж байна. Хаанчлалд тэрслүү байдал байдаггүй, ямар ч эсэргүүцэл байдаггүй; тэнгэр, газар бие биенээ тулж, хүн Бурхан хоёр амьдралын жаргалаар дамжуулан, нэгнээ түшин ойр байж, гүнээ мэдэрдэг... Энэ удаа Бурхан тэнгэрлэг амьдралыг албан ёсоор эхэлдэг. Сатаны хөндлөнгийн оролцоо байхаа больж, хүмүүс амралтанд ордог.

2018/11/16

“Урхи зангыг сэт цохь” киноны клип: Хүн шашин дотор Эзэнд итгэснээрээ аврагдаж чадах уу?




“Урхи зангыг сэт цохь” киноны клип: Хүн шашин дотор Эзэнд итгэснээрээ аврагдаж чадах уу?
Хэдий пастор болоод ахлагч нар шашны ертөнцөд эрх мэдлийг атгаж, хоёр нүүрт Фарисайчуудын замаар алхаж байгаа боловч, хэдий тэд пастор, ахлагч нарыг хүлээн зөвшөөрч, дагадаг боловч тэд пастор, ахлагч нарт биш, Эзэн Есүст итгэдэг, тэгвэл өөрсдийнх нь алхаж байгаа замыг Фарисайчуудынх хэмээн хэлж яаж болох вэ? гэж итгэдэг хүн шашин дотор олон бий. Шашин дотор Бурханд итгэснээр хүн үнэхээр аврагдаж чадахгүй гэж үү?

Анхны видео линк:
“Урхи зангыг сэт цохь” киноны клип: Хүн шашин дотор Эзэнд итгэснээрээ аврагдаж чадах уу?

2018/10/31

“Гэр бүл дэх улааны суртал” | Христэд итгэгч ялахын төлөө Бурханд хэрхэн найддаг вэ | Трейлер



“Гэр бүл дэх улааны суртал” | Христэд итгэгч ялахын төлөө Бурханд хэрхэн найддаг вэ | Трейлер
Хятадын Христэд итгэгч Жен И болон түүний дүү Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг хүлээн зөвшөөрсөн боловч хотын захиргааны Нэгдсэн Фронтын Ажлын Хэлтэст сайдын алба хашдаг аавынхаа хүчтэй дарамт шахалттай нүүр тулна—энэ нь гэр бүл дотор хүчтэй сүнслэг тулааныг дэгдээдэг. Жен И болон түүний дүү ХКН-ын засгийн газрын худал үг болон цуу яриаг нэг нэгээр нь няцаахын тулд Төгс Хүчит Бурханы үгийг ашигладаг боловч уурлаж цөхөрсөн аав нь албан тушаалдаа үлдэхийн тулд хүү, охин, эхнэрээ гэрээсээ энэрэлгүйгээр хөөжээ ... Ах дүү хоёр Христийг дагахаар эргэлт буцалтгүй сонгож; Бурханы илрэлт болон эцсийн өдрүүд дэх ажлыг үргэлжлүүлэн түгээж, гэрчилдэг.

2018/10/22

Христийн чуулганы дуу 2018 | “Хүн төрөлхтөн үргэлжлүүлэн амьдарч чадна гэж Бурхан найддаг”


Христийн чуулганы дуу 2018 | “Хүн төрөлхтөн үргэлжлүүлэн амьдарч чадна гэж Бурхан найддаг” Хүн төрөлхтөн бузар, дуулгаваргүй байдлаар дүүрэхэд Бурхан Өөрийн зарчим, мөн чанарын улмаас тэднийг устгах ёстой болсон. Өөрийг нь эсэргүүцсэн учир Бурхан хүнийг жигшсэн. Гэвч тэднийг устгах үедээ Бурханы зүрх сэтгэл өөрчлөгдөөгүй, Түүний өршөөл хэвээр байсан.

Христийн магтан дуу “Хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулагтун” Lyrics

Христийн  магтан дуу  “Хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулагтун” (Lyrics) Бурхан бүх үндэстэн ястангууд, бүх улс орон, мөн бүхий...